...
...

Дуучин Пинк бүл нэмсэн баяраа тэмдэглэв

Өнгөрсөн ням гаригт дуучин Пинк, нөхөр Кэрэй Харт нар 12-р сарын 26-ны өдөр төрсөн хүү Жэймсон Мүүний мэндэлсэн болон том охин таван настай Уиллоу Сэйжийг эгч болсны баярыг тэмдэглэж, хамт авахуулсан зургаа хуваалцлаа.

Бяцхан хүүгээ тэвэрсэн 37 настай дуучин бүсгүй охинтойгоо инээмсэглэн зургаа авахуулжээ.

Баярыг бялуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Уиллоу охины бялуун дээр “Эгч болсонд баяр хүргэе” хэмээн бичсэн байна.

Шинэ оны эхээр Пинк гэнэтхэн л снэпчатдаа “шинэ амьдрал, шинэ энерги, шинэ итгэл, шинэ өдөр” гэх үгсийг гэнэт бичиж Вилловийн дүүгээ тэвэрсэн зургийг нийтэлж эхэлжээ.

Мөн “Хайрт Хартс чамдаа баярлалаа, бид чамдаа илүү их хайрыг мэдрүүлэх болно” хэмээсэн байна. 

У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ