Бизнесийн магнат, телевизийн шоугаар олноо танигдсан, өдгөө АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын охин "Seventeen" сэтгүүлийн нүүрийг чимж моделийн каррьераа эхлүүлж байжээ. Түүнээс хойш тэрээр Versace, Marc Bowman, Thierry Mugler, Tommy Hilfiger, Sassoon Jeans-ийн нүүр царайгаар ажиллаж байсан юм.
Тэрээр сайхан харагдахын сацуу хүмүүсийн хамгийн дуртай мэс засал хүргээгүй хамартай халуухан бүсгүй. "Хоосон толгой" биш гэдгийг нь АНУ-ын Вартоны бизнесийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн бакалаврын диплом батална. Мөн үл хөдлөх хөрөнгийн компани, өөрийн нэрийн гоёл чимэглэл, хувцас, гуталны брэндийн бизнесээ амжилттай эрхлэн явуулж байгаагаар батлан хэлж болох юм.
Харин тэрээр энэ бүхэнд тэрбумтан аавынх нь оролцоо байгаагүй хэмээн тайлбарладаг.



У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
tiim bailguidee gadaadiinhnii erunhiilugdiin ohiduud bailguidee mongoliinh bol neg elgiin peltsiisen peltsiisen aris mahandaa araihiij chiheldsen elgiin yumnuudiin zurag l baih