41 настай Анжелина Жоли баярын өдрүүдийг Колорадо мужийн цанын баазад өнгөрөөсөн бөгөөд хүүхдүүд хөөр баяр дүүрэн байв.
Анжи найман настай ихрүүд Кнокс, Вивень, 10 настай Шило охинтойгоо цан хүүрэг болсон гудамжинд зайрмаг идэн явж байв.
Ээж нь охин Вивениэ хөтөлсөн байх бөгөөд тэрээр аав Брэд Питтэйгээ тун ч адилхан харагдана.

Хүүхдүүд зайрмагийг тун ч дуртай идэх бөгөөд Анжелина кофе уухыг сонгожээ. Тэд булан тойроод тоглоомын дэлгүүр орсон байна.
Анжи 15 настай Мэддокс, 13-тай Пакс, 11-тэй Захара нарт цанаар гулгахыг заасан бөгөөд өглөөжин гулгасан тэд амрангаа ийн зугаалж байгаа аж.
Вивень Кнокс нар 2008 онд Францын Найс хотод төрсөн хамгийн отгон хүүхдүүд бөгөөд эгч Шило нь тэднээс хоёр жилийн өмнө Африкийн Намибиа хотноо мэндэлжээ.
Брэд Питт, Анжи нар өргөмөл гурван хүүхэдтэй бөгөөд Мэддоксийг Камбоджоос, Захараг Итиопоос, Паксыг Вьетнамаас өргөж авсан юм.

Жүжигчин бүсгүй хүүхдүүдийн хамт тансаг зэрэглэлийн зургаан унтлагын өрөөтэй байшинг дөрвөн саяар түрээсэлсэн байна.
Тэрээр 9-р сард нөхрөөсөө салсан юм. Хосууд салснаас хойш бие биенийхээ муу муухайг дуудалцаж эхэлсэн билээ.
Өнгөрсөн сард Брэдийн хуульчид Лос Анжелесийн шүүхэд зургаан хүүхдээс нь салгачихаад, одоо хэр нь уулзуулахгүй байгаа талаар нэхэмжлэл гаргажээ. Анжелинаг гэр бүлийн хувийн мэдээллийг олон нийтэд цацаж хууль зөрчсөн, сэтгэл санааны шархтай байгаа хүүхдүүдийн сэтгэцийн болон бусад эмчилгээний талаар тэмдэглэл хөтөлж өөрт нь үзүүлээгүй зэрэгт зарга үүсгээд байгаа аж.
Мөн Анжелинаг хүүхдүүдтэй нь уулзуулж байхаар харилцан тохиролцсон хэлцлээ үл тоомсорлож тэдний уулзахыг хориглож байна гэжээ.
Энэ гэр бүл 9-р сард хувийн онгоцонд болсон маргаанаас үүдэн салсан юм. Брэд хүчирхийллийн хэргээр ямар нэгэн ял сонсоогүй ч хүүхдүүдийнхээ цор ганц асран хамгаалагчаар Анжи үлдсэн билээ.
У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn