...
...

Бэуонсегийн "Lemonade" оны шилдэг цомгоор шалгарчээ

Бэуонсегийн "Lemonade" цомгийг энэ жилийн хамгийн шилдэг асуудал хөндсөн агуулгатай альбомоор шалгаруулсан байна.

BBC-гийн санал асуулгаар шилдэг цомгийг шалгаруулжээ. 

Шилдгээр шалгарсан Бэуонсегийн цомогт улс төр дэх харь арьстнуудын оролцоо, цагдаа нарын хэрцгий догшин авир, капитализм болон хар арьст эмэгтэйчүүдийн гоо сайхны тухай дуулсан дуунууд багтсан байна.  

Дуучин Дэвид Бовийн хамгийн сүүлд туурвисан гунигт шүлэгтэй “Blackstar” дуу хоёрт оржээ. Тэрээр нэгдүгээр сард таалал төгсөхөөсөө хоёр хоногийн өмнө эл дуугаа бичүүлсэн юм.  

Харин гуравдугаар байранд Frank Ocean-ы “Blonde” хэмээх гоцлол дуу оржээ.

Бэуонсегийн дүү Соланж ч мөн амжилт үзүүлсэн бөгөөд хар арьст эмэгтэйчүүдэд тулгардаг зовлон бэрхшээлийн тухай дуулсан “A Seat At The Table” дуу тавдугаар байрыг эзэлсэн аж.

BBC-гийн санал асуулгад 145 цомог орсноос 25-ыг шалгаруулсан байна.

У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ