...
...

Кардашианы эзэгтэйн төрх

Ким Кардашиан бол секси хатагтай нарын хамгийн алдартай нь ч гэлээ гэрийн эзэгтэйн хувиар гал тогоондоо хоол хийдэг гэдгээ баталлаа.

Канье Уэстийн эхнэр, реалити шоуны 36 настай од тэрээр инстаграмдаа пүрэв гаригт улаан лооль хэрчиж байгаа зургаа “Би өөрийнхөө дуртай итали тахианы махтай хоол хийж байна” хэмээх тайлбартайгаар нийтэлжээ. Хоолны орцонд шанцай зэрэг аминдэм агуулсан ногоо харагдана.

Өнгөрсөн 10-р сард Кардашиан Парисын зочид буудалд дээрэмдүүлж, тун ч хүнд байдалд орсон билээ.

Баг, цанын нүдний шилээр зүсээ нуусан дээрэмчид гоёл чимэглэлийн зүйлсийг буу тулган дээрэмдээд зогсохгүй дээрэмчид дөрвөн сая долларын үнэтэй бөгжийг нэхэж авсан аж. Тэд нийт 11 сая долларын эд зүйл дээрэмджээ.

“Тэд намайг коридор луу гаргасан. Би усанд ордог халаттай, доогуураа нүцгэн байлаа. Дараа нь тэд намайг ор луу түлхээд гарыг минь уяж, ам, хөлийг минь скочдсон” хэмээн мэдүүлжээ.

Omar A гэгч хүн эл хэрэгт сэжиглэгдэн баривчлагдаад байна.

Ким, Канье Уэст нар 2014 оны 5-р сард гэрлэсэн бөгөөд хос гурван настай Норт, нэг настай Сэйнт нарын аав ээж болцгоосон билээ.  

Өнгөрөгч 16-ны өдөр Ким дүү Кайли, Кендалл Женнер нартай “Ocean's Eight” киноны нээлтэнд гэрэлтдэг даашинзаар ижилсэн ирж олны нүдийг хужирласан юм.

У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ