...
...

Мэрайя Кэри тоглолтыг нь гутаасан продакшнд гомдол мэдүүлжээ

Дуучин Мэрайя Кэригийн шинэ жилийн үдэш болсон тоглолтын техникийг “Дик Кларк” продакшн хариуцан ажилласан байна. Харин дуучны хэвлэлийн төлөөлөгчид эл продакшнд тоглолтыг нураасан хэмээн гомдол гаргажээ.  

Тэд "Дик Кларк" продакшныг микрофон, чихэвчний ажиллагааг санаатайгаар доголдуулсан хэмээн бичгээр мэдүүлсэн заргадаа дурдсан байна.

Төлөөлөгч Николь Перна тус продакшны багийнхнаас болсон техникийн саатал нь Мэрайя Кэригийн тоглолтыг үхээнц болгосон хэмээн Биллбоардад ярьжээ.

Харин Мэрайя тоглолтын үеэр сандарч тэвдээгүй бөгөөд техникийн саатлаас учирсан ичгүүртэй байдлаас тухай бүрт эвтэйхэн мултарч байсан гэнэ.

Перна Кэригийн чихэвч ажиллахгүй байгаа сануулж хэлсээр байтал тайзан дээр гарахад ямар нэг асуудал гарахгүй хэмээн продакшны ажилтнууд хэлсэн аж.  

Харин "Дик Кларк" продакшны зүгээс тэдний гомдлыг шал дэмий зүйл хэмээн хүлээн авсан байна.

У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ