Английн жүжигчин 43 настай Даниелла Вестбрүүк сохор зоосгүй болсны улмаас өрөнд орж, гэр орноо алджээ.
Түүний чемоданаа чирээд уйлан явж байгаа нь тун ч өрөвдмөөр.
Тэрээр ихэд ядрангуй харагдана. Энгийн хувцасласан ч гэлээ 1200 паундын Льюс Виттоны чемодан барьсан байв.

"EastEnders" киноны од гэр оронгүй болсноос ядарч туйлдсан шинж тэмдэг нүүрэн дээр нь илт мэдэгдэх бөгөөд утсаа цөхрөнгүй харна.
Даниелла өнгөрсөн баасан гаригт байшин, машинаа алдсан юм.
Жүжигчнийг шинэ байшин худалдаж авах төлөвлөгөөгүй байгаа бөгөөд хаа сайгүй л байрлаж байгаа гэж эх сурвалж мэдээлжээ. Зул сарын баяр ойртсон ч гэлээ тэр найзууд гэр бүлийнхнээрээ байрлаж байгаа юм.
Тэрээр 2000 оноос хойш хар тамхинд донтсон бөгөөд дон нь хурцадсан үед өдөрт таван грамм кокаин 250 мянган паундаар худалдаж авдаг байсан гэнэ.
Гэсэн хэдий ч тэрээр өнгөрсөн 10-р сар хүртэл эрчимт эмчилгээ хийлгэсэн юм. Харин түүнийг эргээд хуучин зуршилдаа автсан гэсэн мэдээлэл гарч эхлэх үед түүний цахим хаягуудыг хакерджээ.
Хоёр хүүхдийн ээж тэрээр асуудлыг нь цагдаагийнхан хуулийн дагуу шийдвэрлэж өгнө гэж найдаж байна.
Нөхөр Жорж Арнолдоос 24 жилийн дараа салсан нь түүнийг сэтгэл гутралд оруулж улмаар амиа хорлох оролдлогыг хэд хэдэн удаа хийж байжээ.


У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
hun gedeg setgeliin amitan shvv dee ene horvood boloh bolohgui zuiluud urgelj bidniig toirch bdiin shvv
Уйлаад яахав. Бурхны өгсөн боломж, хайрыг даах ухаан суугаагүйдээ л гомд доо.
ӨДӨРТ 250 МЯНГАН ПАУНДААР ХАР ТАМХИ ХУДАЛДАЖ АВААД БАЙХААР ЭДИЙН ЗАСГААР ДАМПУУРЧ ЯДУУРАХ НЬ АРГАГҮЙ ШҮҮ ДЭЭ
Har tamhi heniig ch suiruulne