Дуучин Мадонна Малави улсын холбогдох албаныханд дөрвөн настай ихэр охидыг үрчилж авах хүсэлтээ илгээжээ.
Стелла, Эстер нэртэй охид хоёр настайгаасаа асрах газарт өсч байгаа юм.
Тус улсын нийгмийн хамгааллын яамны хэвлэлийн ажилтан Люси Бандази Мадоннад 21 хоногийн дараа шийдэгдэнэ хэмээсэн байна.
Харин Малавид буяны ажилд оролцохоор ирсэн Мадонна хүлээхээс залхсан уу, хүүхэд үрчлэх талаарх энэ мэдээллийг ташаа ойлголт хэмээн тайлбарлаад байгаа аж.
Тэрээр Африкийн орноос ямар ч хүүхэд үрчилж авах гээгүй бөгөөд зөвхөн эмнэлэгт хэвтэж байгаа өвчтэй хүүхдүүдэд буян үйлдэхээр долоо хоногийн хугацаатай ирсэн гэдгээ өчигдөр мэдэгджээ.
Гэвч Хүүхэд нийгмийн хамгааллын яамны хэвлэлийн төлөөлөгч Люси Бандази гэгч эмэгтэй холбогдох бүхий л баримт бичгийг хэвлэлийнхэнд үзүүлсэн байна.

Мадонна Малавианс Дэвид хүүгээ 2008 онд, жилийн дараа Мерси Жэймсийг үрчилж авсан билээ.

У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250