Дэлхийд аль хэдийнээ хэрэгжиж байгаа Олон Улсын стандартыг Монголд оруулж ирэхээр“Дашбаяр Цахилгаанчдын холбоо” ажиллаж байгаа юм. Энэ тухай “Дашбаяр Цахилгаанчдын холбоо”-ны гүйцэтгэх захирал Б.Батмөнхөөс тодрууллаа.
- Олон Улсын барилгын цахилгааны стандартыг Монголд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэсэн. Энэхүү стандартыг Олон улсад хэзээнээс ашиглаж эхэлсэн бэ?
- Энэхүү стандартыг 1897 оноос дэлхий дахинд хэрэгжүүлж эхэлсэн. Тус стандартыг гурван жил тутамд хэвлэн гаргадаг ба хамгийн сүүлд National Electrical Code (NEC) -ыг 2014 онд шинэчилж хэвлэсэн. “International Electrical cod” буюу Үндэсний Цахилгааны Дүрэм (NEC) –ийг Галын Аюулаас Хамгаалах Үндэсний Нийгэмлэг (NFPA), Худалдааны Нийгэмлэг хамтран аюулгүй суурилуулалтад зориулан боловсруулж, АНУ-ын үндэсний стандарт болгон Үндэсний стандартын институт (ANSI) баталсан юм. Энэхүү цахилгааны стандартыг Монголдоо нэвтрүүлэхээр ажиллаж байна. Стандартыг нэвтрүүлэхэд бидэнд дэмжлэг хэрэгтэй байна. Тиймээс төр, хувь хүмүүс, албан байгууллага, Эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Их Дээд сургуулиуд дэмжиж туслаач ээ гэж хүсч байна. МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Эрчим хүчний яамд энэ тухай албан бичгээр хандсан.
- Албан бичигт хариу өгсөн үү?
- Сарын өмнө албан бичгээ хүргүүлсэн. Одоогоор хариу ирээгүй л байна
- Энэхүү стандартыг нэвтрүүлснээр ямар ач холбогдолтой вэ?
- Олон Улсын барилгын цахилгааны дүрэм, стандарт кодыг нэвтрүүлснээр эрчим хүчний шугамын алдагдлыг 50 хувь бууруулж, бууруулагч трансформатор шатах, хэт халж муудахаас найдвартай хамгаалах, цахилгаанчдын ур чадвар дэлхийн хөгжилтэй орнуудын түвшинд хүргэх бүрэн боломжтой болох юм. Мөн цахилгаанаас үүдэлтэй галын аюулгүй байдлыг 100 хувь арилгаж, хэрэглэгчдийн тав тухыг бүрэн хангана гэх мэт чухал ач холбогдолтой. Тухайлбал, гар утас цэнэглэгч залгахад халдаг. Энэ нь цахилгааны стандарт зөрчигдсөнөөс болж байгаа юм. Энэхүү стандартыг нэвтрүүлснээр энэ байдал бүр мөсөн алга болно. “Сандэй плаза”, “Бөмбөгөр” гэх мэт худалдааны төвүүд шатсан нь цахилгааны стандарт буруу хэрэгжсэнээс болсон. Энэ стандартыг нэвтрүүлснээр цахилгаанаас үүдэлтэй галын аюул гарахгүй.
- Стандарт нэвтрүүлэх ажлыг хэзээнээс эхлэв, ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ?
- Хууль эрх зүй болон хөрөнгө мөнгө талаасаа дэмжлэг хэрэгтэй байна. Энэхүү стандартыг боловсруулахад 26 хүн багаараа ажилладаг. Гэтэл өнөөдөр манай ТББ-ын тэргүүн Ш.Баярсайхан энэхүү стандартыг боловсруулж, суурийг нь тавих гээд ганцаараа 10 жил гаруй судалж, сүүлийн 3н жил тасралтгүй ажиллаж байна. Тийм учраас хамтарч ажиллах хамт олноор дэмжиж өгөхийг хүсч байгаа юм. Олон улсын барилгын цахилгааны Стандартын (IEC) боловсруулж “Зохиогчийн Эрх”-ийг 2012 онд авч, холбоогоо байгуулсан.
- Ажлыг хийж гүйцэтгэхэд хэр хэмжээний хөрөнгө шаардагдах бол?
- Одоогоор нарийвчилж тооцоо хийгээгүй. Цахилгааны 3-4 инженерийн баг ажиллахад болох байх. Цаашид нэвтрүүлэхэд шаардлагатай инженерчлэлийн программыг боловсруулах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй байна.
- Та нарын ажилд тусалж, хамтаръя гэсэн хүмүүс байгаа юу?
- Бидний хийж байгаа энэхүү ажил эрчим хүчний яамтай шууд холбоотой. Учир нь шугам холболтын асуудал яригдаж байгаа юм. Барилга хот байгууллагын төрийн нарийн бичгийн даргад хандахад биднийг тусалж дэмжинэ гэсэн.
Эх сурвалж: Breakingnews.mn
Б.Янжиндулам
АМЖИЛТ ХҮСЬЕ
Saihan tarhi ugaaj biznes hiih yumd.hezeech tsahilgaanaas gal garahgui gesen batalgaa haach bhgui shd. Hun bolgon teneg bish shuud. Luivarchid aaa.
салиарк зараад байсан одоо хэдий завандаа цахилгаан хийдэг болоов. салиаркнаас чинь болж олон машин эвдэрсэндээ. цахилгаанаас чинь болж хэдэн байшин шатах бол.