...
...

Одод унаган гоо үзэсгэлэнгээрээ шинэ оны хуанлиг чимлээ

Pirelli-гийн хуанли нүцгэн зураг нийтэлдэг давуу эрхтэйгээрээ олонд танигдсан. Харин ирэх жилийн хуанли тэс өөр.

Энэ удаад Германы гэрэл зурагчин Peter Lindbergh 14 жүжигчин бүсгүйн үс гэзгээ янзлаагүй, нүцгэн зургийг хар цагаанаар авсан байна. Хуанлийн зураг авалтанд бүсгүйчүүд зориуд нүүрээ будаагүй очжээ.

Lindbergh “Эмэгтэйчүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл зэрэг олны өмнө сурталчлахдаа ямар нэгэн арилжааны болон бусад ашиг сонирхлын үүднээс залуу нас, гоо үзэсгэлэнг нь илүү тодотгохыг хичээдэг. Харин би хүмүүст гоо сайхан бодит, байгаагаараа байх нь илүү гэдгийг сануулахыг хичээлээ. Хувь хүн бүр өөрийн гэсэн давтагдашгүй чанар, тухайн зүйлийг мэдрэх мэдрэмж нь янз бүр” хэмээн хэвлэлд ярьжээ.

Lindbergh-ийн энэ арга барил нь зурагчин Annie Leibovitz-ын өнгөрсөн жилийн хуанлийн зураг авалтын үргэлжлэл юм. 2015 оны хуанлид Серена Уиллиамс, Эми Шумер, Йоко Оно нар оролцсон билээ.

Leibovitz тухайн үед эмэгтэйчүүд ямар нэгэн хиймэл төрхгүйгээр, яг хэн гэдгийг нь харуулахыг зорьжээ.

Харин энэ жилийнхэд Жессика Честэйн, Пенелопе Круз, Николь Кидман, Рүүней Мара, Миррен, Люпита Нёонго, Шарлот Рэмплинг, Лий Сэйдү, Ума Турман, Алишиа Викэндер, Кэйт Уйнслит, Робин Врайт, Зан Зиюү нарын оддоос гадна Оросын улс төр судлаач Анастасия Игнатоваг нарын зургийг авсан байна. 

У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ