...
...

Хүүхдүүдийн төлөө амиа өгсөн, ОНГОЦНЫ ҮЙЛЧЛЭГЧ БҮСГҮЙН ТҮҮХ

Нирья Бганот гэх 23 настай Энэтхэг бүсгүй "Pan American" нислэгийн компанид онгоцны үйлчлэгчээр ажиллаж байв.

360 зорчигчтой , "PAN AM 73" онгоц нислэг хийхээр хөөрөх үед Исламын радикаль хүчний бүлэг онгоцыг барьцаалан дээрмийн ажиллагаа хийх зориулалтаар Пакистаны Карачи хот руу нисэхийг шаардаж, зорчигчдыг барьцаалсан байна.

Үйлчлэгч бүсгүй нүд ирмэх төдий болж буй үйл явдлыг хараад онгоц аюулд өртсөнийг мэдэгдэх түгшүүрийн хонхыг сэм дарж амжжээ.

Зорчигчид болон онгоцны багийнхан бүгд юу болж буйг гадарлаж амжаагүй гайхширсан үе байв.

Бүсгүйг бүх зорчигчийн биеийн байцаалтыг хураах тушаал өгсөн ба онгоцон дотор Америк хүн байгаа эсэхийг тодруулахыг шаарджээ.

Онгоцонд Америк зорчигч байсан боловч үйлчлэгч бүсгүй бичиг баримтыг нь хог хаядаг цэгтээ нууж амжсан байна.

Террористууд хэрвээ Америк хүн байвал шууд буудаж ална гэсэн учир тэрээр бусад зорчигчид болон хүүхдийн өмнө болох аймшигт үйлдлээс болгоомжилсон байлаа.

Бүсгүйн дарсан түгшүүрийн хонхны ачаар Пакистаны цагдаагийн алба шуурхай арга хэмжээ авч террористуудын зэвсэгт халдлагыг зогсоосон боловч тэд эсэргүүцэн буудаж, бөмбөг дэлбэлэх хооронд зорчигчдыг буулгаж амжжээ.

Бүсгүй онгоцонд хүн үлдсэн эсэхийг шалгах үедээ нуугдаж суугаа гурван хүүхдийг олж харсан байна. 

Харамсалтай нь хүүхдүүдийг аврахаар очиход нэгэн дээрэмчин хүүхдүүдийг бууджээ.

Бүсгүй хүүхдүүдийг биеэрээ халхалж амжсан ч үхлийн шарх авч өөд болсон байна. 

Багийн хамгийн залуу, хамгийн зоригт бүсгүйг Энэтхэгийн «Ашока Чакра» хэмээх гавьяаны одонгоор нэхэн шагнаж, дурсгалыг нь мөнхжүүлжээ.

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (5)

Онцлох мэдээ