Чингэлтэй дүүргийн иргэн С. Чинбат 90 хувь хүртэл харааны бэрхшээлтэй болсон тухай манай сайтад хандлаа. 90 хувь гэдэг нь ердөө л гэрэл сүүдэр ялгах төдий. 20-оод жилийн өмнө нас залуу бас сайхан ч эхнэртэй байж. Гэтэл сохорсон гэх мэдээг дуулмагц түүний эхнэр нь хаяад оджээ. Амьдралд юу эс тохиолдхов. Хүний л амьдрал юм хойно түүнийг гэх бүсгүй гарч ирсэн нь одоо түүнийг хөтлөн манай ажил дээр авч ирсэн нь энэ байлаа. Энэ бүхнийг надад ярихдаа түүний орчлонгийн сүүдрийг тольдсон хоёр нүднээс өөрийн эрхгүй нулимс цийлэгнэж байв. Эр хүний нулимс зүгээр урсдаггүй юм.
-Та ямар шалтгаанаар манай сайтад хандах болов? Өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Самдангийн Чинбат гэдэг. Танай сайтын байнгын уншигч.Тиймээс танай сайтаар дамжуулан сайхан сэтгэл Монголчуудаасаа чин сэтгэлийн туслалцаа хүсэх гэсэн юм. Би 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. Чингэлтэй дүүргийн иргэн. 1997 оноос эхлэн баруун нүд харахаа больж мөн зүүн нүд өнөөдрийн байдлаар 90 хувь хүртэл харааны бэрхшээлтэй болсон. Энэ 90 хувь гэдэг нь ердөө л гэрэл сүүдэр ялгах төдий.
-Золгүй байдлаар хараагүй болоо юу?
-Тийм ээ. Мөн өвчин хавсарсан. Энэ бүхнээс харааны бэрхшээлтэй болсон. Нүдээ эмчлүүлэх санаатай олон жил сар хөөцөлдсөөр хэдэн жилийн өмнө Энэтхэг улсад 40 сая төгрөгний хагалгаанд орох тухай нэгэн эмчээс хариу сонссон юм. Гэсэн хэдий ч амьдрал ахуй тааруу, өнөө маргаашаа л яая гэсэн надад 40 сая төгрөг бол 40 тэрбум төгрөг мэт сонсогдсонтой адил. Тэгээд О.Баасанхүү гишүүнтэй уулзаж үнэн учраа хэлсэн. Тэгэхэд надад 80 мянган төгрөг өгөөд "Солонго нүдний эмнэлэгт очиж үзүүл" гээд хаягийг нь зааж өгсөн. Ингээд "Солонго" нүдний эмнэлэгт үзүүлээд 4 сая төгрөгөөр нүд маань эдгэх боломжтой гэдгийг сонсоод маш их баярласан. Энэ дашрамд О.Баасанхүү гишүүнд баярлаж байгаагаа хэлмээр байна.

-Хэзээ хагалгаанд орох вэ?
- "Солонго" нүдний эмнэлгэт ирэх 12 дугаар сард хагалгаанд орохоор болсон.
-Эдгэх боломжтой юу?
Тийм ээ. Хагалгаанд орох 4 сая төгрөгөө цуглуулж чадвал эдгэх боломжтой. Тиймээс сайхан сэтгэлт ард түмэн минь надад тусламжийн гараа харамгүй сунгаж орчлонг харах мэлмий бэлэглээсэй гэж хүсье.
Зайсангийн таван өрөө байранд гунигтай царай гарган суух нэгэн байхад 7 буудлын эцсийн гэр хороололд халуун дулаан уур амьсгалд өдөр бүрийн нарыг жаргалтай харцаар угтах нэгэн бас байдаг. Одоо С.Чинбат ахад 40 сая төгрөг бус 4 сая төгрөгөөр л гэрэлт хорвоогийн өнгийг гэр бүлийнхэнтэйгээ хамт баяр жаргалаар дүүрэн харцаар ширтэх үнэтэй хувь заяаг түүнд бэлэглээрэй.
Хандивын данс С.Чинбат /Хаан банк-5029371692 /
ЭХ СУРВАЛЖ: Breakingnews.mn
Б.Алтжин
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Бас Баасанхүү гэж мундаг нүдний эмч байдаг шүү. Хандаж үзээрэй залуу минь
ene hund mongolchuud maani tuslaasai
baaska gishyynd bayar hyrgie
Монгол хүмүүсээ, энэ хүнд сүүн сэтгэлээр тусалцгаая. Бид баян биш ч боломжоороо өгцгөөе. Хүн бүр өглөгийнхээ хариуг заавал хүртдэг, тэнгэр биднийг харж ивээж бгаа.