41 настай жүжигчин бүсгүй Паула Пэттон Лос Анжелес хотын шүүхэд мягмар гаригт экс нөхөр, дуучин Робин Тикийг зургаан настай хүү Жулиантай уулзах эрхийг хязгаарлуулахаар яаралтай хуралдаан зарлахыг хүссэн байна. Өмнө нь Робинийг хүүгээ зодсон хэмээн буруутгаж түр хугацаанд саатуулсан билээ.
Хүүгийнхээ аавыг гэрт нь зочлоход хяналт тавиулахыг хүссэн боловч шүүхээс Паулагийн хүсэлтийг хүлээж авах ноцтой үндэслэл байхгүй гэж үзээд татгалзжээ.
Паула Робиныг хүүдээ гар хүрч, хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруутгаж байгаа аж.

“Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Робин согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэдэг болсноос илүүтэйгээр хүүдээ гар хүрч шийтгэдэг болсон нь түгшээж байна. 2017 оны 1-р сарын 4-ний өдөр хүртэл миний тэвчээр барагдаж хүүхдийн эрх хамгаалах төвд мэдэгдсэн” гэж Паула мэдэгдэлдээ дурджээ.
Харин Робин “2016 оны 12-р сарын 20-нд болсон аавын минь оршуулгын ёслолд Паулаг оролцуулаагүйд тэр уур цухлаа барьж дийлэхгүй байгаа юм. Тэр талийгаач эцэгтэй маань таагүй харьцаатай байсан” гэжээ.

Хариуд нь Паула “Би 15-тай байхаасаа л Алан Тикийг мэдэх бөгөөд тэрээр миний амьдралд гайхалтай нөлөө үзүүлсэн хүн. Би түүнийг маш их хайрлаж, хүндэтгэдэг. Бид түүнийг маш их санаж байна. Ертөнцийн мөнх бусыг үзсэн ч бидэнд ялангуяа ач хүүдээ үргэлж дурсагдах болно” хэмээн инстаграмдаа нийтэлсэн бай.
Хос өсвөр наснаасаа эхлэн болзож эхэлсэн бөгөөд 2005 онд гэрлэж, 2010 оны 4-р сард Жулиан хүүгээ өлгийдөн авчээ. Тэд 2014 оны 2-р сард есөн жилийн амьдралаа төгсгөл болгон салж байгаагаа албан ёсоор зарласан билээ.
Өдгөө Робин 21 настай загвар өмсөгч Эприл Лов Жеритэй болзож байгаа бол Паула 21 жилийн харьцаагаа тасалсандаа харамсал тээдэггүй аж.

У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250