“Зорчигчид” киноны 26 настай од “Грахам Нортон Шоу”-нд оролцох үеэрээ өөртөө тохиолдсон хөгтэй ч гэмээр явдлаа хуваалцсан юм. Тэрээр “Бид Хавайн арлын онгон дагшин хадан дээр киноныхоо зураг авалтыг хийсэн. Та нар тэд хадан дээр зогсох талаар төсөөлөх ч үгүй. Усны хувцастай байсан ч өгзөг орчим загатнаад байсан тул маажиж орхив. Ээ бурхан минь ямар сайхан байсан гээч. Гэтэл бүх зүйл буруугаар эргэсэн юм.
Зогсч байсан газраас минь нэг том бул чулуу уулын уруу өнхөрчихөв. Чулуу өнхөрсөөр дор зогсож байсан дууны найруулагчийг золтой л алчихсангүй. Аз болоход хэн ч гэмтээгүй” хэмээн ярьжээ.
Лоуренс Крис Прэт нарын хамтран тоглосон, зөгнөлт төрлийн "Зорчигчид" кино 12-р сарын 21-ний өдөр гарч эхлэх юм.

Лоуренс саяхан өгсөн нэгэн ярилцлагандаа найруулагч Даррен Аронофскитай болзож байгаагаа хүлээн зөвшөөрсөн байна. Хорь гаруй насны зөрүүтэй хосын талаарх мэдээллийг фэнүүд нь цочирдон хүлээж авчээ.

Мөн Лоуренс “Зорчигчид” киноны нээлтэнд ирэхдээ зүүн гарынхаа ядам хуруунд бөгж зүүсэн байсан нь папарацичдын дуранд өртсөн байна. Ингээд Даррен, Женнифер нарыг сүй тавьсан гэх мэдээлэл тэр дорхноо түгсэн юм.
У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
шал балай юм