Домогт Португалийн хөлбөмбөгчин Кристиано Роналдо дахиад л нэгэн үзэсгэлэнт бүсгүйтэй нэр холбогджээ.
Энэ удаагийн түүний ээлжит бүсгүйгээр Жоржина Родригес хэмээх урт хар үстэй, дүрэлзсэн гал халуун төрхтэй Испани бүсгүй тодроод байна.
Тэд өнгөрөгч мягмар гаригт Парисын гудамжаар зугаалж, диснейлэндээр аялсан аж.
Кристиано, Жоржина нар цагийг их л зугаатай өнгөруулж байсан ба нилээд илэн далангүй байдалтайгаар паппарацийн дуранд өртжээ.
Тэд Италийн алдарт брэнд Dolce & Gabbana-гийн VIP үдэшлэгийн үер танилцсан бөгөөд Жоржина Родригес Gucci брэндийн дэлгүүрт ажилладаг аж.
С.Энэрлэн
Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
гоомоо роналду, гоомоогоо нуух гэж их мөнгөөр сайхан хүүхнүүдийг хөлсөлдөг нь нэгэнт батлагдсан