...
...

Гадны БАНКУУД Монголд орж ирвэл Ерөнхий сайд хэлснээсээ буцна

Монголд Bank of China-ийн салбар байгуулагдах асуудал дахин яригдаж эхэллээ. Хоёр, гурван жилийн өмнөөс тус асуудал хөндөгдөж, олон нийт болоод эдийн засагчдын зүгээс ихээхэн  эсэргүүцэлтэй тулсан учир  “Bank of china” салбараа нээж чадалгүй 2013 оны нэгдүгээр сард Улаанбаатар хотноо төлөөлөгчийн газраа нээсэн билээ. Тэгвэл өнгөрсөн хугацаанд дотоод болон гадаадын компаниудаас 3 тэрбум  гаруй ам.долларын зээлийн хүсэлт хүлээн авчээ.

Гадны банк орж ирэх эсэх асуудлаар  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлэхдээ "Өнөөдрийн байдлаар Монгол Улсад салбараа нээгээд, үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаа гадны дөрвөн банк байгаа. Одоогоор тэр дөрвийн нэрийг хэлэх боломжгүй.Тэдгээрийн нэг нь “Bank of china” юм. Бид  эдгээр банкуудыг судалж байгаа. Судалгаа тооцоогоо сайн хийж байгаад шийдвэрээ гаргана" хэмээн хэлж байсан хэдийг өнөөдрийг хүртэл оруулж ирэх эсэх нь шийдэгдээгүй байна. 

Тэгвэл үүнтэй зэрэгцэн Монголбанк БОДЛОГЫН ХҮҮГЭЭ 10.5 хувиас 4.5 хувиар нэмэгдүүлж 15 ХУВЬ  болгох шийдвэрийг гаргав. Энэ нь банкны секторт ашигтай хэдий ч  харин бусад ААН, иргэдэд халтай шийдвэр байв. Тиймээс  энэ цаг үед иргэдийн гол хүсэл нь гадны банкуудыг оруулж ирэхийг ихээхэн дэмжиж буй юм. Тухайлбал, "Гадны банк орж ирэх нь Монголчуудын болон дотоодын банкнуудын сүйрэл дампуурал биш. Харин ч банкууд шинээр сэтгэн өөрчлөгдөн эрүүлжиж, иргэдийн бизнес сэтгэхүй хөгжин сайжирч өөдлөн дэвжихийн эхлэл байх болно" хэмээн  үзэж байгаа бол судлаачдын зүгээс эсрэг байр суурьтай байгаа юм. 

Эдийн засагчид “Гадны банк орж ирвэл дотооддоо өрсөлдөөн бий болно.  Цаашлаад дотоодын банкны мөнгөн дүнгийн хэмжээ, олгож буй зээлийн хувь хүүгийн хэмжээ, цаг хугацааны хувьд өрсөлдөх чадваргүй болно. Энэ бол манай эдийн засгийн дорой байдлыг ашиглаж буй хэлбэр"  гэж үзэж буй.

Аль ч орны эдийн зас­гийн гол бүрдэл нь банк. Эдийн засгийн  хүнд нөхцөлд  Монголын банкууд томоохон зээл олгож чадахаа байсан учир гадны банкууд үүнийг орлох юм гэнэ. Тэгэхээр жижиг, бичил зээлүүд хүссэн хүсээгүй “Bank of China” руу шилжинэ гэсэн үг. 

 Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сангийн сайд байхдаа  "Гадны банк орж ирвэл арилжааны банкуудад дарамт болно. Цаашлаад арай гэж үйл ажиллагаа явуулж байсан банкуудыг сөхрүүлж магадгүй. Үүний оронд Монголын төр нэгдсэн бодлогоор банкны хүүг багасгах тогтолцоог зохицуулах нь илүү оновчтой" гэж хэлж байсан удаатай. 

Тэгвэл  өнөөдөр "Bank of china”-аас гадна гадны гурван ч банкны хүсэлтийг хүлээн зөвшөөрч магадгүй болоод байна. 

 

Б.Алтжин

ЭХ СУРВАЛЖ: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (18)
  • Ер нь манай банкууд гадны банкны мөнгийг дамжуулж дамлах, мөнгө угаах ганц л ажил хийдэг. Иймд гадны банкуудыг оруулж, тэдэнтэй шууд харилцах боломжийг иргэдэд нээх хэрэгтэй!

  • Bank of china-g orj irehiig saishaahgui bna. harin busad ulsiin bank orj irvel sain bna. gadaadin bank orj irvel suurne gej naad undesnii geh todotgoltoi heden gadnii mongo huulegch nariin horongo oruulsan ariljaanii banknuudiin ezed l shuugian tariad bgaa yum. Er ni bol ih huutei gadaadiin bankiig baga huutei gadaadiin bankaar l solih geed bgaa yum shuu dee. Hudaldaa hugjil, Khas, Khaan, chingis Khan Bank geh metchilen bugd l gadaadiin horongo oruulalttai bank shuu dee.

  • Хятадын bank of china орж ирэхийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Харин азиас Япон Солонгос банк орж ирэхийг хоёр гараа өргөн дэмжих болно.

  • Гадны банкийг оруулж ирвэл жижиг дунд үйлдвэрлэл бага хүүтэй зээл авч хөл дээрээ зогсож, ажлын байр нэмэгдэж, ажилгүйдэл, ядуурал буурна. МАН-ынхан гадны банк оруулж ирж ард түмнээ боддог эсэхийг одоол харъя. АН-ынхан гадны банк оруулж ирээгүй, ард түмнээ бодоогүй тул хавтгайдаа ялагдсан.

  • orj irsen deer manai bankuud bidend 20.22/ hvvtei zeel ogdog ard tvmneel shulj baiwal boldog

  • Банк чинь ашгийг төлөө нүүрсээ яалаа

  • Манай банкныхан гадны банкныхантай санаатай хуйвалдаан зохион байгуулах тал дээр гаршсан нөхдүүд.Үүнийг хуулиар зохицуулж өгөх хэрэгтэй.

  • Гадны банкыг зоригтойхон оруулж ирээ .Дэлхийд гадны банкыг оруулдаггүй 3 улс бна .үүнд хойд Солонгос. Куба. монгол гээд тэгээд хөгжлийг нь хар даа baga huutei zeel avch uzeh umsan burhan mini

  • Ямар ч гадны банк орж ирсэн ч Удахгүй Хятадын банк болж хувирах биз. Банкны эзэд солигддог шүү дээ. Түүнд хуулийн хязгаарлалт байгаа юу, гэвэл байхгүй. Одоо ч гэсэн хэдэн жижиг банкуудыг онилж л байгаа. Эхлээд хятадын хувийн хэвшил дпараа нь төрийн хэвшил болж хувирна. Хуулиндаа өөрчлөлт оруулах хэрэгтэй.

  • Gadnii bankiig oruul gehdee hytadiin bank bish Hytadiin bank bol hezeech ugui gej heleh heregtei tiim zorigton ene zasgiin gazart bain.uu? Bugd uragshaa hul aldaad guildeed baigaa

  • Гадаадын банк орож ирвэл Ард түмэн хэрэгтэй хүү багтай зээл би болно хувийн үүлдвэр хөжөх болно Үндэсний үйлдвэр олон төрнө хүн бүр сэтэх ажилах бололцоо би болно

  • Үнэхээрийн ард түмнээ боддог төр мөн юм бол гадны 2-3 банк оруулж ирэх хэрэгтэй ингэж байж өрсөлдөөн бий болно. Мөн дэлхийд байхгүй өндөр үнэтэй шатахууны үнийг буурууляа гэвэл гадны ялангуяа Оросын газрын тосны компаниудыг ч оруулж ирэх хэрэгтэй

  • gadnii bank oruulj ireh tsag bolson gadaadiin banknii jiliin hvv 0.24 hubi baihad manai bankuudiin jiliin hvv 24-28 hubi bna ene bol ard tumnee deed zergeer muljij baigaa hereg hudaldaa hugjliin bank delhiin shildeg bank bolloo geed surtei yariad baina ene bol ard irged kompaniig deed zergeer muljisunii ur dun sh dee ard tumnee shulj olson munguuruu erdentiig awch bgaa baih

  • Oruulj irsen in deer sh dee haan banknaas avahuulaad gadni horongo oruulalttai ter mongoo hed nugalaad olson odoo boloo um bishuu baga huutei zeel bidend yg odoonoos heregtei bna

  • Гадны банкыг зоригтойхон оруулж ирээ .Дэлхийд гадны банкыг оруулдаггүй 3 улс бна .үүнд хойд Солонгос. Куба. монгол гээд тэгээд хөгжлийг нь хар даа.манай банкууд өндөр хүүгээр компаниудаа, ард түмнээ мөлжөөд улмаар олигархууд тайгаа нийлээд улс орноо худалдан авч эхэллээ ж-нь Гок-ийг элбэг тэргүүтнүүд ХХБТАЙ хамтраад авчихлаа.мөн бусад санхүүгийн зах зээлийн хөгжлийг санаатайгаар гацааж бна ж-нь хөрөнгийн бирж.Эрдэнэбат тэргүүтэй ЗГ-ЫН нэн тэргүүнд хийх ажил гадны банкийг оруулж зээлийн хүүг бууруулж а.а.нэгжүүдээ ажиллах боломж олгох явдал шүү.

  • Гадны банк аль эрт орж ирэх болсон. Шулаач нар. Заавал Хятадын банк орж ирэх албагүй. Өөр орны банк орж ирж болно шүүдээ

  • MONGOL ER HUN ENE MONGOL zob hun

Онцлох мэдээ