...
...

Тэд анхны эгч дүү САХИУСАН ТЭНГЭРҮҮД

20 настай Victoria's Secret-ийн модель Белла Хадид "Paper" сэтгүүлийн хавтсыг чимсэн бөгөөд тэс ондоо төрхтэй харагдах алхмыг зоригтой хийжээ.

Голдуу бараан үстэй харагддаг тэрээр рок стилийн шаргал үстэй, хурц нүүр будалтыг хийлгэсэн нь танихын аргагүй. Нүдээ хар ногооноор теньдэж, уруулаа өнгө өнгөөр будсан, панк гоёл чимэглэл зүүсэн Хадид Майли Сайрустай төстэй харагдахгүй байна гэж үү?

Тус сэтгүүлд Белла саяхан Парис хотноо болж өндөрлөсөн Victoria's Secret шоуны талаар ярилцлага өгчээ. Тэрээр шоу болохоос өмнө “Их ажиллаж, сайн ид” хэмээх уриатайгаар ажилласан байна.

Dior Beauty-гээс Nike хүртэл алдартай брэндүүдийн нүүр царайгаар ажилласан Белла “Би эрүүл байж гэмээнэ удаан хугацаанд оршин тогтноно шүү дээ” гэж ярьсан юм.

Загварын каррьер бол түүний толгойд эргэлдэж байгаа цорын ганц ажил биш бөгөөд тэрээр жүжигчин болохыг хүсч байгаа гэнэ.

Загвар өмсөгч бүсгүй “Камерын өмнө зүгээр л зураг авахуулахын оронд жүжиглэнэ гэдэг бол хөгжилтэй хэрнээ гайхалтай ажил гэж би боддог. Надад олон зорилго бий... Би шүтлэгтэй учир бодлоо ихэвчлэн дотроо л бясалгах дуртай” гэж  өгүүлсэн байна.

Белла экс найз залуу, дуучин Вийкндийг дуулах үед тайзнаа гарч ирсэн юм. Тэдний харц тулгарах мөчийг хэвлэлүүд онцлоод амжжээ. Түүний 21 настай эгч Жижи Хадид мөн шоунд оролцож тэд хамтдаа тайзнаа алхсан байна.

Эгч Жижи нь “Би Беллагаараа маш их бахархаж байна. Тэр шоунд оролцох эрх авахын тулд шаргуу бэлтгэл хийсэн. Бид хамтдаа амжилтанд хүрсэн бөгөөд энэ шоунд оролцож байгаа анхны эгч дүүс болсон нь үнэхээр нэр төрийн хэрэг. Бие биенийхээ амжилтаар бахархах нь юутай ч зүйрлэшгүй сайхан мэдрэмж. Тэр бол миний хамгийн сайн найз. Бид энд хамтдаа байгаа нь үнэхээр гайхамшиг” хэмээн камерын өмнө нулимс цийлэгнүүлэн ярьсан юм. 



У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ