2012 онд "X Factor" шоунд тус тусдаа оролцож байсан халуухан таван охиныг тэмцээний дунд үеэс шүүгч Саймон Ковелл нэгтгэснээр "Fifth Harmony" хамтлаг анх байгуулагдаж байжээ.
Шүүгч өөрийн продюссерлэсэн хамтлагаа Англи охидын өнгө төрхийг төлөөлөхүйц шилдэг хамтлаг гэж хэлсэн байдаг. "Fifth Harmony" хамтлаг тус шоуны гуравдугаар байр эзэлсэн юм.
Харин тус хамтлаг 11-р сарын 20-ны өдөр болж өнгөрсөн "American music awards"-аас Ty Dolla $ign-тэй хамтарсан дуугаараа шилдэг хамтын уран бүтээл шагналыг хүртжээ. Энэ дууны клипийг одоогоор Youtube-ээс 1,148,456,689 удаа үзээд байна.
У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250