Дуучин Жанет Жексон 50 насандаа амаржиж анхны хүүгээ өлгийдөн авчээ.
Тэрээр Катарын бизнесмэн Виссам Ал Манатай гэрлэсэн бөгөөд тэд хүүгээ Эйсса Ал Мана хэмээн нэрийдсэн байна.
Жанет жирэмсэн болноос улбаалан 4-р сард аялан тоглолтоо цуцалсан юм. Харин фэнүүддээ энэ шалтгаанаа гэнэтийн зүйлээс болсон хэмээн твиттерт мэдээлж байжээ.
Хос 2012 онд гэрлэсэн бөгөөд бизнесмэн эр түүний гурав дахь нөхөр юм.
Өмнө нь Жанет Жексон 1980-аад онд дуучин Жэймс ДеБаржтай ханилж байсан бол 1991-2000 онд бүжигчин Рэн Элизондотой амьдарч байжээ.
11 альбом гаргасан дуучин бүсгүй Грэмми авардсаас долоон удаа шагнал гардаж байсан аж.
Жанетаас гадна нэлээд хожуу амаржсан одод гэвэл гурван жилийн өмнө жүжигчин Холл Бэрри хоёр дахь хүүхдээ 47 настайдаа төрүүлсэн. Харин Жон Траволтагийн эхнэр Кэлли 48 насандаа гурав дахь хүүхдээ төрүүлж байжээ.

У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250