...
...

Өнөөдөр болох үйл явдал

Өнөөдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.


МУИС

09.00 цагт: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 105 жилийн ойд зориулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА, Түүх, археологийн хүрээлэн хамтран зохион байгуулж буй "Монголын тусгаар тогтнол-1911 он: түүх, соёл, баримт" эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн Эрдмийн дугуй танхимд болно. ЕТГ-ын дарга Ц.Баярсайхан оролцож үг хэлнэ.


АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

09.00 цагт: Шинэ жилийн баяр болон амралтын өдрүүд дөхөж хөдөө, орон нутгийг зорих иргэдийн тоо нэмэгддэгтэй холбоотойгоор гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Замын цагдаагийн алба, Авто тээврийн үндэсний төв, Орон нутгийн Замын цагдаагийн тасгийн дарга нар хамтран онлайн хурлыг зохион байгуулна. Утас: 93021019, 99186496


ЗАСГИЙН ГАЗРЫН III БАЙР

10.30 цагт: 2016 оны мал тооллогын урьдчилсан дүнг танилцуулна. Үйл ажиллагаа Засгийн газрын III байрны 2 давхарт 204 тоотод болно. Утас: 95103070


ТӨРИЙН ОРДОН

11.00 цагт: Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх өөрийн эрхлэх асуудлын хүрээнд харьяалагдах ШӨХТГ, МХЕГ, СХЗГ, ОБЕГ-ын дарга, Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуур чөлөөт бүсийн захирагчидтай уулзах юм. Дээрх газруудын дарга нартай өнгөрсөн онд хийсэн ажлын тайланг сонсч, ирэх онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй танилцаж, үр дүнгийн гэрээ байгуулна.


УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

11.00 цагт: Улаанбаатар хотын Цагдаагийн газрын хурлын танхимд нийслэлд үйлдэгдэж буй ноцтой болон зонхилон үйлдэгдсэн гэмт хэрэг түүний шалтгаан нөхцөл, шинэ жилийн баярын өдрүүдэд ажиллах эргүүл, хяналтын үйл ажиллагааны талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Утас: 91994373


"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11.30 цагт: Өнгөрсөн долдугаар сард автомашины ослоор амиа алдсан хэргийн талаар хуулийн байгууллага хууль бус шийдвэр гаргасан тухай хохирогчийн ар гэрээс мэдээлнэ.


ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

12.00 цагт: Татварын ерөнхий газрын 7 давхрын хүндэтгэлийн танхимд НӨАТ-ын урамшууллын 18 дахь удаагийн тохирлоор хонжвор таарсан иргэдийн төлөөлөлд батламж гардуулна. Тус үйл ажиллагаанд ТЕГ-ын газар, хэлтсийн дарга нар оролцоно.

 
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ