Дуучин Селена Гомез, Вийкнд нарын болзооны талаар хэвлэлүүд шуугиад эхэлчихэж. Тэрээр дуучин Вийкндтэй тун ч дотно тэврэлдэн явж, тэр бүү хэл паппарациудыг ч үл тоомсорлож үнсэлцсэн байна.
Дуучин Вийкнд өмнө нь загвар өмсөгч Белла Хадидтай болздог байсан билээ. Экс хос ажлын онцлогоос буюу бие биедээ цаг заваа зориулж чаддаггүй байснаас үүдэн хоёр тийш болсон хэмээн эвтэйхэн тайлбарлаж байсан бол энэ удаа Вийкндийн сонголт мөн л урлагийн бүсгүй болж таарав.

Тэд өнгөрсөн оны 12-р сард Парис хотноо зохион байгуулагдсан “Victory's secret” дотуур хувцасны шоунд уригдаж уран бүтээлээсээ сонирхуулсан бөгөөд эл шоуны дараа хос болзож эхэлсэн гэнэ.
Харин дээрх мэдээ тарсны дараа Белла Хадид инстаграмд Селена Гомезыг дагахаа больжээ. Тэрээр Селена Гомезын найз, сахиусан тэнгэр Жижи Хадидын дүү юм.

У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250