Хүүхэд гэр бүлийн төвийн үйлчилгээг аваад байсан Анжелина Жоли гурван сарын өмнө хувийнх нь онгоцонд болсон явдлаас шалтгаалан өөртөө болон хүүхдүүддээ мэргэжлийн байгууллагаас тусламж авахыг хүсчээ.
TMZ–д мэдээлснээр 12-р сарын нэгний өдөр Анжелинагийн өмгөөлөгч Брэд Питтийн хуулийн багийнханд мэргэжлийн хүмүүсийг байлцуулах санал тавьжээ. Энэ нь тэдэнд үзүүлэх хамгийн сайн тусламж болох бөгөөд хүүхдүүдтэйгээ харилцах харьцааг ч судлах боломжтой гэсэн санааг хэлсэн байна.
Брэд Питт онгоцонд зорчих үедээ хүүхдүүд рүүгээ хашгичин зандарч, бүр гар хүрсэн хэмээн буруутгагдсан билээ.
Салсан хосын есдүгээр сард хийсэн гэрээний нэгэн нөхцөлд хүүхдүүд асран хамгаалагчийн хамт уулзалдаж болно гэж заажээ.
Харин аавтайгаа хамт эмчилгээ хийлгэх нь бүү хэл уулзахыг ч зөвшөөрөхгүй байгаа хоёр хүү Мэддокс, Пакс нарыг Брэдийн өмгөөлөгч зөвшөөрүүлэхийг хичээж байгаа аж.
Мөн Анжелина экс нөхрөө хүүхдүүдтэйгээ уулзахыг хүсч байгаа бол мансууруулах бодис хэрэглэсэн эсэхээ сард дөрвөн удаа шалгуулж байхыг шаарджээ.
Брэдийг мөрдөн байцаах ажлыг аль хэдийнэ зогсоосон бөгөөд Брэдийг цагаатгасан албан ёсны мэдэгдэл гарах хүртэл Брэд ямар ч алхам хийж чадахгүй аж.
Хүүхэд хамгаалах төвөөс хүүхдүүдийг аюултай нөхцөлд оруулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж ч болох байсан юм.
У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250