...
...

Тэр өөрийгөө ирээдүйн ХАТАГТАЙ БИБЕР гэдгээ мэдэх ч үгүй яваа

Жастин Дрю Бибер 1994 оны гуравдугаар сарын 1-нд Канадын Онтарио мужийн Лондон хотноо мэндэлжээ.

Түүний ээж Патрисия Малетт Жастиныг ганцаараа өсгөж, гэр бүлээ авч явахын тулд хэд хэдэн ажил зэрэг хийдэг байсан байна. Жастин багаасаа хөгжимд сонирхолтой байсан бөгөөд төгөлдөр хуур, гитар, бөмбөр, бүрээ зэрэг хөгжмийн зэмсгүүдээр тоглож сурчээ.

2007 онд Жастин мужийнхаа авьяастнуудын тэмцээнд Ne-Yo-гийн So Sick дууг дуулж оролцон 2-р байранд орсон ба ээж нь тус тэмцээний бичлэгийг "Youtube" сайтад байршуулснаар түүний олонд танигдах анхны алхам байв.

 

Үүнээс хойш ээж нь Жастины дуулсан хэд хэдэн R&B дууны коверыг сайтад байршуулснаар сошиал ертөнц дэх нэр хүнд нь улам өссөөр байсан юм. Үүний ачаар 2008 онд түүний бичлэгийг "RMBG" компанийн менежер Скутер Браун олж үзэж өөрийн студидээ урьсан цагаас Жастины шоу бизнесийн гараа эхэлжээ.

Тэрээр "RMBG"-д Скутер Браунаас гадна дуучин Ашертай хамтран ажиллаж байсан юм. 2010 оны нэгдүгээр сард түүний "Baby" нэртэй сингл гарсан нь Америкт төдийгүй олон улсад хит болж, тус дууны клип 2012 оныг хүртэл "Youtube" сайтан дахь хамгийн олон удаа үзсэн видеогоор нэрлэгдэж байжээ. Одоогоор уг видеог 1.4 тэрбум гаруй хүн үзжээ.

Түүний анхны цомог "My World 2.0" нь 2010 онд гарсан бөгөөд Жастин анхныхаа "My World Tour" аялан тоглолтоо хийсэн юм. Үүний араас "My Worlds Acoustic", "Never say Never", "Remixes" цомгууд, "Justin Bieber: Never Say Never" нэртэй 3D кино зэргийг гаргажээ.

Түүний хоёр дах бие даасан цомог "Under the Mistletoe" 2011 онд, гурав дах "Believe" цомог 2012 онд тус тус гарчээ. Жастины хамгийн сүүлд 2015 онд гаргасан "Purpose" цомог  нь 100 сая хувь борлогдож, дэлхийн хамгийн борлуулалт сайтай дуучны нэгээр шалгарсан юм.

ТҮҮНИЙ ТАЛААРХ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

-    Жастин 2009 онд төрсөн Жасмин, 2010 онд төрсөн Жексон гээд хоёр дүүтэй бөгөөд тэдэндээ маш их хайртай

-    Тэрээр 2012 онд ахлах сургуулиа 4.0 голч дүнтэй төгсчээ
-    Дуучин Жастин Тимберлейк түүнийг өөрийн студидээ авахыг хүссэн ч Ашерт ялагджээ
-    Жастин дуучин болохоор шийдэж ээжтэйгээ 2008 онд АНУ руу нүүжээ
-    Түүний "Baby" дууны клипэнд реппэр Дрейк, Лил Твист, дуучин Тинаше нар тогложээ
-    Тэрээр хөөсөн чихрэнд дуртай
-    Жастин үсээ засуулахдаа нэг удаадаа л $750 зарцуулдаг
-    Түүний дуртай кино бол "The Notebook"

-    Жастины Твиттер хаяг $9 сая үнэтэй,
-    Тэр рубик шоог ердөө хоёрхон минутанд эвлүүлдэг,

-    Битлз, Майкл Жексон, Мэрайя Кэри, Жастин Тимберлейк, Ашер, Boyz II Men зэрэг хамтлаг, дуучид түүний уран бүтээлд хамгийн их нөлөө үзүүлсэн 
-    Тэрээр реппэр Дрейкийг том ах шигээ л бодож явдаг

-    Жастин хаалттай битүү орчноос айх айдастай учраас лифтэнд суух дургүй
-    Франц хэлээр чөлөөтэй ярьдаг
-    Жастин үсээ тайруулсныхаа дараа тайрсан үсээ "eBay" сайтад $12 мянган доллараас эхлэн үнэ хаялцуулан эцсийн дүнд $40 мянган доллараар заржээ
-    Тэрээр дуучин болоогүй байсан бол архитекторч болох байсан гэнэ
-    Хэрэв түүний авьяасыг олж хараагүй байсан бол тэрээр "American Idol" шоунд оролцох төлөвлөгөөтэй байж
-    Тэр Диснейлэндэд очих дуртай
-    Аялан тоглолт хийж байгаа хот болгоныхоо хамгийн том их дэлгүүрээр заавал ороод гардаг
-    Жүжигчин Уилл Смит Жастинтай найз байхаас гадна түүний итгэлтэй зөвлөх гэнэ. Тэд хоёр долоо хоногт заавал нэг удаа уулзаж эсвэл утсаар ярьдаг

-    Муурнууд түүнийг идэж байна гэж нэг удаа зүүдэлснээсээ болж Жастин мууранд дургүй болжээ
-    Тэрээр солгой гараараа бичдэг
-    Түүний дуртай амьтан бол анааш
-    "Never Say Never" дуун дээр Never гэдэг үгийг 69 удаа хэлжээ

 

-    Түүний дуртай өнгө бол чернилэн ягаан
-    Дунд сургуульд байхад нь түүнийг намхан нуруутай хэмээн шоолдог байсан ч одоо түүний өндөр 175 см
-    Гадил ба усан үзэм бол түүний идэх дуртай жимс
-    Түүнд долоон наснаасаа одоог хүртэл найзалж байгаа Райан нэртэй найз бий

ХАЙР ДУРЛАЛ  

Жастины хувийн амьдрал түүний фенүүд болон хэвлэл мэдээллийнхний сонирхлыг татсаар ирсэн билээ. Ингээд та бүхэндээ түүний хайр дурлалын түүхээс цухас дурдъя.

Анх 2009 онд танилцаж байсан Жастин Селена Гомез хоёр 2011 оны хоёрдугаар сараас үерхэж эхэлсэн түүхтэй. Жастин Селенад зориулж бүхэл бүтэн заал түрээслэж, хоёулхнаа Титаник кино үзэж үдшийг өнгөрүүлж, түүнийг хувийн нисдэг тэргээр Бразил руу авч явчээ. Шүтэн бишрэгчид нь тэднийг жинхэнэ хайр дурлалтайгаа учирч дээ гэж бодож амжаагүй байтал 2012 оны арваннэгдүгээр сард хосууд албан ёсоор салснаа мэдэгдсэн юм. Өнөөдрийг хүртэл хосууд нийлэх оролдлогыг нэг бус удаа хийсэн ч бүтэлгүйтсээр л байна.

2014 оны эхэнд Жастин загвар өмсөгч Шантель Жеффристэй үерхээд хэдхэн сар болсон ч энэ хугацаанд Шантель Instagram-даа Жастины зургийг "Жастин, Би чамд хайртай" гэж бичин постлоод амжжээ.



2015 оны сүүлээр Жастин загвар өмсөгч Хейли Боулдвинтэй хуучин жилээ үдэж шинэ 2016 оныг угтсан юм. Хосууд хамтдаа авахуулсан зурuаа Инстаграммдаа постолж байсан ч харилцаагаа албан ёсоор зарлаагүй хэдэн сар болсон. Харин дөрөвдүгээр сард Хейли нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Жастинтай үерхэж байгаагаа хүлээн зөвшөөрсөн юм. Хамгийн сүүлд хосууд долоодугаар сард АНУ-ын тусгаар тогтнолын баярыг хамтдаа тэмдэглэн, удалгүй салцгаасан юм.

Жастины сүүлд үерхсэн охин бол алдарт дуучин Лайонел Ричигийн 17 настай охин София Ричи. Хосуудын харилцаа маш хурдацтайгаар өрнөж, Жастин София хоёр хаа ч явсан цугтаа байцгааж, хамт авахуулсан зургаа постолсноосоо болж Жастин фенүүдтэйгээ эв түнжин муудаж, хэдэн сая дагагчтай Инстаграмм хаягаа устгасан ч хурдацтай эхэлсэн харилцаа мөн л хурдацтай дууссан юм.

ТҮҮНИЙ ХЭЛСЭН ОНЦЛОХ ИШЛЭЛҮҮД

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ