...
...

Н.Алтанцэцэг: Ор үндэсгүй худал мэдээлэл

"Энэ өдрүүдэд экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тухай дуулиан ид өрнөөд байна. Түүний ойр дотны хүмүүсийг хуулийнхан баривчилж буй. Тэгвэл энэхүү баривчилгаа дуучин Т.Алтанцэцэгийн гэр бүлийг бас хамарсан сурагтай. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай дуучин Т.Алтанцэцэгийн нөхөр н.Сүхбуян эгч, дүүсийн хүүхдүүд бөгөөд тэрбээр эхнэр хүүхдүүдийнхээ хамтаар АНУ руу оргон зайлсан гэнэ. Учир нь АТГ-ын шалгалтаас зугтааж буй хэмээн сошиалд сенсааци болоод байна" гэх мэдээлэл сүүлийн үед тархар болсон. Энхүү мэдээлэл хэр бодитой эсэх талаар дуучин Н.Алтанцэцэгээс тодруулахад,

"Ийм мэдээлэл хэн ингэж тараагаад байгаа юм бол доо. Наад чинь ор үндэсгүй худал мэдээ шүү" гэлээ.

Б.Өлзиймаа

Эх сурвалж: Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (18)

Онцлох мэдээ