УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа.
-“Мэргэжлийн” Засгийн газар гэх тодотголтой шинэ засаг бүрэлдээд гурван сар хэртэй хугацаа өнгөрлөө. Эрх баригч намын засаг бүрдсэн үйл явцыг сөрөг хүчний хувьд хэрхэн харж байна вэ. Мэргэжлийн засаг бүрэлдэж чадсан уу?
-Мэргэжлийн гэдгийг аль талаас нь харж байгаа вэ гэдэг нь чухал л даа. Ямар нэгэн дээд сургууль төгссөн мэргэжилтэнг томилчихоод түүнийгээ “Мэргэжлийн” Засгийн газар бүрдлээ гэж байгаа бол болох байх. Би хуульч хүн. Хуульч хүн хуульч хүнтэйгээ ярилцахад амархан ойлголцдог шиг тухайн салбарт мэргэшсэн тухайлбал, гаднаас хөрөнгө оруулж ирэх чиглэлд яг тэдний хэллэгээр нь . Б.Цогтгэрэл гээд залуу дүүгээ ажлаас нь халсан гэж яриад байдаг шиг тийм жижиг шоу хэрэггүй. . Гэтэл ардчилсан нийгэмд ах, дүү нь ажилтай, орлоготой байвал уг нь хэрэгтэй л баймаар даа. Хамгийн гол нь тэр хүн нь мэргэжлийн байж чадаж байна уу гэдэг нь чухал. Гэтэл ихэнхи нь ийм байж чадахгүй байна. Жишээ нь, танилын маань охин сургуулиа дөнгөж төгсөөд хорооны байцаагчаар ажиллаж л дээ. Гэтэл охин найзынхаа саналаар Ардчилсан хүчний холбооны хуралд санамсаргүйгээр хамт яваад очсон чинь захирал нь мэдээд ажлаас нь халсан байгаа юм. Ингэж болох уу. Ер нь 2012 оноос хойш ажиллаж байсан хүмүүсийг хоморголон халж байна. Үүнтэй холбоотой нэг зовлонт асуудал надад тулгарсан.
-Юу тэр билээ?
-МАН, МАХН хоёр нэг угшилтай нам. . Тэгэхээр тэдэнд “Манай намын хүн биш ээ, танай намынх” гэж тайлбарлах хэрэг надад давхар гараад ирж байгаа юм л даа. Монголд анх удаа “Нээлттэй сонсголын танхим”-ыг Өргөдлийн байнгын хороо уг нь анх байгуулж байсан юм. “Нээлттэй сонсголын танхим”-д иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг нээлттэй хэлэлцэн шийдвэрлэх мөн төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас нь халсантай холбоотой бүх өргөдөл, гомдлыг судалж үзээд хянан шийдвэрлэх ажлыг зохион байгуулж байсан. Одоо бодвол, МАН-ынхан “Нээлттэй сонсголын танхим”-ыг хаах юм байгаа биз.
-МАХН-аас УИХ-д ганц суудал авсан хүний хувьд ирэх дөрвөн жил хэрхэн ажиллах вэ?
-Нам бүрт сайн, муу хүмүүсийн аль аль нь бий. Би ирэх дөрвөн жил сайн хүмүүстэй нь хамтарч сайн шийдвэрүүдийг гаргахын төлөө ажиллана. Харин
Н.Энхбаяр даргын улс төрийн амьдрал нь дөнгөж эхэлж байна.
-Ингэхэд, танай намаар сонин сайхан юу байна. Намын даргаар таныг болно гэх яриа хүртэл гараад байх юм?
-Намын дарга болох тухай мэдээллийг хэвлэлийнхэн та нар өөрсдөө гаргасан. Өөрөөр хэлбэл, улс төрийн намын тухай хуулинд “Аливаа төрийн бодлогод сонгогдсон гишүүнээрээ дамжуулж оролцоно” гэж заасан байдаг. Энэ ч утгаараа би намынхаа төр засагт хандах бодлого шийдвэр зэрэгт оролцоод явж байна. Гудамд буюу иргэдийн дунд улс төр хийх ёстой. Үүнийг манай намынхан ч мөн тууштай хийж байгаа. Саяхан МАН-ынхан “Танай намын хэсэг хүмүүс манай намд орж байна” гээд надад хэлнэ лээ. МАН-ынхан 65-уулаа гарчихаад МАХН-ын гишүүдийг урвуулсан гэж ярьдаг энэ рекламаа одоо болих хэрэгтэй. Ард түмэн мэдэж байгаа шүү дээ. Тийм учраас би удахгүй 21 аймгаар явж иргэд, сонгогчтойгоо уулзана. Хувьсгалт үзэлтэй, зүүний чиглэлийн, ард түмнийхээ төлөө амиа өгөхөөс ч буцахгүй тийм л хүмүүс манай намын гишүүд байг. Мөн намын гишүүдээ шинэчлэн бүртгэж намын Их хурлаа хийнэ.
- Ямар хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх вэ?
-Нам бус хүнийг өрсөлдүүлнэ. Маргааш гаргаад дэвшүүлсэн ч ард түмний 50 хувь нь дэмжих хэмжээний нэр цэвэр хүмүүс байна. Манайхан харамсалтай нь өөрсдийнхөө хүрээнд л сэтгэх юм. Ард түмнийхээ хүрээнд сэтгэ л дээ. Ард түмэн даяараа хайрлаж хүндэлдэг, шоу хийдэггүй, Мэдээж, Н.Энхбаяр дарга нэр дэвшээд гарвал сайн л хэрэг.
-Гэхдээ Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудын хэрэгжилт хойшлогдсоноор Н.Энхбаяр гуай Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй биш үү?
-Боломжгүй гэж хэн ч хэлээгүй. Хойшлогдсон ч яадаг юм. Өршөөлийн хуулиар өршөөгдчихсөн шдээ. Ерөнхийлөгч нэг мөсөн уучлаа л биз дээ. Ерөнхийлөгчөөс асуу.
-УИХ-ын сонгуульд энэ шалтгааны улмаас л нэр дэвшиж чадаагүй биз дээ?
-Угаасаа коммунист дэглэм. Бид нар харин ч энэ дэглэмийг тасдсан байна шдээ.
-Н.Энхбаярын улс төрийн амьдрал дууссан л гэж хүмүүс харж байна.
-Дуусаагүй.
-Ингэж хэлэх үндэслэл юу байна вэ?
Ард түмэн энэ улстөрчийг байлгая гэвэл байлгана, үгүй бол байлгахгүй. Сонголт гагцхүү ард түмний л гарт. Товчхондоо энэ. Тиймээс Н.Энхбаяр даргыг байлгах үгүйг ард түмэн л шийднэ. Мөн дарга өөрөө нэр дэвших эсэх сонголтоо хийнэ. Ямартай ч
- Сүүлийн үед Н.Энхбаяр гуай та хоёрын харилцаа таарамж муу байгаа гэх юм?
-Яалаа гэж дээ. Бидний харилцаа хэвийн.
Эдийн засгаа сайжруулах сонирхол байна уу, үгүй юу гэдэг нь гол асуудал болоод байна.
-2017 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж байна. Өнөөгийн нөхцөлд эдийн засгийн ямар бодлого хэрэгжүүлэх ёстой гэж бодож байна вэ?
-Эдийн засгаа сайжруулах сонирхол байна уу, үгүй юу гэдэг нь гол асуудал болоод байна даа, өнөөдөр. . Жишээ нь, хивсний үйлдвэртээ бондын мөнгөнөөс хөрөнгө оруулалт хийгээд дэлхийтэй өрсөлдөхүйц хивсийг Монголчууд хийх боломж хүртэл байна. Хамгийн гол нь үүнийгээ гаргая гэхээр хил гаалийн татварыг нь хоёр оронтой тоонд тавьчихна. Монголчууд коммунизмын үед бараа бүтээгдэхүүнээ гадагш нь гаргадаг л байсан шдээ. Үүн шигээ болмоор байгаа юм л даа.
-Гэтэл хоёр хөршийн хувьд ердөө тавхан хувийн татвар төлдөг?
- Дипломат байдлаар шийдэх ёстой. эгж байж бид энэ хүлээтэй зах зээлээ чөлөөлнө. Хоёрдугаарт банкны системээ өөрчлөх. 25 хувийн хүүтэй зээл аваад 20 хувийн татвар төлөөд, 50 хувийн алдагдлаа нэмээд 100 хувийн ашигтай ажилладаг бизнестэй орон дэлхийд Монголоос өөр хаана ч алга. Одоо өөрчлөх цаг нь болсон. Ингэхийн тулд ядаж татварын бодлогоосоо эхэлье. Нэг хувийн татвар төлөх аж ахуйн нэгжийн ангилалд зөвхөн дөрвөн салбарыг оруулаад байна. Миний хувьд 30 мянган ААН-ийн НӨАТ-ыг нь гурван хувь, татварыг нэг хувь болгоё. Тэгээд жилд 1-2 удаа тайлан өгдөг байя. Ингэж байж бид эдийн засгаа сэргээе гэдэг саналыг гаргаж байгаа юм.
-Банкны салбар ярьсных асуухад, Монголд гадны банк орж ирэх асуудал дахин яригдлаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Оруулж ирэх нь хэдий буруу ч гэлээ оруулж ирэхээс өөр аргагүй байдалд байна. Ард түмэн дотоодын зургаан банкныхаа боол нь болж амьдарч байна шдээ. Бидэнд өнөөдөр бүрэн бүтэн газар нутаг, тогтвортой ажлын байр л чухал. Хүн болгон яагаад төрийн албан хаагч болох гээд улайраад байна вэ гэхээр цалин нь баталгаатай юм гэдгийг л илүүд үзэж байгаа хэрэг. Хувийн хэвшлүүд өнөөдөр хэзээ бол хэзээ л дампуурахад бэлэн байна.
-Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгосонд иргэд ихэд бухимдаж байна. Энэ шийдвэрийг та хэрхэн харж байна вэ?
-Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгосон нь зөв үү, буруу юу гэвэл мэдээж буруу. Гэтэл хүчингүй болгохоос өөр ямар ч аргагүй. Яагаад гэвэл тэтгэврийн сан нь өөрөө улсаас татаас авдаг. Бие дааж чадаагүй тэтгэврийн сан дээр нэмээд хамтын тэтгэврийн хууль яаж хэрэгжих юм бэ. Үүнийг би өмнө нь ч хэлж л байсан. Угаасаа одоо хэрэгжүүлж чадахгүй юм чинь популист хууль болоод л дуусна. “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ ч гэнэ үү. эсвэл ард түмний дорой байгаа юм чинь баярлана гэж бодоод байгаа юмуу. Ингэж болохгүй ээ.
Эх баригч намын тэнэг үйлдлийг хараад заримдаа би баярлах юм. Ард түмэн ийм тэнэг хүмүүсийг сонгочихсон хойно яалтай билээ. Нөгөө талд ард түмнийхээ ядарч зүдэрч байхыг нь харахаар уур ч хүрэх юм. Айл гэр болж тоглоно гэдэг шиг төр улсаараа тоглохоо болъё.
Дорнодыг барьцаалах гэж байгаа бол горьд шүү
-Хятад улсаас Хөгжлийн зээл авч Төмөр зам болоод ипотекийн зээлийн эх үүсвэрийг шийднэ гэж яригдаж эхэллээ.
-Америк хүртэл Хятадаас мөнгө аваад амьдарч л байна.
-Манайхан Хятад гэхээр дургүй байдаг шүү дээ?
-Мөнгө үнэргүй гэдэг биз дээ. Арай ч газар нутгаараа барьцаа тавиад явахгүй байлгүй дээ. Би үүнд бүрэн итгэж байна. Гэхдээ нөгөө талд хажуудаа байгаа улсаа ядуу байлгах сонирхол аль ч оронд байна. Ядуу байх тусам л тэдэн рүү гуйж очино. “Үнэгүй бяслаг зөвхөн хавханд байдаг” гэдэг шиг энэ зээл нь эдийн засгийн хараат бус байдал цаашлаад тусгаар тогтнолд нөлөөлөх бол хүний эрхээр жаргаснаас өөрийн эрхээрээ зовсон нь илүү дээр сонголт.
Б.Чойжилсүрэнг Сангийн сайд болоход жоохон ч гэсэн би баярласан. Толгой нь ажиллахгүй ч, гар нь ажиллана гэдэг утгаар нь.
Бизнесмен хүн учраас нэгийг хоёр болгохын төлөө ажиллах байх гэдэгт найдаж байна. Гэтэл манайхан хоосон дипломтой буюу ямар ч үр жимс гаргаж үзээгүй хүмүүсийг ажиллуулаад байхаас биш үр жимс гаргах хүмүүсээ бүгдийг нь хоморголоод гаргачихсан. Ямар ч залгамж байхгүй. Боловсон хүчний бодлогогүй учраас өнөөдөр хямраад байна. Яагаад гэвэл үүн дунд шинэчлэлт явагддаг. Гэтэл манайд засгийн газрын сайд нь огцорлоо гэхэд л байдал хямарна. Учир нь дараагийн хүн нь орж ирээдболовсон хүчний бодлогыг үгүй хийнэ. Би Өргөдлийн байнгын хороонд байхдаа нэг ч хүнийг халаагүй. Харин ч бүгдтэй сайхан харилцаатай байсан учраас манай байнгын хороо маш сайн ажилласан гэж боддог. Сайн ажилтанг дахиж олоход хэцүү. Үүн шиг төр ч гэсэн чадварлаг багийг бүрдүүлж , зөв бодлого баримтлах ёстой.
Эрдэнэтийн 49 хувийг зарах гэж байна гэдгийг би 2013 онд мэдсэн.
-“Эрдэнэт” үйлдвэрийн асуудал сүүлийн үед улс төрийн хүрээнд нэлээдгүй маргаан дагуулж байна. Энэ талаар таны байр суурь?
-Оросууд 49 хувийг Монголд өгсөн. Ингэхдээ Монголын Засгийн газраас асуусан. Гэтэл Монголын Засгийн газар нь ард түмнээсээ асуулгүйгээр нэг компанид өгчихсөн. Одоо бид авсан компанийг нь муулаад ч яах юм. Харин Оросууд яаж сайн ажиллаж байсан яг тэрэн шиг ажиллана шүү гэдэг шаардлагыг компанид нь тавих ёстой. 2013 онд Эрдэнэтийн 49 хувийг зарах гэж байна гэдгийг би мэдсэн. Тэгээд Эрдэнэтэд очоод Оросууд 49 хувиа зарах гэж байна. Тиймээс бүх иргэд нь хувьцаа эзэмшигч нь болъё, төрөөс менежментээ оруулаад ашгаа хуваарилъя гэдэг төсөл санаачилъя гэж хэлээд л явж байсан. Гэвч янз бүрийн юм хийгээд явахад улс төрийн хувьд боломжгүй байсан л даа. Хэрэв Ч.Сайханбилэг мэтгэлцээнд ялах юм бол би гишүүн байхаа болъё гэдгээ ч хэлж байсан. Гэвч бусдын доог тохуу болоод л өнгөрсөн штээ. Сонгуулийн сурталчилгаа эхлэхэд Эрдэнэтчүүдэд мөн л энэ тухай хэлсэн. Одоо МАН-д Эрдэнэтийн хувь заяаг шийдвэрлэхэд бүх эрх нь байна. Тэд 65-уулаа, үндсэн хуулиа ч өөрчилж болно. Буруу гэвэл бурууг нь засаад зөв болгохын төлөө явж болно. Харин би нэг л зүйл тэднээс хүснэ. Эзэн нь хэн байх нь Эрдэнэтчүүдэд хамаагүй. Харин урьдынхаасаа хэд дахин илүү ажиллана гэдэг баталгааг л гаргаж өг гэдгийг л хэлж байгаа.
-Та “Эрдэнэт” үйлдвэрийг судлах ажлын хэсэгт яагаад ороогүй вэ?
- Би ажлын хэсгийн дүгнэлийг гаднаас нь хянана. Дотор нь орвол хянах ямар ч боломжгүй болдог гэдгийг өмнө нь Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байхдаа мэдсэн. Яадаг гэхээр, миний бүх саналыг хайрцаглачихаад хүлээж авдаггүй юм билээ. Ний нуугүй хэлэхэд, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ажлын хэсэгт орж ажиллаад би нас, зүс хоёроо үгүй хийсэн. Би 2013 оноос хойш судлаад явж байна. Одоо үүнд цэг тавих цаг нь ирсэн. . Яагаад гэвэл ард түмэнд өгөх ёстой атал тэд өгүүлсэнгүй. Энэ нөхдүүдэд хуулийн хариуцлага оногдуулж ял шийтгэл өгмөөр байна. “Төр хамгийн муу менежер” гэдэг. Хулгай үүрлээд л муу менежер болсноос биш захирал хийж чадахгүй хүн энэ дотор чинь байхгүй гэсэн ойлголт огтоос биш. Хулгай хийгээгүй гэдгээ Ч.Сайханбилэг нотлоод цагдаа, АТГ нь л ханд л даа. Өнөөдөр би Улсын Ерөнхий прокурорын газартай уулзлаа. Юу хэлж байна вэ гэхээр, “Та нар материалаа өг. Бид нар шалгаад л өгье. Хэн ч материал өгөөгүй байхад нь бид араас нь гүйж очоод мөрдөж мөшгөөд байж болохгүй.Түүнээс биш Эрдэнэтэд манайх оролцохгүй гэсэн асуудал байхгүй шүү гишүүнээ” гээд надад хэллээ. Гоё байна.
-Ц.Нямдорж гишүүн энэ асуудлыг олны анхааралд орууллаа. Үүнийг та юу гэж дүгнэж байгаа вэ?
-Чанга орилсоноороо үнэн байдаггүй юм. Үнэн ярьсан нь л үнэн байх ёстой. Үнэн гэдэг цаг хугацаагаар тогтоогдоно.
Манай тойргийн гурван иргэн С.Зориг агсны хэрэгт шалгагдаж байгаа тухай мэдлээ.
-Сонгууль сонгуулийн өмнөхөн л С.Зориг агсны хэрэг дахин сөхөгдөх юм. Хуульч хүний хувьд та өөрийн бодол, дүгнэлттэй байгаа байх?
- Би Эрдэнэтийн 47-р тойргоос сонгогдсон. Энэ тойрогт маань “Их залуу” гээд баг байдаг. Нэгэнт энэ хэрэгт тус багийн иргэд хамааралтай гээд шалгагдаж байгаа учраас би хүссэн ч хүсээгүй энэ асуудалд анхаарахаас өөр аргагүй байдалд ороод байна л даа. Гэм буруутай эсэхийг шүүх тогтооно. Хүний эцэг эх үр хүүхдийнхээ төлөө анхаарал тавьж явдаг учраас гэм буруутай байсан ч гэм буруугүй л гэж бодно. Тиймээс тэдний эцэг эх нь “өмгөөлөгчөөр хангаж өгөөч” гэдэг хүсэлтийг надад тавьсан учраас би Улсын Ерөнхий прокурорын газарт хоёр асуудлаар өнөөдөр хандлаа. Нэгдүгээрт, тэднийг өмгөөлөгчөөр хангагдсан эсэхийг нягталж хараарай. Хоёрдугаарт, 80-90 жил болсон хуулийн байгууллага зөвхөн хуулиа барьж ажиллана гэдэгт би найдаж байна шүү. Нууц хэрэг учраас би үүнд оролцох боломжгүй. Харин шүүх хурал дээр магадгүй намайг хөндлөнгийн ажиглагчаар оролцооч гэж Эрдэнэтчүүд хүсэх юм бол Хуулийн хүрээнд бид судлаад эргэж надад хариу өгье гэлээ.
-Ойрын хугацаанд өргөн барих хуулийн төсөл юу байна вэ?
-Хэд хэдэн хуулийг бэлэн болгоод явж байна. Хамгийн эхэнд Эрдэнэтийн хаалт хөгжлийн менежмент болон “Эрдэнэт хөгжлийн сан”-г байгуулах тухай хуулийн төслийг боловсруулаад энэ сарын 4нд Тамгын газарт нь өгсөн. МАН-ынхан батлах, батлахгүй нь хамаагүй бүх хуулийн төслийг авч хэлэлцэнэ гэж хэлдэг шүү дээ. Хамгийн гол асуудал нь Эрдэнэтчүүдийн эрх ашгийг хуулиараа хамгаалах ёстой.й. Үүнд нэг л учир байна. Би ингэж хэлээд ард түмнийг айлгаж бухимдуулаад яахав. Магадгүй гэдэг томъёолоор дээрхийг хэлье.Ирээдүйд гарах эрсдлийг тооцоолох үүднээс үүн дээр хуулиуд оруулж ирэх ёстой. Үүнийг УИХ-ын тогтоолоор батлах ёстой. Би коммунист нийгэмд амьдраагүй учраас 49 хувийг булааж аваад ард түмэнд эргүүлэн өгнө гэж хэлж чадахгүй. 49 хувийг өгөхгүй байх боломж байсан уу гэвэл байсан. Харин үүнийг алдсан нөхдөд хариуцлага тооцуулахын төлөө би явна. Цаашид манай Эрдэнэтчүүдийг гомдоохгүй байхын тулд бид хуулийн хамгаалалтад авах хэрэгтэй. Ингэхдээ 41,51 хувийн талууд хоёр талаасаа хувьцаа гаргана гэсэн үг. Эндээс “Эрдэнэт хөгжлийн сан”-г бүрдүүлээд ирээдүйд эрсдлээс хамгаалах нөөцөө босгоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэр дампуурлаа гэхэд дахин Эрдэнэтийн ард түмнийг тэжээх үйлдвэртэй болох зэрэгт сангаас ашиглах юм. Ийм л учиртай хуулийн төслийг өргөн бариад байгаа юм.
Ярилцсанд баярлалаа.
Ш.Адъяамаа
ЭХ СУРВАЛЖ: Breakingnews.mn
erdenet chini gantshan erdenetiinhni umch yum uu niit mongoliin ard tumnii umch bishuu Baasanhuu mini gants tednii erh ashig yum bol nadad lav hamaagui bh ni ee chamd bas hamaagui geed boddoo yumaa bodoj bj yaril da am aldval barij boldgui yum shu
Чам шиг гар худал хуцах цаг нь болоогүй. Нямдоржийн хажууд гөлөг шүү дээ. өөрийгөө тань. Чи хол явахгүй санааны гарз. Баримтаа гаргаад ард түмэндээ дэлгээч лалар минь.
Ene gaigui zaluu yum shig baigaa yum
Бид дээрэлхүүлж дарлуулж сурч дээ Юм л бол МАНАН Өөр улс төрийн хүчин гарч ирээд юу ч гэж ярисан үнэмшихгүй Уг нь бол МАХН бол боломжын л хувилбар байсан Тэгтэл МАНАН гэж гүйсээр л бидний хэл гараад амьсгаадлаа даа Яая гэхэв үхэр Монголчууд хошгирч мөөрөөд л байж бай
Ih sain bn Baasanhuu
амжилт шударга улстөрч
БААСАНХҮҮ ЧИ ШҮҮ. ДЭМЖИЖ БАЙНА. ЧАМ ШИГ ШУДАРГА УЛС ТӨРЧ ХОВОР ДОО.
энэ нөхөр ч жаахан юмтай нь ч юмтай шүү...
demjij bga shu bolgoomjtoi baij olon mundag zaluusiig ulstord demjeerei Mongoliig avraarai zamiin nohod hutsaj l baidag tedniig zamd n hay buu too chi chadnaa
зочинбаагий гэнэ үү иймэрхүү мал шиг юмнууд цөөхөн л байгаасай даа
Baigaa l yum bol gargaad haruulaldaa yu hiigeed hevteed bdiim be
тийм юм бол тэр нууц баримтаа Нямдорж шиг ил болгооч. ямар сонирхолоор дараад байдаг юм. худлаа шаадаг ац