...
...

Зөвхөн Орост л гэхэд ЗУРГААН САЯ ИРГЭН өрийн дарамтанд амьдарч байна

ОХУ-д чанаргүй зээлийн хэмжээ 2008 оноос хойших хамгийн дээд үзүүлэлтдээ хүрчээ. Энэ оны гуравдугаар улирлын тайланд нийт зээлдэгчдийн 18 хувь нь хуваарьт төлөлтөө 60-аас дээш хоног хэтрүүлсэн гэсэн дүн гарсан байна. Үүнтэй холбоотойгоор банкны салбарын ашиг буурч, чанаргүй зээлийн хэмжээ нэмэгджээ.   

ОХУ-д одоогоор 35 сая иргэн 10.8 их наяд рублийн зээлтэйгээс  зургаан сая орчим нь өрийн дарамтанд, зээлээ арай ядан төлж амьдарч байгаа гэсэн судалгаа гарсан байна. ОХУ-ын Төв банкны Ерөнхийлөгч Эльвира Набиуллина төрийн Думд хийсэн мэдээлэлдээ “Ипотекийн зээл олголт оны эхнээс 4.9 хувиар нэмэгдсэн нь цаашдын төлөвийг өөдрөг бус болгож байна” хэмээн онцлон тэмдэглэжээ. Түүний дурьдсан мэдээллээс дурьдвал,  20 сая зээлдэгч “асуудалтай” буюу төлөлтөө нэг сар хүртэлх хугацаагаар хоцроож байсан, зургаан сая зээлдэгч 60-аас дээш хоногоор зээлээ хоцроожээ. “Төв банкны журмаар  90 хоногоос дээш зээлээ төлөхгүй бол найдваргүй зээлдэгчид тооцогддог. Энэ хэмжээнд хараахан хүрээгүй ч 60 хоногоос дээш хэтрэлттэй зээл их байгаа нь Төв банкны анхаарлаас гадуур өнгөрөхгүй” хэмээн Э.Набиуллина хэлсэн байна.   

 

С.Алдар

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ