...
...

Мэрайя Керри бүжигчин залуутай хайрын романс үүсгэв

46 настай дуучин Мэрайя Керри, 33-тай бүжигчин Брайн Танака нар реалити шоунд оролцож, эхний улирлыг дуусгаад байгаа аж.

Бүжигчин Брайн дуучны ард бүжиглэдэг бөгөөд сүйт залуу Жэймс Пакер нарын харилцааны талаар асуужээ.

Мэрайя, Брайн нар хайр сэтгэлийн харилцаатай болоод байгаа аж.

-Чи түүнтэй үнэхээр гэрлэх юм уу, би гайхаж л байна гэж Танакаг асуухад Мэрайя хэсэг дуугаа хурааснаа

-Би яахаа сайн мэдэхгүй байна гэж хариулжээ.

Дуучинтай болзож байгаа бүжигчин залуу түүнийг аз жаргалтай байлгахыг хүсч байна. Харин Мэрайя Австралийн тэрбумтан сүйт залуугийнхаа тухай бодохдоо бага зэрэг гунигтай харагдав.

-Хүмүүс аз жаргалтай байгаагаа хааяа андуурдаг гэж Мэрайяг хэлэхэд

-Үгүй ээ хүн бүр аз жаргалтай байх ёстой гэж би боддог гэж Танака хариуд нь хэлэв.

-Аз жаргал гэж ямар утга агуулгатай вэ гэдгийг би чамаас мэдэрсэн. Харин хүмүүст биднийг хачирхан гайхахгүй гэж найдаж байна гэлээ.

Хэрхэн дотноссоноос нь харвал тэдний харьцаа урт удаан үргэлжлэх төлөвтэй байж ч болох юм.

Тэд яриагаа дуусгахад Танака Мэрайягийн гар дээр үнсэв.

У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ