Ханхүү Харри найз бүсгүй Америкийн жүжигчин Меган Марклтай анх удаа олны өмнө гарч ирлээ. Лондон хотноо романтик болзоо тогтоосон хос “Gielgud” театрт “Curious Incident”-ийн тоглолт үзсэн байна.
Тоглолтоо толилуулсан хамтлагийн албан ёсны твиттер хаягнаас “Бид ханхүү Харриг Лондонгийн театрт хүрэлцэн ирж бидний тоглолтыг үзсэнд баяртай байна” хэмээн жиргэжээ. Харин театрын ажилтнууд хосыг ирэх талаар ямар ч мэдээлэлгүй байсан гэнэ.

Зурагнаас харахад Харри гараа занган их л идэвхтэй ярих агаад 35 настай, дур булаам Меган энэ үдшийг түүнтэй өнгөрүүлж байгаадаа ихэд догдлон инээмсэглэж харагдана.
Тэрээр амралтын өдрөөр гэр лүүгээ нисэх хүртлээ Харритай Кэнсингтоны ордонд энэ долоо хоногийг өнгөрүүлэх аж.
Ханхүү Хатан хаант улсынхаа уламжлалт баяр Зул сарыг хааны гэр бүлийн удмынхантайгаа Норфолк эдлэнд тэмдэглэх юм. Харин тэдний дотноссон байдлаас Маркл хааны гэр бүлийн зул сарын баярт Харритай хамт очно гэж ойлгогдохоор байна.
Хамгийн сүүлд хос ханхүү Харригийн Карибийн тэнгист албан ёсны айлчлал хийсний дараа Меганы байсан Торонто хотод уулзсан юм.
Кэйт Миддлтон 2011 онд Сандринхамын зусланд анх удаа ирсэн бөгөөд тэр жилдээ ханхүү Уиллиамтай гэрлэсэн билээ.


У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250