...
...

Сэтгэлээр унасан Белла Хадидыг аав нь тэнгэрийн эрхэстэй зүйрлэв

Экс найз залуу нь Селена Гомезтой учир ургуулсны дараа Белла Хадидын аав Мухамед Хадид охиноо сэтгэл санаагаар дэмжсэн сайхан бичвэр постолжээ.

“Аавын бяцхан охин, сар мянгантаа ирж буцлаа ч аав нь чамайг хайрласаар л байх болно. Од мичдийн дундаас хамгийн тод гэрэл гялбуулдаг нь чи минь юм шүү. Өглөө бүр инээмсэглэж сэрээрэй” хэмээн инстаграмдаа нийтэлжээ.

Таван хүүхдийн эцэг Мухамед Беллагийн ээж Ёолондагаас салж загвар өмсөгч Шива Сафайтай гэрлэж хэдэн сар амьдарсан ч хуучин ханьтайгаа эргэн нийлсэн юм. 

Охин нь хоёр жил болзсон найз залуугаасаа салахад аав нь тун ч тайвнаар хүлээн авсан байна.

Дуучин, ая зохиогч Вийкнд (жинхэнэ нэр нь Абел Мэконин Тэсфай) Селенатай мягмар гаригт болзож, тэврэлдэн явж байсан шуугиан тархаад байгаа билээ.

Селена Гомез маргааш нь инстаграмд тачаангуй зургаа оруулсан бөгөөд харин Белла түүнийг инстаграмд дагахаа больсон юм.

Селена эгч дүү Хадид нар болон Тэйлор Свифт нар дотны найзууд юм.

2015 онд “Ревивал” цомгийнхоо аялан тоглолтыг амжилттай хийсэн Селена ядаргаанд орж чонын хөрвөс хэмээх өвчнөөр өвдөн эмчилгээ хийлгэсэн билээ. 

У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ