...
...

Сүйрсэн онгоцонд 21 сэтгүүлч сууж явжээ

Колумбад хорин жилийн дотор хамгийн аймшигт хоёр осол гарсны нэг нь Бразилийн хөлбөмбөгийн багийнхныг үхэлд хүргэлээ. Онгоцонд 77 хүн сууж явснаас зургаа нь амьд үлдсэн байна. Андын нурууны орчим осолдсон онгоцыг холбогдох байгууллага шалгаж эхлээд байгаа аж.

Их Британийн “Aerospace 146” онгоцны нисэх багийн бүхээгийн дуу хураагуурт осол болж байгаа дуу чимээ анх сонсогджээ.

Тус улсын холбогдох албан тушаалтнууд богино зайн нислэгийн онгоцыг техникийн доголдлоос осолдсон гэж мэдээлсэн. Харин онгоцны багийнхныг ослын дохио өгөх үед хүчтэй аадар бороо орж байжээ. Ингээд онгоц даваа гаригийн оройн 10 цагт радар бүсээс алга болсон юм.

Колумбын Меделлин хотын Жос Мариа Кордова нисэх онгоцны буудалд газардахаас хэдхэн минутын өмнө түлш нь дууссан гэх мэдээллийг онгоцны ажилтан аврагчдад өгчээ.

Бразилийн өмнөд нутгийн хөлбөмбөгийн "Шэйпкоенс" багт учирсан золгүй явдалд дэлхий даяар эмгэнэн гашуудаж байна. Энэ багийнхан хоёр жилийн дараа Өмнөд Америкийн аварга шалгаруулах хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэгд анх удаа Бразилийн шигшээ багтай өрсөлдөх байсан юм.

Тэд Copa Sudamericana-гийн тоглолтонд Колумбын Меделлин хотын үндэсний багтай анх удаа тоглохоор явж байлаа.

Өнгөрсөн долоо хоногт тус баг Өмнөд Америкийн хөлбөмбөгийн хоёр дахь чухал тэмцээн болох “Copa Sudamericana” буюу Өмнөд Америкийн клубуудын аваргын төлөөх  шувтаргын тоглолтонд оролцох эрхтэй болсон юм. Сүүлийн гурван жилийн хугацаанд тус тэмцээний финалд Бразилийн клуб анх удаагаа үлдсэн нь энэ байлаа.

Мөн хөлбөмбөгийн багийнхантай 21 сэтгүүлч хамт нисч байжээ.

Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоо спортынхны нөхөрлөл, эв санааны нэгдлийг харуулж бүх төлөвлөгдөөд байсан тоглолтуудаа цуцалсан бөгөөд Рийл Мадрид, Барселона багууд бэлтгэлийнхээ үеэр нэг минут анир чимээгүй болж эмгэнэлээ илэрхийлсэн байна.

Гурван тоглогч амьд үлдэгсдийн дунд байжээ. Алань Расчелын нуруу нь хугарч амь нас нь хутганы ирэн дээр байгаа бол Елио Зампиэр, Жэксон Фолман нар хамгийн их гэмтэж шархдсан аж. Харин эмч нар Фолманы баруун хөлийг тайрсан байна.

Мөн нэг сэтгүүлч хагалгаанд орсон бөгөөд Боливийн багийн гишүүдийн биеийн байдал тогтворжоод байгаа гэж эмнэлгийн ажилтнууд мэдээлжээ.

Тус авиа компани Венесуэлиэс үйл ажиллагаагаа эхэлсэн боловч өнгөрсөн нэгдүгээр сараас Болив улсын ЛаМиа компанид харьяалагдах болжээ. Энэхүү нислэгийн компани Өмнөд Америкийн хэд хэдэн хөлбөмбөгийн багтай байнгын харилцаатай байсан юм.

Тухайлбал, энэ сарын эхээр осолдсон онгоц Барселогийн довтлогч Лионел Мэсси болон Аргентиний үндэсний шигшээг Бразилиас тээвэрлэж байжээ. 

АНУ-ын авиа компаниудын нислэг хариуцсан зөвлөх Ханс Вебер тус онгоцыг бүрэн хэмжээгээр нарийвчлан судалж, шалгаж байгаа гэж мэдэгдсэн. Онгоц хотуудын хоорондын тэмдэглэгдсэн дөт замаар нисдэг бөгөөд нисгэгчид хүчтэй салхины савалгаа болон бусад шалтгаанаас үүдэн  ховорхон тохиолдолд тойрч нисдэг гэдгийг цохон тэмдэглэжээ.

У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)
  • Малаа 71 хүн амиа алдаад бөөн уй гашуудал болж байхад чиний тэмцээний талаар бичээд байгаа галзуу хүний тэмдэглэл юу вэ? Дараа жил болох тэмцээн хүртэл хэн нэгэн хүнд амьд явах баталгаа байна уу?

  • yamar ch nairuulga baihgui yu bichih ni ene ve.yana daa nom unshij hel amaa zugshruulj tarhi tolgoigoogoo tseneglemeer yumaa SETGUUICH GUAI

  • Галзуу сэтгүүлчийн өдрийн тэмдэглэл гэж

  • замын цагдаагийн урд талын нархан хотхоны гомо мөнхөө гэж хэн бэ мэдэх хүн байна уу

Онцлох мэдээ