...
...

2NE1 хамтлаг тарлаа

БНСУ-ын төдийгүй дэлхийд алдартай охидын хамтлаг болох 2NE1 хамтлаг тарсныг YG энтертайнментээс албан ёсоор мэдээллээ. Энэ оны тавдугаар сард хамтлагийн гэрээ  дууссан бөгөөд энтертайнментийн зүгээс тус хамтлагтай ажиллахад хүндрэлтэй болсон учир соло буюу гоцлол уран бүтээлд анхаарlаа түлхүү хандуулахаар шийджээ. Хамтлагийн ахлагч CL болон Дара нар соло уран бүтээлчээр үргэлжлүүлэн ажиллаж, харин хамтлагийн "гол хоолой" гэгддэг Пак Бом энтертайнменттэй гэрээ хийхгүй гэсэн байна. 

Тус хамтлагийн хамгийн залуу гишүүн Минзи өнгөрсөн 4-р сарын 5-ны өдөр хамтлагаа орхиж байгаагаа мэдэгдсэн юм.

Харин үүнээс хойш хамтлагт үлдсэн гурван гишүүн уран бүтээл туурвиагүй билээ.

"2NE1" хамтлаг 2014 оны 2-р сарын 14-нд хоёр дахь бүрэн хэмжээний  "Crush" цомгоо гаргасан юм. Охидын хамтлаг өнгөрсөн жил Mnet Asian Music Awards (MAMA)-т сюрприз барьж фэнүүдээ баярлуулсан үйл явдал нь хамтлагийн хамгийн сүүлийн идэвхтэй үйл ажиллагаа байсан гэж хэлж болно.

 

У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ