...
...

Киноны нэрийг андуурсан сэтгүүлч бүсгүй Фарреллаас уйлан хайлан уучлал гуйлаа

"Hidden Figures" киноны уран бүтээлчид болон киноны продюссер, дуучин Фарреллаас хөтлөгч Женна Буш Хажер телевизийн шоуны үеэр камерын өмнө нулимс дуслуулан уучлал гуйлаа. 

Энэ нь Фарреллыг “Алтан бөмбөрцөг” наадмын улаан хивсний ёслолоор киноных нь нэрийг андуурч асууснаас үүдэлтэй юм.

Женна дуучин Фарреллаас асуухдаа “Та Hidden Fences киногоороо нэр дэвшлээ...” хэмээн эндүүрчээ. Харин Фаррелл эхлээд бага зэрэг алмайрсан ч ажралгүй тайвнаар асуултад хариулсан байна.

Харин сэтгүүлч бүсгүй Хажер “Би энэ хоёр киног хоёуланг нь үзсэн. Хоёулаа л гайхалтай уран бүтээл байсан. Хоёр кино багийнхантай ч ярилцлага хүртэл хийж байлаа. Хэрвээ би уран бүтээлчдийг гомдоосон бол үнэхээр уучлаарай. Энэ бол алдаа байсан, би төгс хүн биш л дээ, хүн болохоор алдаа гаргаж л таараа. Хэн нэгэнд андуурагдана гэдэг хамгийн том доромжлол байдаг” хэмээн өгүүлжээ.  

Дашрамд өгүүлэхэд Женна Буш Хажер бол АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Жорж Бушийн ихэр охидын нэг юм. 

Киноны уран бүтээлчид Виллиамс болон Октавиа Спенсэр, Жанелл Монаи нар Женнагийн уучлал гуйсан дээрх үйлдэлд твиттерээр хариу өгч, тайвшруулсан байна.

Тед Мерфигийн найруулсан "Hidden Figures" утга уянгын кино нь 1960-аад онд NASA-д ажиллаж байсан эмэгтэй математикчдийн тухай бодит түүхээс сэдэвлэн бүтээгджээ. Харин продюсероор дуучин Фаррелл Уильямс ажилласан бөгөөд мэдээж дууг нь өөрөө зохион дуулсан юм. Киноны гол дүрд Таражи П.Хенсон, Октавия Спенсэр, Жанел Монаи нар тогложээ. Шилдэг туслах эмэгтэй дүрийн номинацид Октавиа Спенсэр нэр дэвшсэн байна.

Харин “Hidden Fence” кинонд хар арьст хүмүүсийн амьдралыг харуулах бөгөөд африк-америк гаралтай одод тоглосон юм. “Алтан бөмбөрцөг” наадмын шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг жүжигчин Виола Давис хүртсэн билээ.

У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)
  • http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

Онцлох мэдээ