Супермодель Наоми Кэмпбэл Ким Кардашианы адил Парист дээрмийн халдлагад өртөж байжээ.
46 настай Британийн модель таван жилийн өмнө буюу 2012 онд тохиолджээ. Энэ тухайгаа Америкийн Вэнди Виллиамс шоунд оролцохдоо ярьсан байна.
Тэрээр “Энэ явдал 11-р сард болсон юм. Тэд намайг онгоцны буудлаас машинд суух хүртэл дагасан. Цонх доошлуулахад сонин сүрчиг үнэртэж байлаа. Машины бүх цонх доошлуулж хаалгыг онгойлгоод Наоми бид чамайг алахаар ирлээ гэсэн. Харин би сонин л юм, түр хүлээгээрэй гэж хэлсэн. Харин дээрэмчид цүнхийг минь шүүрээд зугтсан” хэмээн ярьжээ.
Наоми өөрийн дэлгүүртээ ирээд байсан дизайнер Аззидин Алайтай уулзахаар Парист ирсэн байна.
У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
ӨМХИЙ ХАРЫГ АЛСАН Ч БАГАДНА