...
...

Жорж Майклын адармаат амьдрал

80 саяас дээш тоогоор цомгоо борлуулсан Жорж Майкл хамгийн их амжилт гаргасан дуучдын нэг юм. Дуугаараа рекорд тогтоож байсан ч дардан зам шиг амьдралтай байгаагүй од 53 насандаа Христийн мэндэлсний баяраар таалал төгслөө.

Сүүлийн хэдэн жил тэрээр өвчний улмаас шаналж байсан юм.

Хайрт бүсгүй нь, дараа нь ээж нь нас барав

Майкл хайрт Ансэлмо Фелеппа, ээж Лислэй Анголд нараа гурван жилийн зайтай алдаж сэтгэл гутралтайгаа тэмцэж байжээ. Фелеппа ДОХ-ын төрлийн өвчнөөр нас барсан аж. 12 жилийн турш сэтгэл гутралд орж, айдаст автсан.

Ээжтэйгээ тун ч дотно байсан Майкл түүнийг нас барсны дараа амьдрахыг хүсэхгүй байна гэж ойр дотныхондоо хэлдэг байжээ.

1998 онд Майкл сексийн чиг хандлагаасаа болж Беверли Хиллст баривчлагдав

Тэрээр Кэнни Косс хэмээх залуутай 13 жилийн хугацаанд харилцаатай байснаа дуусгавар болгожээ. Харин амраг нь түүнийг ижил хүйстэн гэдгийг илчилсэн юм.

2006, 2008, 2010 онуудад хар тамхины хэргээр баривчлагдав

2006 оны 10-р сард Лондонгийн цагдаа нар каннабисын хэргээр баривчлан сануулга өгчээ. Машиныхаа дугуйг түшээд унасан байхад нь түүнийг олсон юм. Энэ явдлаас хоёр сарын дараа өөрийн Рэнж ровер болон гурван ч хөршийнхөө машиныг эвджээ. 2010 оны 7-р сард Гэй парадаас буцаж явсан Майкл мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэж дэлгүүр лүү дайран орсноор мөн л саатуулагдсан байна.

Түүнд найман долоо хоног шоронд хорих ял оноож, таван жил машин жолоодох эрхийг хассан аж.

2011, 2013 онд Майкл толгойдоо гэмтэл авав

2011 оны 10-р сард Майкл уушигны үрэвсэл болон унадаг өвчтэй болжээ. Тэрээр эмнэлэгт эмчлүүлээд гэртээ үргэлжлүүлэн эмчлүүлэх болсон байна.

2013 онд машинаа унаж яваад унаж гэмтэл авсан нь толгой, нуруунд нь маш том сорви үлдээжээ.

У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (6)

Онцлох мэдээ