“Ноён хатагтай Смит” киноны одод өргөж авсан хүүхдүүдийн эцэг эх гэнэт гарч ирж байгаад тэд сандралд ороод байгаа юм. 13 настай Паксын төрсөн ээж нь удахгүй шоронгоос суллагдах гэж байгаа бөгөөд мөн ууган хүү 15-тай Мэддокс хүүгийн эцэг эх ч хүүтэйгээ хамт байхыг хүсч байгаа аж.
Жоли, Питт нар зургаан хүүхдээ ялангуяа Пакс, Мэддокс нарыг асран хамгаалалтдаа авч үлдэхээр тэмцэлдэж эхэлсэн нь хэвлэлд өгсөн ярилцлагаас нь харж болох юм.
Паксыг гуравхан настай байхад буюу 2007 онд Жоли түүнийг Вьетнамаас өргөж авчээ.
Харин өдгөө шоронгоос суллагдах дөхөж буй Пакс хүүгийн төрсөн ээж Фам Ту Дунг гэгч эмэгтэй хүүгээ эргүүлэн авахаар нэхэмжлэл гаргаад байгаа аж.
Нөгөөтэйгүүр Жоли, Питт нар Мэддоксыг өргөж авсан цагаасаа төрсөн хүү шигээ л харж асардаг байсан гэнэ.
АНУ-д хоригдож байсан хоригдлуудын 800 гаруй хүүхдийг зуучлалын байгууллага залилан мэхлэх замаар мөнгө угаах хэрэгсэл болгон үрчилжээ. Мэддоксыг үрчлүүлсэн ч энэ хэрэгтэй холбоотой.

Үүний зэрэгцээ Холбооны мөрдөх товчоо хүүхдийн эрхэнд халдсан хэмээн Питтийг буруутгаж, мөрдөн байцаах ажиллагаа явуулсан байна. Энэ нь Анжелина Жоли салах өргөдлөө шүүхэд өгөхөөс нэг хоногийн өмнө хувийн онгоцонд нь болсон явдлаас үүдэлтэй юм. Тэднийг Америк руу нисч ирэх үед Брэд Питт том хүү Мэдокстоо гар хүрсэн хэмээн гэрчүүд мэдэгдсэн нь Брэд Питт хүүгээ хүчирхийлдэг гэсэн хардлагыг төрүүлээд байсан билээ. Харин Лос Анжелесийн шүүхээс Брэд Питтийг хүүдээ огтхон ч гар хүрээгүй гэсэн дүгнэлт хийснээ мэдэгдсэн юм.
Мөн ХМТ-ны төлөөлөгч Лаура Эмиллер “ХМТ болж өнгөрсөн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийгээд цаашид мөрдөн байцаалт явуулах шаардлагагүй гэж үзсэн” хэмээжээ.
Тэгтэл бас нэгэн эх сурвалж “Пакс, Мэддокс нар Брэд, Анжелина хоёроос үхтлээ айж байгаа” гэж мэдэгдсэн байна.
У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Shal balai yn
мал тэжээвэл хошуу тосдоно, хүн тэжээвэл толгой цустнаа гэж
hohinee yah ej ene tenthiin zolbin yumnuudiig avsan yum
хэнд ямар хамиа байнаа
яана уу ийнуу ямар хамаа байна аа тэнэг юм бичихээ боль