Өнгөрсөн ням гаригт болж өнгөрсөн “Америкийн мюзик авардс-2016” хөгжмийн наадмын үеэр модель Жижи Хадид Меланиа Трампыг элэглэсэн билээ.
Жижи Хадид элэглэл хийхдээ ямар нэгэн муу зорилго өвөрлөөгүй гэдгээ хэлжээ. Супермодель бүсгүй ирээдүйн тэргүүн хатагтайг “шоу бизнесийн арга барил урьдчилан төлөвлөсний дагуу явагддаг” гэдгийг ойлгоно гэдэгт найдаж байна хэмээсэн бичвэрийг твиттерт нийтэлсэн юм.
Хадид Америкийн хөгжмийн наадмыг "Saturday Night Live"шоуг үүсгэн байгуулагч, элэглэгч Жэй Фараотой хамт хөтлөн явуулжээ.
Хадид ирээдүйн тэргүүн хатагтайн Бүгд Найрамдах намын хурал дээр хэлсэн үг болон Мишель Обамагийн анх тэргүүн хатагтай болсны дараа хэлсэн үгсээс иш татсан байна.
Хадид Меланиагийн зүүн европ аялгаар “Ноён ерөнхийлөгч Барак Обама, би нөхөртөө хайртай. Саша, Малиа охиддоо ч хайртай” хэмээн элэглэсэн юм.
У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250