Хичээлийн жилийн эхний өдөр. 6-р ангийн багш хүүхдүүдийнхээ өмнө зогсоод бүгдийг нь дахин харж байгаадаа тун их баяртай байгаагаа хэллээ. Гэвч энэ үг тийм ч үнэн үг биш байсан юм. Нүүрний эгнээнд суух нэгэн хүүд багш дургүй байдаг байлаа. Өнгөрсөн жил энэ ангийг дааж авахдаа бусад хүүхдүүдийн нэгэн адил энэ хүүтэй танилцсан билээ. Хүү бусадтай тоглохгүй, халтайсан хувцастай, муухай үнэртэй байдаг байсан юм.
Нэг өдөр хичээлийн эрхлэгч хүүхэд бүрийг зан аашийн хувьд тодорхойлох даалгавар багшид өгснөөр өмнө нь тийм ч анхаарч уншаагүй зүйлсийг хувийн хэргээс нь олж уншжээ. 1-р ангийн багш ингэж бичжээ:
- Энэ бол хөөрхөн инээмсэглэсэн гайхалтай хүү. Гэрийн даалгавар сайн хийж гүйцэтгэдэг, хичээж цэвэрхэн бичдэг. Маш урамтай сурах чадвартай хүүхэд.
2-р ангийн багш:
- Энэ бол найз нөхөд нь их хүндэлдэг, маш үлгэр дууриалтай хүүхэд. Гэвч ар гэрт нь асуудалтай. Ээж нь эдгэшгүй хүнд өвчтэй. Хүүгийн гэр бүлийн уур амьсгал өдөр бүр үхэлтэй тэмцэж байгаа тэмцэл гэсэн үг.
3-р ангийн багш:
- Ээж нь нас барсан явдал хүүгийн хувьд маш том цохилт болсон. Хүү маш их хичээдэг боловч аав нь хайхрамжгүй ханддаг, ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол гэр бүлийн амьдрал хичээл сурлагад нь нөлөөлж магадгүй.
4-р ангийн багш:
- Хүү хариуцлагагүй, сурах сонирхолгүй, хичээл дээр байнга унтдаг.
Бүх тодорхойлолтыг уншсаны дараа багш өөрөөсөө маш ихээр ичжээ.
Шинэ жил болоход хүүхэд бүр гайхалтай баглаж боосон бэлэгнүүд багшдаа авчирч өгөхөд хүү нэгэн энгийн ягаан цаасанд боосон бэлэг өгчээ. Боодлыг задлахад дотроос нь хэдэн чулуу нь уначихсан бугуйвч, талаас доогуур үлдсэн үнэртэй ус байхыг хараад зарим хүүхдүүд шоолон инээлдэж гэнэ.
Гэвч багш дуу алдан баярлаж
–Ямар гоё бугуйвч вэ- гэж хэлээд үнэртэй усыг хүзүү рүүгээ цацжээ. Хүү хичээлийн дараа үлдэж, бүх хүүхэд ангиас гарсны дараа багшдаа ойртон ирээд
– Та өнөөдөр яг миний ээж шиг үнэртэж байна гэж хэлжээ. Хүүг гарсны дараа багш цурхиран уйллаа.
Энэ өдрөөс эхлэн багш нь зөвхөн хичээлээ заагаад зогсохгүй хүүхдүүдэд сайхан сэтгэл, суурь хүмүүжил, ёс зүй, хүнлэг сэтгэлийн хичээл заах болжээ. Хэсэг хугацааны дараа багшийн дургүй сурагч амьдралын идэвхтэй болж байгаа нь илт харагдах болж гэнэ. Хичээлийн жилийн төгсгөлд хүү шилдэг сурагчдын нэг болсон байлаа.
Дараа жил нь багш өөр анги дааж авсан бөгөөд нэг өдөр хаалганыхаа завсраар хүүгийн бичсэн “ Та бол миний амьдралд таарсан хамгийн сайн багш” гэсэн зурвасыг олж уншжээ. Таван жилийн дараа хүүгээс дахин нэг захидал хүлээж авахад хүү колледжоо төгсөөд ангидаа гуравдугаар байрт дүнгээрээ жагссан ба түүний амьдралын хамгийн сайн багш хэвээрээ байгаа гэсэн байжээ. Дөрвөн жилийн дараа хүү бүх хүнд хэцүүг даван их сургуулиа төгсөх гэж байгаагаа бичжээ. Хамгийн шилдэг оюутан болсон гэдгээ дурдаад түүний амьдралд таарсан бүх багш нараас хамгийн сайн багш нь та шүү гэжээ.
Дахин дөрвөн жилийн дараа хүү их сургуулиа төгсөөд дараагийн шатны сургалтанд сурч мэдлэгээ дээшлүүлэхээ шийдсэн агаад одоо түүний нэрний өмнө Доктор гэдэг цол бичигдэх болсон тухай бичжээ. Энэ захидалд ч хамгийн сайн багш нь та шүү гэжээ.
Цаг хугацаа өнгөрсөөр. Хүү багшдаа өөр нэгэн захидал илгээж гэрлэх гэж байгаагаа болон аав нь нас бараад хоёр жил өнгөрсөн тухай бичжээ. Мөн түүний хуриман дээр ээж хүний суух ёстой байранд багшийгаа суувал болох уу гэж гуйжээ. Мэдээжийн хэрэг, багш нь зөвшөөрсөн байна.
Хуримын өдөр багш нь хүүгийн олон жилийн өмнө бэлэглэсэн бугуйвчаар гоёж, ээжийнх нь түрхдэг байсны ижил үнэртэй усыг цацжээ. Уулзаад тэврэлдэх мөчид хүүд танил үнэр үнэртэнэ гэдгийг багш нь мэдэж байлаа. Хүү багшдаа хандан хэлжээ.
- Таны надад итгэсэн итгэлд баярлалаа. Та намайг бусдад хэрэгтэй гэсэн мэдрэмж төрүүлж, өөртөө итгэх итгэлтэй болгож, сайн мууг ялгаж сургасан.
Багшийн нүдэнд нулимс гялтганана.
- Үгүй ээ, чи харин надад бүхнийг сургасан. Би чамтай танилцахаас өмнө яаж багшлах ёстойгоо ч мэддэггүй байсан...
Нийтлэлч: Ш.Батзориг
Эх сурвалж: https://www.facebook.com/batzorig.sh.9?fref=ts
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
mash goy uguulleg bn
Urdaa zorilgo tawibal ter n biylene. Hoish suugaad zalhuuraad baiwal yu ch oilgohgvi.Bas oortoo itgeltei baih ystoi.
Minii huvid mash saihan surgamjit oguulleg bna. Hun hiine gewel hicheeh ystoig oilgoj awlaaa.
Odoo iniig tseejleh n dee
Ymar goy ym be
Uneheer goy oguulleg bna nulims dusaah shahlaa togsgol ni
goe oguulleg bna
Тунчиг сэтгэл догдлуулам бичих юм даа.Зүгээр л бичиж байгаа юм шүү.Манай орны хувьд ийм сэтгэлтэй багш цөөн,ер нь байхгүй шүү.Монголчууд одоо эдийн засаг болоод,ёс суртахууны хувьд хамгийн доод түвшинд яваа.Уншаад,сэтгээд,зүтгээд хүрэх оргил нь хол байна.Энийг зүгээр сэтгэл догдлон уншина.Тэгээд л болоо.Хэвлэсэн ном,уншсан сэдэв багадаагүй.Нийгэм нь боловсороогүй болохоор яах ч билээ.Зуныхаа амралтаар ченж болоод алт ухаад сууж байгаа багшаас ийм их итгэл,сэтгэл төрөх үү. Бүгд л сайхан бичнэ,уншина,ярина.Тэр тал дээрээ гарамгай.Амьдрал дээр амиа бодоод л жилийж байгаа юм.
Сайхан бичлэг байна ялангуяа ахлах ангийн багш нар уншаасай гэж бодож хүүхдийг ялгаж харьцдаг багш нар байдаг шүү
Сайхан бичлэг байна . Багш нар сайн уншиж байх хэрэгтэй
Сайхан өгүүлэг байна.
Хүн уйлуулаад хаячихюм
Bayrallaa
Нулимсаа бөмбөрүүлэн уншлаа. Ийм өгүүллийг уншихаар зөвхөн багш биш, хүн хүндээ хандах ийм чанар надад ч ямар байгаа билээ гэж бодогддог юм.
Сургамжтай гоё бичжээ
Mygtai
Ёстой гоё санагдлаа
Өмссөн зүүсэн нийгмийн анги гарал аасаа үзэл бодолоосоо болж их гадуурхдагдан хавчигддаг шалтгаалж байлаа. Ухаантай сэргэлэн я байж болохгүй 10 жил нэртэй бөөнөөр хорих нацист германы лагерь шиг л тийм аймшигт он жилүүдийг үзсэн дээ!!!! Жинхэнэ хар дарсан зүүд амьдын там гэж үүнийг л хэлэх байна даа!!!!
Зарим хүмүүст 10 жилтххүхэд нас нь сайхан л байдаг байх миний хувьд хар дарсан зүүд жинхэнэ аймшиг хнзээ ч би дурсахыг хүсдэггүй!!!Анги давхаргын ялгаа Нүхтэд лагерьт гардаг улс 1971-1978 хүртэл ямар их ялгаатай амьдрал байсныг энгийн ажилчин анги хамгаалалтын хашааны хойно байрлах яармаг зам дагуу байх үйлдвэр комбинатын хүмүүс огт мэддэггүй байлаа. Нүхтэд байх хүмүүс намын төв хороо яам тусгай газрын сайд дарга нарын зуслан эд нар зундаа англи итали япон франц гээд л явж өгнө ш дээ!!!!!
Ёстой сайхан бичиж бүүр муур тоопийдмоор санагдчлаа гэж
Уйлж байгаад л уншлаа. Хүүхэд нас, багш нараа саналаа. Яг энэ багш шиг сайн багш надад байсан. Нүдэнд үзэгдэж бна.
Маш сайхан өгүүллэг байна.Уйлж байгаад уншлаа үнэхээр сэтгэл хөдөллөө.Бүгд уншаарай
Saihan sanagdlaa bi uillaa shuu dee
Үнэхээр сайхан санагдлаа
Sxn sanagdlaa xvvxed bvrtee chadna gsn itgel xairlay
Гоё юм аа уйлаад л уншлаа. Бага ангийн багшаа санчихлаа
Nice NICE
Nice NICE
Ymar goy ym be
Monhgerel bagshdaa zoriulii
Vneheer goy ogvvleg shvv. Bvr dahin dahin unshmaar bna.
????
vneheer setgel hodolgom ymaa amjilt :-)
Wonderful
bur uyarmaar
гайхамшигтай
ямар сайхан өгүүллэг вэ. өөрийн эрхгүй л нулимс гарлаа. бүгдэд нь амжилт
bagsh gedeg horvoogiin hamgiin gaihaltai mergejil ymaa. urgelj amjilt ood temuulj yvaa shavi naraaraa baharhaj suugaa mongol bgsh nartaa bugded ni ajliin amjilt husii
Ямар гоё өгүүллэг бэ? нүднээс өөрийн эрхгүй нулимс гарлаа. Бидний үед толгой онцчууд багш болдог байсан бол одооч таруу мэдлэгтэй хүн багш болдог болжээ. Цаг өөр болжээ багш нараа
Багшлах сонирхолгүй зөвхөн ажлын байраар хангагдаж цалин авах сонирхотой багш ихсэж байна. Сурган, сэтгэл зүй мэдэхгүй хүн яаж багш болноо
Багш хүнд ийм сэтгэл бдаг түүнийг сэрээх хэрэгтэй. Тиймийн тулд Төрөөс багшийг ар гэртээ таталдаггүй ахуй нөхцөлөөр хангах хэрэгтэй бна. Монгол багш нарт үүнээс сайхан сэтгэл бий. Амжилт багш нартаа.
Uhaantai hvv bas uhaantai bags bailaa
bagsh iiml baij huuhdiin sain naiz bas terguunii hun boldog bh da
мундаг өгүүлэг б.а Багш бүр уншихад илүүдэхгүй шүү
Shan niitlel bn
Ямар гоё нийтлэл вэ бүх багш нар уншаасай
bagsh bur setgelzuich bish yumaa gehed setgeltei setgelgeetei bh ectoi. huuhed bol hamgiin nandin ertunts bdag. tuunii zurh tarhiig nevt harj chaddag huniig l bagsh geh ectoi. ungu zus unssun zuusen ni burhevch shuu dee.
ХБДС бхд Маамхүү гж миний бага ангийн багш жинхэнэ ялгаж харьцдаг багш бсан даа.
Гайхалтай.... 1-р ангийг дааж байсан Шагдарсүрэн багш маань санагдчихлаа. Хаана явдаг юм бол доо.Үнэхээр сайн багш байсан шүү. Өвчтэй гэртээ хэвтэж байхад минь гэрт эргэж байж билээ. Би бол эмээгийн хүүхэд байлаа....Тоохгүй байвал болох л байсан даа...
Saihan oguulleg bna buh bagsh nar unshaasai gej bodoj bna