Кайли Женнерийн хувьд мартагдашгүй Зул сарын баяр болж өнгөрлөө.
19 настай реалити шоуны од Зул сарын үдэшлэгийг эгч нарынхаа хамт өнгөрүүлсэн бөгөөд муур эмэгтэйн гялалзсан хар хослол өмссөн тэрээр шөнөжин бүжиглэсэн байна.
Найз залуу рэппер Тайга алмазан шигтгээ бүхий хүзүүний зүүлт бэлэглэснээ Snapchat-аар үзүүлсэн юм. Ээж Крис нь адилхан зүүлт зүүснийг хараад бүсгүй дуу алдан баярлажээ.
Кайли Тайга нар фэнүүддээ зориулан богино хэмжээний кино бэлдсэн нь бараг л эротик хэмжээний бүтээл шиг л болжээ.
Кайли "Намайг адисласан бурхан тандаа баярлалаа, маш сайхан зул сар байлаа" хэмээн цахим хуудсандаа нийтэлжээ.
Реалити шоуны од болсон гэр бүлийн залуу гишүүн тэрээр дунд сургуулиа төгсөөд өөрийн нэрийн гоо сайхны дэлгүүр нээсэн юм.
Кайлигийн найз залуу Тайга өмнө нь Блэк Чина хэмээх бүсгүйтэй сүй тавьж байсан билээ. Тэр ч бүү хэл тэдний дундаас төрсөн хүү өдгөө дөрвөн настай. Харин Блэк Чина Кимийн гэр бүлийн ганц эрэгтэй Роб Кардашиантай учир ургуулж, тэд өнгөрсөн 11-р сарын эхээр охинтой болсон билээ.
Тиймдээ ч Кайли, Блэк Чина хоёр тун ч таагүй харилцаатай аж.

У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250