...
...

Жирэмсэн Аманда Сэйфрид паппарацчидийн дуранд

11-р сард тулгар биетэй болсноо зарласан жүжигчин Аманда Сэйфрид анхны хүүхдээ тээж байгаа билээ. Тэрээр сүйт залуу, жүжигчин Томас Садоскитойгоо Лос Анжелест амьдарч байгаа бөгөөд өчигдөр гадуур гарсан нь папарацчидийн дуранд өртсөн юм.

31 настай Амандагийн будаггүй төрхийг та харж байна. Mean Girls-ын шаргал үст од “Амьтан ч бас хүн” гэсэн бичигтэй спорт цамц өмссөн байв.

Австралийн "Vogue" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр хүмүүсийн харцыг өөр дээрээ татахыг хүсдэггүй хэмээн ярьсан юм.

“Би олны анхаарлын төвд байх дургүй. Ингэхийг хүсвэл үргэлж даашинз өмсөх хэрэг гарна. Ноднин би Met Gala-д Рикардо Тискигийн урласан хуримын даашинзыг өмссөн. Сүйт бүсгүйн дүрд тэрбум удаа тоглож байлаа” гэж Мама Миагийн од ярьсан байна.

Мөн жирэмсэн болсон талаараа жүжигчин бүсгүй “Амьдралдаа үзээгүйгээрээ сэтгэл маань догдолж байна, бас бэлэн байна” хэмээжээ.

2016 оны эхээр Аманда, Томас нар болзож эхэлсэн юм.

Өмнө нь Аманда Сэйфрид 2008-2010 онд жүжигчин Доминик Күүпертэй болзож байсан бол 2013-2015 онд жүжигчин Жастин Лонгтой болзож байжээ.



Харин Томас 2007-2015 онд Кимберли Хоүптэй гэрлэж байсан аж.

У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

Онцлох мэдээ