Charity Buzz вэбсайт АНУ-ын Ерөнхийлөгчийн охин Иванка Трамптай дээд зэргийн кофе уух боломжийг санал болгожээ.
Ингэхдээ найман хоногийн турш үнэ хаялцуулах бөгөөд энэ уулзалт 50 мянган долларын үнэ хүрнэ гэж тооцоолж байна.
Ялагч нь Вашингтон хот дахь Трампын шинэ зочид буудалд уулзах бөгөөд уулзалтын тов Иванкагийн ажлын хуваариас хамаарах юм.
Ялагч нь АНУ-ын нууц албаныхнаас гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэсэн үндсэн шалгалтыг давах ёстой. Харин ямар нэгэн зөрчил гарсан тохиолдолд ялагчаас татгалзах эрхтэй.
Өөрийгөө ажил хийдэг эхчүүдийн хамгийн шилдэг нь хэмээн тунхаглан зарладаг Трампын том охин, бизнес эрхлэгч хатагтай өдгөө аавынхаа группын худалдаа эрхэлсэн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа аж.
Өнгөрсөн хугацаанд тэрээр хамгийн том арилжаа наймааг хариуцан ажилласан юм. Жишээ нь: "Old Post Office"-ыг 200 сая доллараар нийслэлийн тансаг зэрэглэлийн зочид буудал болгох, Миами дахь "Doral Golf Resort"-ыг 250 мянган доллараар сэргээн засварлах ажлыг гардан гүйцэтгүүлжээ.
Иванка хэн нэгэнтэй зөвхөн хамт кофе уусны төлбөрт 50 мянган доллар нэхээгүй. Энэ мөнгийг Иванкагийн дүү Эрик Трампын санд хандивласнаар Ариун Жүдийн хүүхдийн эмнэлгийн үйл ажиллагаанд тусламж болох юм.
У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
ymar ch yrih yum bihgui mundag busgui