...
...

Жүжигчин Г.Ундармаагийн гэр бүлтэй танилцаарай

      Жүжигчин Г.Ундармааг сайн үйлс хийдгээр нь хүмүүс сайн мэднэ. Харин түүний хувийн амьдралын талаарх мэдээлэл олон нийтэд тийм ч ил биш. Тэгвэл Г.Ундармаагийн гэр бүлийн тухай мэдээллийг хүргэе. Тэрээр Зайсангийн “Хунгийн хотхон”-д нөхөр Батжаргал, охин Бэрцэцэг болон гэр бүлийн гишүүн болсон нохойтойгоо амьдардаг аж. Б.Бэрцэцэг охин одоо арван нэгдүгээр бөгөөд хичээлдээ сайн, мэрийлттэй гэнэ.

    Г.Ундармаагийн урлагийн хүн болсон шалтгаан нь ээж урлагийн хүн байсантай холбоотой аж. Харин аав нь эмч мэргэжилтэй ч насаараа багшилж, удирдах ажил хийсэн хүн байдаг байна.

     Тэрээр уран бүтээлдээ эмэгтэй хүнийг онцлох болсон шалтгаанаа “Уран бүтээлээрээ эмэгтэй хүнийг өмөөрсөн сэдвийг ихэнхдээ хөнддөг. Хүмүүс ийм кино гэж юу байдаг юм гэдэг. Үнэндээ аятайхан охин ажилд ороход эрх мэдэлтэй нь ажлын байрны бэлгийн дарамт үзүүлэх тохиолдол олон шүү дээ. Гэр бүлтэй эмэгтэйг эргүүлэх нь ч бий. Би энэ талаар олон сонсож байсан. Ийм сэдэв санал болгоход нь таалагдаж кино болгосон юм. Кинонд 70-80-аад оноос өдийг хүртэл гарч байгаа асуудлыг хөндсөн. Манай уран бүтээл дандаа л хэн нэгнийг хамгаалсан, бусдад урам өгөх сэдэвтэй байдаг. Ерөнхийдөө миний найзуудад үе үеийн ганц бие эмэгтэйчүүд бий. Бид нийлээд их удаан ярилцана. Би үүнийг л кино болговол гоё юм даа гэж боддог байсан. Дотроо өөрөө кино болгож төсөөлөөд үйл явдлуудыг нь бодно. Ерөнхийдөө толгойн дотроо киногоо үзчихсэн байсан хэрэг. Тэгээд л “Single ladies” гэх ганц бие эмэгтэйчүүдийн түүхийг хөгжилтэй, энгийнээр харуулсан уран бүтээл хийсэн. Кинонд гарч байгаа үг хүмүүсийн зүрх рүү орсон байна лээ. Энэ бол бидний зорилго бүтэж байгаагийн илрэл. Би өөрөө эмэгтэй хүн. 40 хүртэлх насны эмэгтэйчүүдийн бүх үеийг би туулчихсан учраас цаашдаа ч эмэгтэйчүүдийн дуу хоолой болсоор байна гэж боддог” гэжээ.

Эх сурвалж: Breakingnews.mn

Б.Янжиндулам

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (12)

Онцлох мэдээ