...
...

Викториа'с Секрет шоуны сонин сайхан

Викториа'с Секретийн шоу бол дэлхийд хамгийн нэр хүндтэй загварын үзүүлбэрүүдийн нэг билээ. Жил бүр явагддаг энэ шоу өчигдөр орой Парис хотын Гранд Палайд зохион байгуулагджээ. 

 

21 настай Жижи, түүний дүү 20 настай Белла Хадид, 21 настай Кендалл Женнер нар шоуны салхийг хагалсан аж. Тэдний араас Алессандро Амбросио, Адриана Лайма нарын 30 настай загварын акулууд алхав.

Туршлагатай загвар өмсөгч Алессандра алтлаг навчаар чимэглэсэн далавчтай гарч ирсэн юм.
 

2000 онд 16 настайгаасаа эхлэн Сахиусан тэнгэр болсон
Адриана Лайма

Тус шоунд Лэйди Гага, Вийкнд, Бруно Марс нарын одод
ая дуугаа өргөн барьсан юм.

Калифорнийн загвар өмсөгч Жэсмин Түүкс 450 гаруй каратын маргад эрдэнийн болон алмазан шигтгээтэй, 2.4 сая долларын үнэтэй дотуур хувцас өмсчээ.

Жижи Хадид маш тачаангуй торон дотуур хувцас, өвдгөө давсан торон түрийтэй өндөр өсгийт өмсөж, аварга том одон далавч зүүсэн нь гайхалтай харагдаж байлаа.

Харин дүү охин Белла Хадид нь  экс найз залуу Вийкндийг дуулах үеэр саарал өнгийн корсеттой тайзнаа гарч ирсэн юм.

Тэр салсан найз залуу руугаа инээвхийлэх төдий өнгөрсөн ч харцаа салгаж чадахгүй байсан юм. Загвар өмсөгч эгч дүү нарын аав ээж нь үзэгчдийн суудлаас охидоороо бахархан суусан байна. Хэдхэн өдрийн өмнө Белла өөрийнхөө Вийкндийг үнсч байгаа зургийг тун ч бодлогошронгуй ширтэн сууж байсан юм.

Алдарт Кардашианы гэр бүлийн залуу гишүүн Кендал Женнер энэ брэндийн Сахиусан тэнгэрээр ажиллаад нэг жилийг үдээд байгаа билээ. 

 

У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ