...
...

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ 100 хоногт хийсэн ажлаа танилцууллаа

        Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 100 хоногт хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлангаа хэвлэлийнхэнд өнөөдөр танилцууллаа. Тайлангийн хуралд сайд Н.Номтойбаяр, дэд сайд С.Мөнгөнчимэг, Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Зоригт болон яамны бусад газрын дарга нар оролцсон юм. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр ирэх онуудад хэрэгжүүлэх 47 зорилт тусгаснаас өнгөрсөн 100 хоногт 13 зорилтыг хийж эхлүүлсэн гэдгээ ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ мэдэгдлээ.

        Эдийн засгийн нөхцөл байдал хүнд хэцүү байгаа ч ХНХЯ-наас халамж, үйлчилгээ, тэтгэвэр, тэтгэмжийг хязгаарлахгүй, зогсоохгүй байх, харин ч улам өргөтгөх бодлого барин ажиллаж байгаагаа дурьдсан юм. Тухайлбал, хүүхдийн мөнгөний хүртээмжийг бууруулахгүй, төрийн албан хаагчдын 36 сарын цалингийн тэтгэмжийг үргэлжлүүлэн олгох зэрэг шийдвэрүүдийг гаргасан байна. Мөн ахмадуудад “Насны хишиг”-ийг жилд хоёр удаа олгох, “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх, бага насны хүүхэд болон 3-аас олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт цалин олгох санаачилга гарган ажиллаж байгаагаа мэдэгдлээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам өнгөрсөн 100 хоногт хоёр хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, долоон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцүүлжээ.

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ