"Suits" цуврал киноны Рэйчел Зэй хэмээх дүрээрээ олны танил болсон, 35 настай жүжигчин Меган Маркл ханхүү Харригийн найз бүсгүй болсноор хэвлэлийнхний дуранд байнга өртөгсдийн нэг болоод байгаа билээ.
Ханхүү Харри Карибийн тэнгис болон Гайэна улсын 251 метр өндөр Кэйтер хүрхрээгээр аялж байхад түүний шинэхэн найз бүсгүй хайртаасаа мянган бээрийн тэртээд буюу Торонтод байжээ.
Меган нохойгоо хувцаслаж, түүнтэйгээ тоглохын зэрэгцээ өөртөө цэцэг худалдан авчээ. Тэрээр шинэхэн сарнай цэцгийн булцууг тусад нь баглуулсан байв.

Хэдэн цагийн дараа Торонтогийн супермаркетаар бэйсболлын малгай, ногоон хүрэм өмссөн Маркл сагс түрэн явж байжээ.

Өчигдөр ханхүү Харри Хатан хааны нэрийн өмнөөс хийсэн Карибийн тэнгис дэх 15 өдрийн аяллаа дуусгавар болгож Британи руугаа ниссэн байна. Тэрээр Өмнөд Америкийн цорын ганц англи хэлээр ярьдаг, 1966 онд Их Британиас салан тусгаарласан Гайэна улсад аяллынхаа сүүлчийн өдрийг өнгөрүүлсэн юм.
Олон жилийн өмнө тэрээр аавтайгаа ширэнгэн ойт тосгон Сурамад индиануудын өдтэй малгай өмсөөд явж байсан гэдэг.
Нууцаар болзож байсан залуу хос эцэг эхчүүдтэйгээ саяхан танилцжээ. Меган хүмүүнлэгийн элчээр ажилладаг бөгөөд Африк тивийн улс орнууд, Афганистан руу тогтмол аялж, сайн үйлст хувь нэмрээ оруулдаг түүнийг тун удахгүй Их Британийн шинэ гүнжээр тодрох магадлалтай гэж олон нийт үзэж байгаа юм.
У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250