Их Британийн дур булаам модель Риан Сагден мягмар гаригт цээж нүцгэн сельфигээ твиттерт байршуулж фэнүүдээ баярлуулжээ.
30 настай модель Риан гэрэл зургийн шэйр сайтад 325 мянган дагагчтай.

Тэрээр жүжигчин Оливер Меллортой сүй тавьсан аж.

Риан, Оливер нар саяхан Амстердамд амралтын өдрөө өнгөрүүлжээ.
Тэрээр усны хувцастай зургаа ч мөн хуваалцсан юм.

Риан өмнө нь DJ, телевизийн хөтлөгч Вернонтой гэрлэж байсан юм.

Салаад зургаан жил болж, экс нөхөр нь эхнэр авсан ч эргээд бие биедээ татагдан уулзах болжээ.
Энэ тухайгаа модель бүсгүй "Надад Вернон хуучин найзтайгаа уулзах шиг л мэдрэмж төрүүлсэн" хэмээн ярьсан байна.
Харин тэднийг эргэн уулзах болсныг эхнэр нь мэдсэний дараа Риан экс нөхрөө яаж ч гуйсан эргээд уулзахгүй хэмээн амлалт өгсөн гэнэ.

У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250