Манай “Breakfast time” ярилцлагын булан нь амжилттай ажиллаж, хөдөлмөрлөж яваа нийгмийн бүхий л хүрээний хүмүүстэй уулзаж ярилцдагаараа онцлогтой юм. Энэ удаагийн зочноор “Зөн билгийн тулаан-5” нэвтрүүлгийн ялагч, Зайран В.Мөнх-Эрдэнийг урилаа. Тэрээр нас залуу ч гэлээ бөөгийн чадал, эрдмээрээ ард олныхоо хүндэтгэлийг хүлээсэн зайран юм .
-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Танай сайтын уншигчдад шинэ долоо хоногийн мэндийг хүргэе. Намайг В.Мөнх-Эрдэнэ гэдэг. Архангай аймгийн уугуул. Манай аав Архангай аймгийн Ихтамир, ээж Цэцэрлэг сумынх. Харин би Цэцэрлэг суманд 1991 онд төрсөн. 19 настайдаа анх бөө болсон. Эмээ маань Хөвсгөл талын хүн. Дархад талтай бөө гэхэд болно. Айлын хоёрдахь хүүхэд. Нэг ах, хоёр дүүтэй. Хүү, эхнэрийн хамт амьдардаг.
-Одоогоос дөрвөн жилийн өмнө зохиогдсон “Зөн билгийн тулаан-5” нэвтрүүлгийн ялагч гэдгээр таныг хүмүүс сайн таних байх. Тэмцээнд оролцох болсон шалтгаан чухам юу байв. Эргэн дурсвал?
-2012 оны 11 сард “Зөн билгийн тулаан-5” тэмцээний ялагчаар тодорч байсан. Тухайн үед 22 настай жаахан хүүхэд шахуу л оролцож байлаа. Нэг талаасаа маш зоригтой байж. Би уг нь “Зөн билгийн тулаан-4”-д оръё гэж бодож байсан л даа. Тухайн үед онгод тэнгэрүүдээсээ асуухад “Цаг нь болоогүй байна. Энэ удаад өнж” гэдэг байсан.Нөгөө талаар “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн гар нь таван хуруутай, илүү дутуу хуруугүй, яг тавд нь ороод заавал түрүүлнэ дээ гэдэг зорилгыг өөртөө тавьсан. Би анх тус нэвтрүүлэгт орохдоо хэнд ч хэлэлгүй өөрөө очиж бүртгүүлж байсан юм. Мэдээж хүн бүр л өөрийгөө соръё, таньж мэдье л гэж ордог. Үүний адил би өөрийнхөө чадварыг хэр хэмжээнд байгаагаа мэдэх гэж орсон.
-Даалгаварууд нь ер хэр байсан бэ? Телевизийн камер хаалт болдог байсан уу?
-Эхэндээ бол хаалт болдог байсан. Дээр нь хэд хэдэн хөтлөгчтэй. Тэднээс мөн хамаарна. Таарахгүй хөтлөгч ч гэж байна. Жишээ нь “Сэтгэшгүй” эмнэлгийн С.Хүрэлбаатар эмчийн хөтлөх үед даалгавруудыг сайн гүйцэтгэх жишээний. Хамгийн сонирхолтой нь надад хамгийн энгийн даалгавар нь их хүнд, харин хүнд гэсэн даалгаврыг маш амархан гүйцэтгэдэг байсан. Гэхдээ тэмцээний даалгаварууд гэхээсээ илүү оролцогчдын бие биедээ тавьж байсан хаалтууд их нөлөөлж байсан. Сонирхуулаад ярихад, О.Дашбалбар гуайн зургийг үзэж байхад сүнс нь ойр ирчихсэн байгааг мэдэрч байсан. Нэвтрүүлгийг эргээд дурсахад их сайхан санагддаг. Мөн төдий чинээ хүч энергийг зарцуулсан. Олон мундаг хүмүүстэй өрсөлдөж түүн дундаас түрүүлсэндээ баярладаг шүү.
-Тухайн үед та хүүгийнх нь сүнсийг эхтэй нь уулзуулж байсан. Энэ бичлэг маш олон хүнд хүрч улмаар өөрийг тань ард түмэнд таниулсан болов уу?
VIDEO
-Би Монголын ард түмэнд гурван зүйлээр багахан танигдсан болов уу. Нэгдүгээрт, “Зөн билгийн тулаан-5” нэвтрүүлэгт түрүүсэн нь. Хоёрдугаарт, багшгүй бөө гэдгээрээ бусдаас онцлог юм уу даа. Багштай бөө эхлээд заасан арга барилаар хүн үзэж, үйлээ хийдэг. Харин багшгүй бөөгийн мэдээлэл ургийн талаас ирдэг. Тиймээс аливаа зүйлд өөрөөр ханддаг. Харин багштай бөө үйл хийх маягаар харилцдаг гэж би мэдэрдэг юм. Гуравдугаарт, Бусдын сүнсийг биедээ оруулна гэдэг бөө хүний эзэмших ёстой чадваруудын л нэг. Одоо санаж байгаагаар, тэр шалгаруулалтад миний өмнө орсон эгч үүнийг ихээхэн гүйцэтгэсэн л дээ. Тэр удган эгчийн дараа даалгавар биелүүлэхэд хүүгийн сүнс их ойрхон ирсэн байсан.
-Бусдын сүнсийг биедээ оруулна гэдэг амаргүй л болов уу. Танд аюултай юу?
-Тиймээ. Амаргүй. Тэр үйл явдлаас хойш нэг л удаа энэ үйлийг хийсэн. Тэр үед хүү маань төрөөгүй байсан. Хүүхэдтэй болохоор бүх юм холбоотой болдог учир тодорхой хэмжээгээр энэ бүхэн хязгаарлагддаг . Хүссэн хүн болгоны сүнсийг биедээ оруулдаггүй. . Жишээ нь тухайн хүний нас барсан цаг, нас, хүйс, өдөр жилээс гадна яаж нас барсныг тооцоолон өөртэйгөө нийцүүлсэн үед л энэ үйлийг хийдэг. Энэ үйлийг бөө хүний наснаас нь хугасладаг гэдэг. Бөө хүний эзэмших ёстой чадваруудын нэг ч гэлээ цаг үе нь таарсан, бөө талаасаа асуудалгүй, нөгөө хүний дээрх нийцэл нь надтай таарч байвал боломжтой. “Энэ үйлийг үйлдэж өгөөч” гэдэг санал ихээр ирдэг.
-Нэг үеэ бодвол Монголчууд бөөг шүтэж эхэлж байна? Бөө нар гэдэг тэнгэрт тангараг өргөсөн хүмүүс болов уу.
-Тийм ээ. Гэхдээ морь болгон хурдан байдаггүй шиг удмын бөөгийн сахиустай хүмүүс тэр удмын л онцгой хүн. Тийм болохоор тангараг өргөхгүй байхын аргагүй. Цаашлаад байгаль дэлхийдээ тус болдог гэж боддог. Сайхан зун болох, урсдаггүй гол урсаж, ургадаггүй мод ургана гэдэг бөө хүмүүстэй л холбоотой. Н Хүмүүс бөөгөөс юу асуухаа мэддэг, мөн ёсыг нь мэддэг, ямар бөө дээр очих уу гэдгээ хүртэл мэддэг болсон. Ингээд ирэхээр хэн дуртай нь бөө болохоо больж, шигшигдэн үлдэж байна. Үүнд би сэтгэл хангалуун явдаг шүү.
-Таны ажиллаж байсан онц ноцтой хэргүүдээс нэрлэвэл ?
-Онц ноцтой гэхээсээ илүүтэй миний хэлсэн үг, өгүүлбэр, чиглэлээр олон зүйлийн гогцоо тайлагдсан гэж боддог. Үүн дундаа малын хулгайг нэлээдгүй илрүүлж байсан. Одоо санаж байгаагаар, Дүнжингаравын хурдад түрүүлж байсан хар морийг хулгайлж гаргах гэж байхад нь хар морь эзэн дээрээ өөрөө зугтааж ирсэн байдаг. Би морины эзэнд хайх зүгийг нь хэлж өгч байсан юм. Тэгсэн урдаас нь морь нь гараад ирсэн гэдэг. Үүнээс гадна тухайн хүний ажил хэрэг, амьдрал, өвчин зовиур зэргийг л илүүтэй хэлдэг. Гэмт хэргийн асуудал бол ховор.
Сүүлийн таван жил давхардсан тоогоор би 10 мянга гаруй хүнийг үзсэн байна.
-Их тоо байна шүү. Өдөрт хэчнээн хүн үздэг вэ?
-Хуваарийн дагуу ойролцоогоор 12 хүн үздэг. Долоо хоногт 50 орчим хүнийг үздэг гэсэн үг. Хоёр өдөр үзээд нэг өдөр амардаг. Бөөд үзүүлэхийн тулд яахлаараа дугаар бичүүлж очдог юм гэдэг буруу сэтгэлгээ Монголчуудын дунд байна. Гэтэл ингэхээс өөр арга үнэндээ байхгүй Дугаараа хүлээж амжихгүй байх чухал шалтгаантай хүмүүс бас байна. Энэ тохиолдолд хүмүүсийн дундуур оруулаад л үзэх жишээний.
-Утсаар асуух боломжтой юу?
-Боломжгүй. Заавал биеэрээ ирж үзүүлэх эсвэл тухайн хүн нь ирэх боломжгүй бол гэрэл зургийг авчирч ирж үзүүлж болно.Анхаарах зүйл нь фото студи болоод баяр ёслолын үеэр авахуулаагүй, энгийн фото зураг байх хэрэгтэй.
-Ер нь тухайн хүнийг болоод хэргийн газар ажиллахад өөрт тань тэр мэдээлэл хэрхэн ирдэг вэ?
-Онгодууд маань л хэлдэг гэсэн үг. Миний шүтээний гэрийн зүүн хаяанд эмээ онгод сууж байдаг, орж ирсэн хүний хоёр талд хоёр онгод зогсоод, миний хоёр талд өвөө онгод болон толгой онгод сууж байдаг. Энэ олон онгодуудын мэдээлэл надад ирдэг. Мөн миний өөрийн мэдрэмж, сурц хамаарана. Би өөрийн хэлсэн мэдээлэлдээ 100 хувь итгэлтэй байдаг. Магадгүй миний хэлсэн үгэнд өнөөдөр эргэлзэж байж болох ч өөр нэг өдөр “Нээрээ л тийм байна даа” гэж бодох болно. Би үүнд огтхон ч эргэлздэггүй.
-Та өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үр дүнг харж байсан л болов уу. Бодит байдлаас хэрхэн буусан бол.
-Тэгэлгүй яахав. Ер нь ойлгомжтой байсан.
-Ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялахыг та гадарлаж байна уу?
-Өрсөлдөх хүмүүс нэлээдгүй олон байна. Үүн дундаас гоц гойд ялгарах хүн байхгүй л байх болов уу гэж бодож байгаа. Иймэрхүү зүйлс яг л миний харснаар болдог. /Инээв/. Өөрийнхөө тухай содон юм ярихад, аавынхаа төрсөн өдрөөр би бөө болж байсан бол нас барсан өдөр нь “Зөн билгийн тулаан 5”-д түрүүлж байсан юм билээ. Үүнийг би хожим л мэдсэн. Бас сонин давхцал шүү.
-Монгол улсын эдийн засаг яг одоогоор хямралтай байна. Бид хөл дээрээ хэзээ босох бол. Бөө хүний хувьд улс орныхоо ирээдүйг хардаг л болов уу?
-Өнөөдрийн энэ байдал нэлээдгүй хугацааг туулна гэж би хэлнэ. Монголын нийгмийг өөрчлөгдөхийг хүн бүр хүсэж байна.
-Төрлөө олсон хүний сүнсийг дуудаж болох уу?
-Болдог. Хүн төрөхдөө шинэ сүнстэй төрдөг. Хуучин сүнс нь байж л байдаг. Ийм тохиолдолд холбогдохыг хүсэхдээ зүүд нойронд нь эсвэл хажууд нь байгаа мэт нөгөө хүндээ санагддаг. Бодол санаанаас тань гарахгүй, зүүдэнд орж ирээд байвал шувуу хооллох, хүүхэд баярлуулах, хөхүүл нохой хооллох зэрэг буян үйлдэж болно. Би өөрийнхөө зүгээс нэг зүйлийг бусдад зөвлөхийг хүсдэг юм. Харин нунтаг цай, чанасан хонины сүүлтэй очих ёстой. Ингэхдээ цайгаа овоолсон байдлаар цацна. Хөлний дор нь бүтэн цайгаа асгаад дээр нь шар тос, зуурсан арвайн гурил тавина. Мөн будаа цацаарай. Явахдаа замынхаа дунд ганц хайрцаг шүдэнз юм уу торгоны өөдөс хаяад эргэж харалгүй харих ёстой. Уугуул нутагтаа оршуулагдаагүй хүн бол тэрхүү нутгаас нь хоёр кг орчим шороо авч ирж дээгүүр нь цацах юм бол маш сайн байдаг. Эргэх хугацааны тухайд ярихад, улирал нь маш чухал. Гурван жил, таван жил гэхгүйгээр хэзээ ч очиж болно. ГХавар, зун, өвлийн цаг хатуу. Намрын цагт л очоорой гэж хүмүүст зөвлөмөөр байна.
-Ирж буй тахиа жилийн өнгийг та хэрхэн харж байна вэ?
Настангуудад хатуу жил байх талтай.
-Бичин жилийн өвлийн тухайд?
Үүгээр далимдуулаад хэлэхэд, бөө нар өнөөдөр маш сэтгэлтэй байна. Ихэнхи нь бусдын төлөө, байгаль дэлхийнхээ төлөө байгаа болохоор лус савдаг, байгаль маань баярлаж байна. Энэ тал дээр би бөө нарыгаа магтана.
-Өдөр тутамдаа санаж хичээж явах энгийн зүйлсийн талаар бид бүгдэд зөвлөгөө өгвөл?
Орой үдэш хол газар явах, ганцаараа явах, зүй зохисгүй газар очих, сүнс гүйдэлтэй газраар явах далдын чанартай , сэтгэлд сэвтэй бүхий л цаг үедМөн байнгын хэрэглэдэг эд зүйлдээ хамгаалалт хийлгэвэл сайн.
Түүнчлэн муу юм харах, хий юм сонсоод байвал үүнийг арилгадаг дом бий.Ингэхдээ анхны төрөлтөөрөө эрэгтэй хүүхэд гаргасан эхийн сүүгээр нүдээ угаавал хий юм харахаа болино. Зулын бадамыг чихэн дотроо түрхээд, өөрөөр нь арилгатал байлгавал хий юм сонсохоо мөн болино. Насан туршид нь үйлчлэх сайн дом. Энэ бүхнийг би үзэж харах явцдаа олж нээсэн гэх үү дээ. Алсдаа их л зүйлийг олж мэднэ гэж боддог юм.
Ер нь сайн юм бодоод явж байвал аяандаа болно доо. Гадны хүмүүсийг үзэхээр Монгол хүнээс огт өөр энерги мэдрэгддэг. Олон зууныг дамжсан гендээ байдаг болов уу л гэж би боддог. Ахуйн Монголын ёс жаяг гэдэг хэдэн мянган жилээр яригдах зүйл. Тийм ч учраас тэднээс өөр. Нэг зүйлийг нэмж хэлэхэд, хүнд биедээ авч явах ёстой хэдэн зүйлсийн жагсаалт гэж байдаг юм л даа. Жишээ нь Энэ нь хамгийн том хамгаалалт болдог.
-Таныг зорьж ирсэн хүмүүсийн дунд мэдэхийг хүссэн зүйлээ асуусан мөртлөө дараа нь үүнээсээ санаа нь зовох тохиолдол бишгүй л байдаг болов уу?
Дараа нь хариултыг нь сонсчихоод зовних асуудал мэдээж байна л даа. Тийм болохоор би тухайн хүнийг мэдээллийг мэдэрч байгаа ч гэсэн надаас асуугаагүй л бол хэлэх шаардлага байхгүй гэж боддог. . Ийм асуудал гардаг учраас “Эхнэр, нөхөр хоёрыг тусдаа орж ир” гэж хэлдэг. Энэ нь миний үзлэгийн зарчим гэх үү дээ. Хэнд ч мэдээж нууц гэж бий. Сэтгэлд нь сэв суухаар юм хэлэх шаардлага гарлаа гэхэд гарах гарцыг нь давхар хэлж байх нь чухал. Сэтгэлд сэв суулаа гээд далд хүч үйлчилнэ гэсэн юм байхгүй.
-Та бариа засал хийдэг байх аа.
-Тийм ээ. Өөрийгөө энэ тал дээр маш сайн гэж боддог. Гэхдээ сүүлийн хоёр жил бариа хийхгүй байгаа. Их ядардаг. Магадгүй нас ахиад ирэхээрээ бариа хийхийг үгүйсгэхгүй. Ер нь 70 гарсан хүн ой хүрээгүй хүүхдийн толгойг барьж байвал “Гайхалтай” гэж хэлэхээс өөр аргагүй. Яагаад гэвэл маш нарийн мэдрэмж шаардагддаг. Буруу газар нь нэг л чанга дарвал тэр хүүхэд насаараа тархи толгойны өвчтэй болох магадлалтай.
-Өнгөрсөн таван жилийн хугацаанд 10 мянга гаруй хүнийг үзсэн гэж дээр хэллээ. Тэгвэл хэчнээн хүнийг эдгээсэн бол?
- Ингэхдээ тун онцгой засал хийнэ. Монголд бүү хэл дэлхийд маш цөөхөн хүн туссан Хэл ярианы ямар ч саажилтгүй, эрүүл болчихсон гээд сарын өмнө над дээр ирээд явсан. Энэ хүнийг эдгэснийг гайхаад, судлах гэж гаднаас эмч нар хүртэл ирсэн гэж сонссон. Мөн төрөхийн хүндрэлээс болоод ухаангүй болсон, харвасан, осолд орсон хүмүүс над дээр ирээд орой нь ухаан орж байсан гэх зэрэг нэрлэх жишээнүүд олон бий.
-Онцгой засал гэдэгт тухайлбал ямар зан үйл орох уу?
-Амь нас яригдаж байгаа тохидолдолд миний онгод оршуулгын газраас хувхайрсан яс авчруулахыг шаарддаг. Гэхдээ үүнд малын ч яс байж болно. Ингэхдээ арьсан биеэрээ хүрэхгүй жийрэглэж авчрах хэрэгтэй. Учир нь ийм яс маш шидтэй байдаг. Тэр авчирсан ясан дээр тухайн хүний дусал цусыг дусаахад л ороож байсан муу зүйлийг нь авдаг. Үүнээс гадна хэдэн ч насны хүн байсан тухайн хүний унаган сэвлэгээр нэг удаа амийг нь торгоох зан үйл бөөгийн ёсонд байдаг. Миний ярилцлагыг хүмүүс янз бүрээр л хүлээн авах байх. Би энэ заслийг хоёр жил хэртэй хийж байна. Энэ бүхний явцад л сурч мэдэж авч байна. Олон хүнд тус хүргэх чинээгээр онгодоо ирлэж байдаг.
-Танд шавь оръё гэж хүмүүс хэр ханддаг вэ?
“Хандалгүй яахав. Надад хоёр л гарын шавь бий. ОНаад зах нь миний онгод шавь орох гэж байгаа хүний онгодтой нийцэх ёстой. Надад хандаж ирсэн хүнд би нэг л зүйлийг хэлдэг. “Би өөрөө багшгүй бөө. Чи өөрийн гэсэн багшаа ол. Гэхдээ таваас дээш бөө дээр очоорой. Хэд нь чамайг сахиустай байна гэж хэлнэ тэгвэл чамд сахиус байна л гэсэн үг. Тэр очсон хүмүүс дундаас хамгийн ойр сэтгэгдэл төрүүлсэн хүн дээрээ хадаг бариад очоорой” гэж хэлдэг юм. Шавь босгоно гэдэг бөө хүний нэг үүрэг. Би өнөөдрийн түвшинд өөрийгөө голдог. Тийм ч учраас энэ асуудалд маш болгоомжтой ханддаг. Түүнээс хойш багшийн хамааралттай байхаа болих хэрэгтэй. Энэ бол бөөгийн ёсны хамгийн гоё ухагдахуун. Үүнийг хүн бүхэн мэдээсэй гэж би хүсдэг юм. Багшийн хамааралтай 5-6 жилийн турш болж байгаа хүмүүс байна штээ. Ийм удаан хамааралтай байж болохгүй ээ. Тусдаа гарч зам мөрөө хөөх хэрэгтэй.
-Бөө хүн хүний сэтгэлийг урвуулах засал хийдэг. Зарим хүмүүс дурласан хүндээ хийлгэдэг. Та үүнийг хувьдаа юу гэж боддог вэ?
Ийм засал хүмүүс их хийлгэдэг. Үнэхээр боломжтой зүйл л дээ. Миний хувьд өөрийн гэсэн баримталдаг зарчим гэж бий. Над дээр эхнэрээ, эсвэл нөхрөө эргүүлж авмаар байна гэсэн хүмүүс ирдэг. Байвал нь би засал хийж өгдөг. Магадгүй гэр бүлээ орхиод явсан нөхөр нь хэн нэг бөөгийн арга чатганд автагдсан байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Харин таны хэлснээр зүгээр нэг явж байгаа бүсгүйд дурлачихаад хүчээр богтлуулах гэдэг нь ёс зүйд нийцэхгүй л дээ. Хүн хувь тавилангаараа явна уу гэхээс болохгүй зүйлийг шашны нөлөөгөөр болгож болохгүй шүү дээ.
-Би таниас чухал нэг зүйлийн талаар асуухыг их хүсэж байна. Таныг хариулах эсэхийг мэдэхгүй байна. Сүүлийн хэдэн сар улс төр болоод нийгмийн анхааралд байгаа халуун сэдэв бол Зориг агсныг хөнөөсөн гэх хэрэг. Эл хэргийн шүүх хурал 18 жилийн дараа анх удаа боллоо. Үүнд холбогдоод байгаа хүмүүс жинхэнэ хэрэгтэнгүүд мөн үү. Цаашид хэрхэн шийдэгдэх бол?
-Би түүх, нийгмийн багш мэргэжилтэй. Тийм ч болохоор нийгэм улс төрийн асуудалд анхаарал их хандуулдаг. Би хувьдаа С.Зориг агсныг хүндэлдэг болохоор өөрөө энэ хэргийг үзэж байсан. Тухайн үеийн үйл явдал 30 гаруй насны хүнтэй холбоотой болохоос биш одоогийн шүүхдээд байгаа хүмүүс бол огт биш. Энэ асуудлыг маш эрчимтэй хөөцөлдвөл хоёр жилийн дотор шийдэгдэх боломжтой гэж хэлмээр байна. Харин өнөөдрөөс хойш гурван жил болох юм бол шийдэгдэхгүй өнгөрнө. Үүнийг үзэхээр шившлэгтэй ном буугаад байдаг юм. Хэрэв миний туслалцааг хүсвэл би энэ асуудалд өөрийн зүгээс хэлэхээ хэлээд явах боломжтой. Би юунаас ч айхгүй. Хүн үнэний талд зогсох л ёстой.
-Манай ярилцлагын булан “Өглөөний цайны цаг” нэртэй учир зочдоосоо асуудаг тогтмол нэг асуулт байдаг юм. Таны өглөө хэрхэн эхэлдэг вэ?
- Эхний хүн өглөө 10 цагт байдаг. Тиймээс 9 цагт миний өглөө эхэлдэг. Өглөөд их юм иддэггүй. Ус уугаад л ажилдаа ордог доо. Түүнээс биш өглөө бүр хийдэг онцгой дадал зуршил байхгүй.
-Өдрийн хэдэн цаг хүртэл үздэг вэ?
- 15 цаг хүртэл үргэлжилдэг. Шаардлагатай тохиололд 17 цаг хүртэл үзнэ. Үүнээс хойш үзье гэсэн ч их ядардаг. Морины хөлс тавирахаар амьсгаа нь задардаг шиг яг л тийм болчихдог. Гэхдээ энэ нь маш сайхан мэдрэмж шүү.
-Та аль талдаа илүү гаршсан бэ?
-Эхлээд бол өвчин эдгээх байсан. Сүүлд хүн үзэхдээ л илүү гаршиж байна. Сүүлийн таван жил тогтмол үзэж байгаа болоод ч тэр үү. Бие өөрийн эрхгүй шаарддаг болчихсон гэх ч юм уу. Түмэн олондоо туслах энэ үйл хэрэг маань олон хүний хайр хүндэтгэлийг хүлээдэгт баярлаж явдаг. Нэг онцлог нь нийгмийн бүхий л давхаргын хүмүүстэй харьцдаг. Эгэл жирийн ажилчнаас эхлээд яам, тамгын газрын дарга нар ч гэсэн орж ирнэ.
-Улс төрийн хүрээний байнгын үйлчлүүлэгч бий юу?
-Байгаа. Ялангуяа яам, агентлагийн хүмүүс их орж ирнэ. Мөн олны танил тэр дундаа дуучид их сүсэг бишрэлтэй хүмүүс байдаг.
-Манай тогтмол асуулт болох таниас мөнгөөр худалдаж авч болохгүй зүйл хэр их байна вэ?
-Мэдээж маш их зүйл байна. Онгодын хэрэглэгдэхүүнд маань ч маш үнэ цэнэтэй. Гэтэл нэг л өдөр яг миний гар дор харагддаг юм даа. Их гайхсан. /Инээв/ . Би бөө нартаа хандаад хэлэхэд гэж хэлмээр байна. Би эхлээд яг ингэж боддог байсан юм. Давхар бодол нь өөрийгөө зовоочихдог юм билээ. Мэдрэмж нь давхар өөртэйгөө ажиллаад байхаар ямар хэрэг байх билээ дээ.
-Ярилцлагынхаа төгсгөлийг танд үлдээе. Магадгүй тань дээр зорин очихыг хүсэж байгаа түмэн олондоо хандаж хэлэхэд.
-Дараалал ихтэй байдаг болохоор надад үзүүлэх хүмүүс бага зэрэг хүлээх хэрэгтэй болдог. Үүнийг маань ойлгоорой. Миний бие илүү, дутуугүй энгийн л зайран хүн. Айл бүрийн шимийн айраг өөр өөр амттай байдаг шиг бөө болгон өөрсдийн гэсэн дэг жаягтай. Өдгөө хүртэл намайг зорин ирж зовлон, жаргалаа хуваалцсан ард түмэндээ баярлалаа.
Ярилцсанд баярлалаа.
Ш.Адъяамаа
Та бөөрөө зарахыг хүсч байна уу? Санхүүгийн хямралаас болж бөөрөө зарах боломж хайж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсаар байгаа бөгөөд бөөрөө 520.000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломжтой. фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 520,000 долларын үнэтэй бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрахын тулд Тэд мэс засал хийлгэхээр ирсний дараа визээ боловсруулахад зориулж танд мөнгө төлдөг Хэрэв та байгаа бол мэс засал нь үлдэгдэл мөнгө өгөх болно сонирхож байгаа тул та эмнэлэгтэй холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
Tanid mash itgej bn Temvvjin
энэ янз бүрийн муухай үг хэлээд байгаа нөхдүүд бол цэвэр атаархагчид бусдыг хорон муу үгээрээ утаж хүмүүсийг турхирахаас өөр юу ч хийж чаддагүй хүмүүс.үзэл бодолдоо үнэнч,энгийн хэрнээ сонирхолтой ийм яриаг хүртэл зүгээр өнгөрөөж чаддагүй хэтэрхий хачин бүдүүлэг юмаа.авахаа аваад орхихоо орхино л биз
Oros orson bh magadlaltai orsiin KGB bol mergeshsen gazar
Яаж энэ хүнтэй холбогдох вэ ?
Akh ni odoo gadaadadamidarch baigaa yum. Zairantai holbogdoj asuukh, zovolgoo avah gesen yum. Hayag, utas zereg holboo barih arga baival helj ogch tusalna uu.
Yu hutsaad bgaa nohor ve olon doloo yum buu yari.Orosuud chamd yaj gai bolson yum be
shaah yum daa Songuulid UIH d suudaltai namaas ; ner devshine shuu dee huuli medehgui bj olon hun ursuldunu geh shig
shaah yum daa Songuulid UIH d suudaltai namaas ; ner devshine shuu dee huuli medehgui bj olon hun ursuldunu geh shig
luibarchin sda xunii zovlond doroolj xap ami xuur bie tejeedeg novsh
Зөнч гээд байгаа нөхдүүдийн үгийг шүүх хэрэгсэх үү? Үгүй бол яах вэ ? асуудал энд байна. худлаа ярьж хүн хохироосон бол яах вэ?
tarhinii turaaltai guilgachinguud gadaad dotood har shar huvalzuudiig Heden zuunii tursh tejeene.
хуурагддаг нь гол юм Бас хуурч чаддаг нь гайхалтай Уг нь ийм хүмүүст орон зай өгөхгүйд л асуудлын гол байгаа юм Хүн очихгүй бол ийм хүмүүсийн тоо нөгөө хувьсгалын жилүүдэд чөтгөрийн тоо эрс цөөрөв гэдэг шиг л болно
Мэргэ төлөг хийдэг худалч малуудыг шоронд хийвэл таарна. Хэзээ ч ийм юм байж болохгүй гэдгийг мэдэхгүй харанхуй хүмүүсийг хуурч мөнгө олдог юм биз дээ
зуд болоход нохой цадна зовлон болоход лам цаднаа гэж манай ардууд хэлдэг оргүй үг биш байхаа С.Зоригыг оросууд яах гэж алах юм бэ Тэрний чинь ээж бидний таних Сэрэлт кинонд тоглосон орос эмэгтэй ш дээ. Тэгээд ч Зориг оросын талыг баримтлагч.харин нөгөө ардчилагчид маань америк эзэдтэй гэсэн биз дээ Ер нь хүний бодож байгааг мэддэг телепатийн чадвартай Мессинг шиг хүн 100 сая хүнд нэг л заяадаг гэсэн шүү дээ Тэхэд манай оронд мөнч олон ийм хүмүүс байх юм Тэхээр бид ч их онцгой хүмүүс юм байх даа Эсхүл бүгд тэнэгрэл гэдэг өвчнөөр өвдөж байгаа юм биш биз
Доорхи коментуудыг уншвал, миний ард түмэн мөнгний хомсдол,сэтгэлгээний ядуурал тархины тураалд оржээ.Жинхэнэ шинжлэх ухаан.техникийн дэвшил.уйггүй хөдөлмөр л чамайг аварна.
Утасны дугаар хаягий нь мэдэх хүн байвал хэлж туслаач
za yamartaa ch bi ene zaluud itgedeg.nadad helsen buh l yum ni taarsan ternees hoish 6 jil ungurch .odoo dahij ochmoor bn.yaaj hna handahu
Мундаг залуу байна түмэн олондоо их тусыг хүргэж яваарай та зам мөр үйлс чинь арвин байг.
амжилт хүсье
Zairan Munkh-Erdene dee mash ikh bayarlalaa.Mundag saikhan zaluu bn,Tanid bolon tanai ger buld sain saixaniig xusie.
ene zairan boo gesen ergvv malnuudiig toohgvi zond ni haytsgaay. ed er ni hen ym be. uls hogjood hvmvvs bolovsrood ireh ter ved hen ch bish boloh ergvv malnuud. niigmiin emzeg ved bii bolson hulgaichid.
Ta nar zugeer ochood l uz yostoi yu ch meddeggui buu sh tee
Чи нэг бол есүс , нэг бол Казак биз . Энэ бол Монголчуудын язгуур шүтлэг .
Монолчууд мнь дээ.... ийм сэтгэлгээний ядууралтай байж яаж хол явна аа. Ард иргэд нь ийм тэнэг явцуу бодолтой байхаар тэрэнд нь таарсан улс төрч, нэг иймэрхүү бөө нэртэй шулаач нар ихсээд байгаа юм шүү дээ.
Yariltslagiig unshlaa. Mundag bna. Amjilt, sain saihniig husie
Ene hvnii neriig bariad zunduu hvmvvs ynz buriin luivar hiigeed yvdgiin baina lee shv bi 2 ch tiim hvntei taarch baisan . Yg zuv hvn deer ni ochvol arai uur ym baina lee .
Яаасан мундаг залуу вэ сайхан ярилцлага өгсөн байна
Deer 2 naiztaigaa orood ym asuusan bugd helsen zuil ni zursun taaraagui shd.Neeh toiruu nurshuu yridag toimtoi ym helj chadadgui ym bna lee.Bas neg reklamnii buu
Ямар мундаг залуу вэ. Яаж уулзах вэ. Энэ сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс араа дааж чадах уу. Дааганаасаа унаж үхэхгүй даравгараасаа болж үхэв дээ. Оролдож болохгүй хүнээр бүү оролд
za ene zaluu heterhii ingej oortoo erdej bolohgui ee. boo nariig hezee toriin heregt oruulj baisan yum. yor ni boo toriin tom hereg bish amidraliin jijig sajig zuiliig l heleh chadvartai shuu dee
Тагнуул цагдаа прокурорыг татан буулгая эдийн засгийн хэцүү үед их нэмэртэй бас сонгуулийн хоррог ч мөн
Lut yum daa CHingis haanii ued l bagshgui buu tusheegui buu baisan jinhene buu gej humuus yarih yum,, Bagshgui buu geheer buh yum ni tsaanaas ni udirdaad geheer argagui l buu hun iim bh bh daa. Hairhaan ..
Маш хэрэгтэй ярилцлага нийтэлсэн сэтгүүлчид баярлалаа
ene huntei yaj holboo barij hana ochij uzuuldeg ym boloo medeh hun bwal helj ugch tuslaach
ene huntei yaj holboo barih we hana uzdeg ym bol
Сайхан ярилцлага бна. Баярлалаа
amjilt husie tand
bi ih olon hundeer ochij baisan harin ene zaluud uzuulsen helsen um ni bugdeeree nadad tohioldoj bielelee olsondoo bi mash ih hundeldeg bolsondoo odoo tegeed haana uzdeg um boloo
Meddeg um bile.
сайн залуу байна
энэ хүнтэй уулзвал хаана очиж уулзах уу мэддэг хүн байна уу хаягийг нь өгч тус болооч
мундаг залуу байна. яаж холбогдох вэ
neriig hi barimttai ni helj chadahgui baij buu hutsaa....er ni lam bee nariin id shid gj yu baisiin...ydarsan humuusiin zovlongoor hudalaa yrij hooloo olj iddeg buzariin huvalzuud biz dee....zugeer l mereere ajila hged yvj suraldaa...bugd medej l bga sh dee....
sejigten hvmvvs ni zvgeer unguruh geed baigaa ym bish v
сайхан ярилцлага болжээ. сэтгүүлч бүсгүйд баярлалаа
хэрэгт холбогдолгүй 3-н хүнийг хорьж байгаад харамсаж байна гэнэ үү,мэддэггүй бөө байна,нэг нь хүн мөчилж алаад шоронд байгаа гар,мэдэхгүй бол дуугүй л бай
MANII NI UZHED ZORIG AMIA HORLOSON L GEJ BUUGAAD BGAAMDAA
ҮНЭГҮЙ.МН НЭРТЭЙ ҮНЭТЭЙ МӨНГӨ НЭХСЭН ААШТАЙ АВГАЙ ШИГ АРГА НЬ ОЛДОХГҮЙ САЙТАД БИТГИЙ ЗАРАА ТАВИАРАЙ ГАНЦ ЗАР ОРУУЛАХ ГЭЭД САР ГАРАН НОЦОЛДЛОО ТАНЫ ЗАРЫГ ХЯНАЖ БАЙНА АЖЛЫН ӨДРҮҮДЭД 2-12 ЦАГИЙН ХООРОНД ТАВИХ ЭСЭХЭЭ ШИЙДНЭ ГЭСЭН БИЧИГ ГАРАХ ЮМ ТЭГСЭНЭЭ 12 ЦАГИЙН ДАРАА ТАНЫ ЗАР АРХИВЛАГДСАН,ТҮГЖИГДСЭН,ДАНС ЧИНЬ МӨНГӨГҮЙ БАЙНА,ЗАРАА ДАВТАН ӨГВӨЛ ӨДРИЙН ТӨДӨН ТӨГРӨГ,ОЛОН ДАХИН ОРОЛДВОЛ УТАСНЫ ЧИНЬ ДУГААРЫГ БОЛОКЛОНО ШҮҮ МАНАЙХ ЦЕГ,ШӨХТГ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙГАА Ч ГЭХ ШИГ БИЧГҮҮД ГАРААД ИРЭХ ЮМ. ОЛНЫ ЗАРААР ООДРООД ОЛСОН ЖААХАН МӨНГӨ НЬ ХАТГААД БАЙГАА САЙТААР БИТГИЙ ҮЙЛЧЛҮҮЛЭЭРЭЙ.