...
...

Дуучин Сиа гэж хэн бэ

Нүүрээ далдалсан хар цагаан өнгийн үс бүхий дуучин бүсгүйн үл мэдэгдэх нууцлаг дүр төрх, бүжигчдээр дагнасан өвөрмөц клипээрээ хүмүүсийн сонирхлыг татаж, хоолойн цараагаараа уярааж чадсан билээ. Өдгөө 42 настай Сиаг хөгшин төрхөө далдлах гэсэн гэж зарим нь тайлбарладаг бол дуучин бүсгүй өөрөө "Олны танил байх үнэхээр хэцүү гэдгийг дуу зохиож өгдөг байсан алдартнуудаасаа хангалттай харсан. Тиймээс ч олонд царайгаа таниулахыг хүсэхгүй байна" хэмээн ярилцлага өгч байсан удаатай. Харин сүүлийн жилүүдэд тэрбээр нүүр царайгаа нуухаа нэгэнт больжээ.  

Sia Kate Isobelle Furler өмнөд Австралийн Аделэйд хотноо 1975 оны 12-р сарын 18-нд төржээ. Аав нь хөгжимчин, ээж нь урлагийн сургуулийн багш байв. Түүний ээжийн дүү Колин Хэй Австралийн "Men at Work" хамтлагийн гишүүн бол бас нэг дүү нь дуучин жүжигчин Кэвин Колсон юм.

1997 онд Сиагийн бакал дуулж байсан "Crisp" хамтлаг тарахад тэрээр найз залуу Дэн Понтифексээ даган Лондон руу нүүхээр шийдсэн байна. Тайландад түр буудаллаад байсан Сиад Понтифексийг Лондонд авто ослоор нас барсан мэдээг дуулгажээ.

Уй гашууд автан Австрали руу буцаад байсан Сиаг хайртай залуугийнх нь гэр бүл Лондонд ирэхийг урьсан байна. Түүний 2001 онд гаргасан “Healing Is Difficult” альбом хайрт залуугийнх үхлийн тухай дуунуудаар дүүрэн.

“Би түүнийг нас барсны дараа үхсэн мэт л болсон. Би үнэхээр юу ч мэдэрч чадахгүй байсан. Харин олон зүйлсийг тунгаан эргэцүүлдэг болсон” хэмээн ярилцлагадаа өгүүлж байв.

Сиа мансууруулах бодисонд зургаан жилийнхээ амьдралыг зарцуулжээ.

2008 онд Сиа бэлгийн чиг хандлагаа өөрчилж лесби JD Samson-тэй болзох болсон ч 2011 онд салсан байна.

2009 онд түүний бэлгийн амьдралын талаар асуусан сэтгүүлчийн асуултад “Би охид хөвгүүдийн аль алинтай нь болздог. Тухайн хүний ямар хүйстэй байх нь хамаагүй, хүн гэдэг нь л чухал” хэмээжээ.

Сэтгэл гутралд орж, архинд донтсон Сиа амиа хорлох оролдлого хийж зурвас хүртэл үлдээж байв.

2010 онд Сиагийн албан ёсны вэб хуудсанд товлогдсон бүх тоглолт үйл ажиллагаанууд түүний эрүүл мэндийн байдлаас улбаалан цуцлагдаж байсан аж.

Хэт үлбэгэр дорой болсон дууч бүсгүй паникт орсон бөгөөд аялан тоглолт хийх чадамжгүй болжээ. Тэрээр Грэйвсийн өвчнөөр оношлогдсон бөгөөд энэ нь бамбай булчирхайн үйл ажиллагаа хэт идэвхжсэн гэсэн үг юм. Жилийн дараа бамбай булчирхайн дааврын эмчилгээ хийлгэснээр бие нь сайжирсан мэдээ тархаж фэнүүдийг нь магнайг тэнийлгэв.

Сиа 2014 оны 8-р сард Калифорниа дахь гэртээ баримтат кино найруулагч Эрик Андерс Лэйнгтэй гэрлэсэн билээ. Гэвч хос 2016 оны 12-р сард салснаа зарлажээ.

Тэрээр феминист үзэлтэй гэдгээ илчилсэн бөгөөд дуучин Рианнагийн “Диамонд” дууны үгийг энэ л үзлээ шингээн бичсэн гэдэг. 

Дуучин, ая зохиогч Сиа гимнастик болон бүжгээр хичээллэдэг Мэдди Зиглер охиныг алдарт Chandelier дууны клипэнд тоглуулж олонд таниулсан юм. Мэдди байнгын холбоотой байж хамтран ажилладаг бөгөөд эл клипэнд тоглохдоо 11 настай байжээ. Зиглер одоо 14 настай ч бүжигчний хувиар өөрийгөө нэгэнт хүлээн зөвшөөрүүлж чадсан юм. 

У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)
  • http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

Онцлох мэдээ