...
...

"Fifth Harmony" хамтлагийн дуучин хар тамхины хэргээр баривчлагджээ

"Fifth Harmony" хамтлагийн дуучин Лаурен Жореги Вашингтоны олон улсын нисэх онгоцны буудлаас Бразиль руу нисэх гэж байв. Харин тээшнээс нь марихуан олдсон тул түүнийг саатуулан баривчилжээ.

20 настай дуучин бүсгүйн өмгөөлөгч Дина Ла Полт түүнийг баривчлаагүй, марихуан авч явсныг тодруулахаар түр саатуулаад байгаа. Асуудлыг хууль ёсны дагуу шийдвэрлэх болно. Энэ нь хамтлагийн хуваарьт тоглолт болон ямар нэгэн үйл ажиллагаанд оролцоход саад болохгүй гэжээ.

Энэ мэдээлэл түгснээс хойш Лаурены фенүүдийн  "Лауреныг сулла" гэсэн жиргээ твиттерт трэнд болох хандлагатай байна.

Өнгөрсөн долоо хоногт тэрээр Ерөнхийлөгч Доналд Трампад илгээсэн захидалдаа бисексуал гэдгээ зарлаж олон нийтийг гайхашруулаад авсан билээ. 

У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ