...
...

Г.Уянга "Эрдэнэт"-тэй холбоотой асуудлаар Оросын талын НУУЦ баримт дэлгэлээ

 Улс төрийн хүрээний гол сэдэв болж буй "Эрдэнэт" үйлдвэрийн асуудлаар УИХ-ын гишүүн асан Г.Уянга ийн байр сууриа илэрхийллээ.  Түүний хэлж байгаагаар Эрдэнэтийн асуудал жилийн өмнөөс яригдаж эхэлсэн байна.

Тэрээр "УИХ-ын сонгуулиас жил гаруйхны өмнө ямар ч нэр хаяггүй, орос хэлээр бичсэн нэгэн захидал надад ирсэн юм. Манай хэн нэгэн хариуцлагатай албан тушаалтнаас бичсэн захидлын хариу энэхүү захиа нэр хаяггүй ч ямар нэг хууль бус ажиллагааны сэжүүр хэмээн хар авсан ч нэр хаяггүй цаасаар асуудал үүсгэж болохгүй тул ажиглаж хүлээхээр шийдсэн байсан юм. Гэтэл Эрдэнэтийг бүлэг этгээдүүд хувьдаа дээрэмдэж авах оролдлого тэр үед эхэлж байжээ. Захидлын гол агуулга нь манай томоохон  эрх бүхий албан тушаалтнууд Оросын тал руу хандсан байгаа юм.   “Эрдэнэт үйлдвэр” компаний өөрийн болон татан оруулсан хөрөнгөөр зэс хайлуулах үйлдвэр байгуулах, санхүүжүүлэхэд Оросын талын оролцох нь зүйтэй гэж үзэж байна. Та нар үүнд ямар саналтай байна гээд Оросын талын саналыг эхлээд асуусан байгаа юм. Тэгвэл энэхүү хүсэлтэд Оросын тал хэд хэдэн асуудлыг тусган хариу өгчээ.

1. Техникийн асуудал 
Оросын талын Оролцогчийн хувьд Эрдэнэтийн Овооны түүхий эдийн баазад тулгуурлан зэс хайлуулах завод байгуулах, түүнд хөрөнгө оруулалт хийхэд оролцох тохиолдолд энд “Ванюковын зуух”, “Хүчилтөрөгч бамбарын хайлуулалт” гэх мэтийн оросын технологийг хэрэглэх нь зохистой байх нь мэдээж билээ.
Гэхдээ энэ хувилбар нь Оросын талын Оролцогч уг төслийн санхүүжилтийг өөрөө бүрэн хариуцсан тохиолдолд л бодитойгоор хэрэгжих боломжтой.
Эс тэгвэл оруулсан хөрөнгө мөнгөний үндсэн хувь техник, технологи нийлүүлэгчид шингэж, Оросын талын Оролцогч төсөл хэрэгжүүлэхэд оролцсон тохиолдолд зээл ашиглалтын ил тод байдалд хяналт тавихад туйлын хүнд байх болно.

2.Түүхий эдээр хангахтай холбогдсон асуудал.
“Эрдэнэт” жилдээ 25 сая тонн хүдэр боловсруулж байгаа бөгөөд одоо үйлдвэрлэлийн хүчин чадлыг 32 сая тонн хүргэхээр өргөтгөж байна.
Энэ нь Монгол улс төсвийн хурц гачигдалд орсон нөхцөлд зөвхөн санхүүгийн эрх ашгаас үүдэлтэй бөгөөд тэр ч байтугай жилд олборлох хүдрийн хэмжээг 35 саяд хүргэх асуудлыг авч үзэж байгаа билээ.
Энэ тохиолдолд үйлдвэрийн өөрийнх нь ашиглалтын хугацаа 15-18 жил болтлоо эрс богиносно.
Зэс хайлуулах заводын хөрөнгө оруулалт наанадаж 500 сая ам. доллар, түүний эргэн төлөгдөх хугацаа 15-аас доошгүй жил болохыг харгалзвал тийм үрэлгэн арга хэмжээ эдийн засгийн үр ашгаа өгөх нь маш эргэлзээтэй.
Түүнээс гадна шинэ завод ойрын ирээдүйд түүхий эдийн найдвартай баазгүй болж болох төдийгүй бас ирээдүйд зэсийн баяжмалын гол нийлүүлэгч “Оюу Толгой”-гоос алслагдмал байрлалтай тул түүхий эдийн бусад худалдан авагчтай харьцуулбал өрсөлдөх чадваргүй болно.
3.Эдийн засгийн асуудал
Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” компани санхүүгийн маш хүнд байдалд байгаа.
Агуулахууд нь нормативаас хэтэрсэн болон зориулалтын бус бараа-материалаар пиг дүүрсэн, зээлийн өр 511 тэрбум төгрөг болж, жилийн борлуулалтын 40 хувиас давсан, өмчлөгчдөд олон жил ногдол ашиг төлөөлөгүй, тэр ч байтугай түүнийг зээлийн хөрөнгөөр төлөхийг санал болгож байна. Үйлдвэрээс олон зуун сая доллар гаргуулах тухай асуудыг олон улсын шүүх авч хэлэлцэж байна, шүүхэд хандсан иймэрхүү олон зуун нэхэмжлэл ар араасаа гарах боломж маш их байна.
Зээлийг барьцаагаар өгч байгаа бөгөөд өгч ч ирсэн, тэр барьцаа нь үйлдвэр өөрөө юм.
Ийм нөхцөлд үйлдвэр шинээр зээл авах, тэр тусмаа чиглэлийн бус зорилгоор зээл авах нь (мөнгө, хөрөнгө оруулах нь энэ үйлдвэрийн үйл ажиллагааны чиглэл биш) тус үйлдвэрийн санхүү-аж ахуйн хэвийн үйл ажиллагаанд маш хөнөөлтэй бөгөөд үйлдвэр дампуурч, түүний эзэмшигчид нь зээлдүүлэгчид буюу одоогийн болон ирээдүйн нэхэмжлэгчдээр солигдохын эхлэл болж болох юм.
4. Асуудлын улс төрийн тал
Өнөөдөр Монгол улс өөрөө улс орны эдийн засаг нь эрс доройтож, төсвийн орлого багасан, хүн амын бодит орлого буурч, валютын нөөц эрс хомсдон, гадаадын хөрөнгө оруулалт эрс буурсны улмаас улс төрийн хүнд нөхцөлд байгаа билээ.
Улсын өрийг дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрүүлж үл болох тухай хууль саяхан батлагдсан хэдий боловч улсын өр (үүнд төрийн өмч бүхий аж ахуйн байгууллагуудын ч өр багтана) энэ үзүүлэлтийн 65 хувиас нэгэнт хэтэрчээ.
Дефолт зарлах магадлал маш өндөр байна.
Одоогийн засгийн газар засийн эрхэнд үлдэх, улмаар эрх баригч нам ирэх сонгуульд ялах найдвар маш бага байна.
Парламентын шинэ сонгууль болтол ганцхан жил үлдсэн бөгөөд тус улсад үнэндээ сонгуулийн өмнөх сурталчилгаа бүрэн хэлбэрээрээ эхэлжээ.
Ийм нөхцөл байдалд улс орны эдийн засгийн хувьд эмзэг аливаа шийдвэрийг хүн ам маш эмзэглэн хүлээж авдаг бөгөөд одоогийн засгийн газар улс орон маш гачигдалтай байгаа зээлийн хөрөнгөөр шинэ том обьектын барьж байгуулахыг санхүүжүүлэх үүргийг өөртөө хүлээх нь юу л бол.
Үйлдвэрийн удирдлага дахь монголчууд удаа дараа солигддог, түүний дотор улс төрийн болон эрүүгийн шалтгаанаар солигддог, ингэхлэээр энэхүү төслийн хувь заяа, болзошгүй зээлийн ашиглалтын ил тод байдлыг дунд хугацаанд хянах хүнгүй болох нөхцөл байдал үүсч болохыг санах нь бас зайлшгүй чухал.
5. Хууль эрхийн асуудал.
Зарим хүмүүс шинэ заводын их барилгын ажилд зээл авах асуудлыг Зөвлөлийн түвшинд шийдвэрлэх ёстой хэмээн үздэг нь буруу бөгөөд тодруулбал асуудлын талаар мэдлэггүй байгаа хэрэг юм.
“Эрдэнэт үйлдвэр” компани нь төрийн өмчит аж ахуйн нэгж билээ. Ингэхлээр, Монгол улсын хууль тогтоомж ёсоор, хуримтлуулсан ашгийн зарим хэсэг, өөрөөр хэлбэл татвар төлсний дараа үлдсэн ашгийн зарим хэсэг нь үйлдвэрийн мэдэлд шинэтгэл хийх, байгаа хүчин чадлаа өргөжүүлэхийг оролцуулан зөвхөн урсгал хэрэгцээнд зориулагдан үлдэх ёстой, харин хуримтлуулсан ашгийн үлдсэн хэсгийг ногдол ашиг гэнэ. Ингээд Монголын Оролцогчид ногдох ногдол ашгийн зарим хэсэг нь улсын төслийн татварын бус орлого бөгөөд түүнийг хэрхэн зарцуулахыг хууль тогтоомжийн түвшинд улсын парламент шийдвэрлэнэ.
Ингэхлээр үйлдвэрээс төрийн оролцоотойгоор авч буй аливаа зээлийг үнэн хэрэг дээрээ улсын төсвөөс төлдөг юм.
Ийм шалтгааны үүднээс одоогийн мөрдөж буй хууль тогтоомж ёсоор Монголд аливаа шинэ объект, тэр тусмаа зэс хайлуулах завод мэтийн том обьектод хөрөнгө оруулах, түүнийг барьж байгуулах ажлыг төрийн оролцоогүй өмч бүхийн хуулийн этгээдүүд зээлийн болон хөрөнгө оруулалтын байгууллагуудын, хувийн хийгээд гадаадын хөрөнгө оруулалтын тусламжтайгаар хэрэгжүүлнэ, эсвэл төр өөрөө улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх учиртай.
“Эрдэнэт үйлдвэр” компаний аж ахуйн үндсэн үйл ажиллагаа нь зэс-молибдений хүдэр олборлох, түүнийг баяжуулах явдал бөгөөд тус компани бол санхүүгийн, хөрөнгө оруулалтын, эсвэл барилгын (девелопорын) байгууллага биш гэдгийг тэмдэглэхэд илүүдэхгүй биз ээ.
Одоогийн мөрдөж буй хууль тогтоомжинд үл нийцсэн шийдвэр гаргасан тохиолдолд түүнийг одоогийн эрх баригчдын улс төрийн өрсөлдөгчид, зөвхөн тэд ч биш бүр өргөн хүрээнд төсвийн хөрөнгийг улсын төсвөөс гадуур захиран зарцууллаа хэмжээн эсэргүүцэж тун болзошгүй.
Дээр дурдсан объектыг санхүүжүүлэх, барьж байгуулахад Оросын талын Оролцогч оролцох боломжийн тухайд бол Оролцогч сонирхвол уг асуудлыг монголын хууль тогтоомжийн дагуу, дараах хувилбаруудаар шийдвэрлэж болох юм:
-Оросын талын Оролцогчийн өөрийн болон татан оруулсан хөрөнгөөр,
-төрийн өмчийн оролцоогүй хөрөнгө бүхий хуулийн өөр этгээдтэй хамтарсан үйлдвэр байгуулснаар,
-хувьцаат компани байгуулах, эсвэл түүнд оролцох замаар.
6.Эрүүгийн шинжтэй асуудал
Үйлдвэр бүхэлдээ эрүүгийн нөхцөл байдалд ажиллаж байгаа нь хэнд ч нууц биш ээ.
Бүх импорт хээл хахуулийн олон шат бүхий системийг дамждаг нь үнэ, өөрийн өртөг эрс нэмэгдэхэд хүргэж, экспортыг тус үйлдвэрт ажилладаг болон ажилладаггүй хэдхэн тооны албан тушаалтан бүрэн гартаа авсан гээд тоочвол их юм бий.
Ийм учраас үйлдвэр борлуулалтын үнээ маш их дарагдуулсан (манай мэргэжилтнүүдийн тооцоолсноор энэ үзүүлэлтээр жил бүр 50 саяаас доошгүй ам.доллар урсан гарч байна), өөрийн өртгийг хэтрүүлэн тогтоосон, ашигт ажиллагаа, орлогын түвшин доогуур, тэрчлэн илүүдэл болон хэрэгцээгүй таваар-материалын асар их үлдэгдэл бүхий санхүүгийн хүнд нөхцөл байдалтай байдаг.
Нөхцөл байдал ийм байхад тус үйлдвэр “Оюу толгой” болон одоогоор сураггүй байгаа “Цагаан суврагын” баяжуулах фабриктай харьцуулбал өрсөлдөх чадваргүй хэмээн үйлдвэрийн удирдлага мэдэгдсэнийг мэдлэггүйгээсээ болж, эсвэл зориуд төөрөгдөлд оруулах гэж хийсэн туйлын хариуцлагагүй мэдэгдэл гэж тодорхойлж болно.
Бид дээр дурдсан дүгнэлтүүддээ үндэслэн, тэрчлэн “Эрдэнэт үйлдвэр” компаний хөрөнгөөр зэс хайлуулах завод байгуулах санааг дэвшүүлсэн тэр хүмүүсийн хувийн шинж чанарын онцлогуудыг харгалзан энэ санаа үйлдвэрийн өөрийнх нь үйлдвэрлэл, санхүүгийн зайлшгүй шаардлагаас урган гараагүй харин:
а. Үйлдвэрийг дампууралд оруулж, өмчлөгчдийг солих гэсэн зориудын санаанаас,
б. Ял шийтгэл хүлээхгүй гэдэгтээ итгэлтэй байдаг, сонгууль хүртэл үлдсэн хугацаанд энэхүү төслөөр халхавчлан их хэмжээний санхүүгийн хөрөнгө хувьдаа ашиглах сонирхолтой тодорхой хүмүүсийн амин хувийн эрх ашгийн үүднээс гарсан санаа хэмээн ихээхэн итгэлтэйгээр үзэж байна" гэсэн хариуг өгчээ.

 

 

 

 

 

Б.Алтжин

ЭХ СУРВАЛЖ: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (52)
  • энэ орос хэл ойлгодог юм уу

  • захидлыг эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа, монголын улс төрийн байдал, тухайн цаг үеийн уур амьсгалын байдлыг сайн мэдэж байсан, судалгаа сайтай орос хүн бичсэн байна

  • uvajaemii Uyangaa gej baigaa l bichzen etr ha uz ha ha ha aha ba

  • Энэ амьтанд одоо итгэх хүн байна уу? Одоо хэнийг худалдахаар шийдээ вэ?

  • Ойлгоогүй л байх л даа гэшшш. хэхэ

  • Сайн б.на.Уянгад амжилт .Комметуудыг уншихад Уянгаас айдаг гөлөгнүүд маш их бололтой.Энэ гөлөгнүүд монголд гай болно гэдгийг уншсан ухаан төгс хүмүүс ойлгох болно.Гэхдээ Уянгаа 49%иийг хувьчилвал шахаа байхгүй болж,дарга нарын тансаглал байхгүй болно шүү.Ганцхан шударга л байх явдалд санаа гаргавал ямар бэ?

  • зув зув дуугар дэмжиж байна

  • ийм чухал баримтыг тэгээд 4 нугалаад үрчийтэл нь хаанаа ийм удаан нууж явсан хэрэг вэ? Тэр бичсэн энэ тэр нь үнэмшмээргүй, ээлжит явуулга уу?

  • Anx l ard tvmen ene bvsgvig demjij gargasan ирсэн; ИХС-ийн Үеэр цариагаа харуулсан; Oдоо ard tvmen vnen xudliig ylgadag bolson odoo mynga vnen shaagaad itgexgvi bxaa tanid amjilt xvse

  • Сайхан зохиол байна.........

  • Энэ Уянга хэмээх балай авгай зайлаасай билээ. Одоо юу горьдоод л байгаа юм болоо ????

  • Монгол хэлнээс орос хэлрүү орчуулсан байна даа

  • Bitgii Mongoloo gesen uguulwer bvrd iim doromjlol zaxialagt alialagzid bizij bai neeree l Erdenet bol xulgaizuud vvrlesen ni VNEEN VNEN

  • нэр хаяггүй болохоор нь бүтэн жил хадгалж байсан ингэнээ

  • 4 jil ard tumnii toloo huruugaa ch hodolgoogui, zovhon amaa l biluudej zurag avsan, yadaj gemtliin emnelegt 1 udaa honoj uzeesei, 1 uadaa mo0d tarij uzeesei, hov jiv yarihiin orond.

  • Г.УЯНГА ШИГ ЭХ ОРОНОО БОД, ШУДАРГА БАЙЦГААЯДАА. БИТГИЙ АТАРХААРАЙ. ТЭГВЭЛ МОНГОЛ ЧАДАГ БИЛЭЭ.... ТҮҮХ ХАРИУ ӨГНӨ

  • энэ 500-гийн хужаа бас юун хэрүүлийн алим чулуудаад унав аа.

  • ene emegtei xeterxii duraaraa undsen xuuli oorchlono geed yarij bn lee undsen xuuli oorchloxiig ene xun meddeg yum uu bas yamar ch bamalgaagui barimt yariad tgd ene tv-uud yeroos xamaagui gargaxiin

  • dandaa sejig buhii um yarij yavah ayagui bol ooroo bicheed sensaatsi degdeej baigaa biz

  • Аль ашигтай үйлдвэр бүрийг авчихаад цааш нь ажиллуулдаггүй дампууруулж хаядгийн зорилго юунд байна вэ Монголын эдийн засгийн сүйрэл, хүмүүсийн ёс суртахууны доройтол хэнд ашигтай вэ Бид ямарч нэг зүгт чиглэсэн зорилгогүй өнөөдөр л би гэгч болж байвал улс орон оршин тогноно уу үгүй юу падгүй болсон байна Ийм байдалд улс орныг оруулах хэнд хэрэгтэй вэ Бидэнд үү, эсхүл олигархиудад уу, гадныханд уу

  • Дэвхрэг үсрээд буух газраа мэддэггүй гэж доор бичсэн хүмүүс ямарч оюун дүгнэлтгүй зүгээр л хараасан үзэн ядсан зүйл бичсэн байх юм Амьдрал дээр яг л ийм аргачлалаар Эрдэнэт хэмээх ард олны үйлдвэрийн тал шахуу хувийг хууль бусаар хэдэн хүн луйвардаад авч байгаа биз дээ Энэ бол Оюутолгойн гэрээг АН,МАН хавсарч хийсэнтэй яг адил үйлдэл.Хэрэв тэгж хийхгүй бол одоо засгийн эрх авсан хүмүүс бүгд маш хурдан хугацаанд муу Энхбаяр шиг хөл нь гозолзох байсан. Оюутолгой Эрдэнэтийн дэргэд Энхбаярын хэрэг гээд байгаа зүйл өчүүхэн юм байна ш дээ

  • Гантөмөрийн Уянга хятадын эрлийз шүү дээ.аав Гантөмөр нь ард аюушийг гудамжны жинхэнэ хятадын хүүхэд баЙХГҮЙ ЮУ.

  • Болиоч ээ Уянга аа... Азаар 4 жил сууснаа юу гэж бодоо вэ дэээ... Иш Чааваасдаа... Тэгсэнээс худлаа ч гэсэн хүүхдүүдийн тухай дуугар

  • ene yneheer mongol hynii bichsen mayagtai um orosiih bishee

  • Судлаачаараа захиа бичvvлчихэж

  • Oros-uudiin heregledeg font bish l bn daa. Arial-g mgl-d hereglej baigaa.

  • Ovoo shdee Uyanga zov yuman deer duugarch bn. Ene tom luivriig ilchleh heregtei! Ter sahal Erdenebileg TV-geer garch tailbaraa ogoh heregtei. Ter nees bish ter Orhon, Shoovdor, Orgilmaa morgilmaa bish, Erdenbileg ooroo. Tegeed ene luivraa ooroo tailbarla! Bid huleej bgaa shu!!!

  • Uyanga chi odoo boliod dald orood uguuch !!! Odoo chamtai mantai bna. Chi modnoos garsan gedgee sanaj av.

  • ard tumen ezemshih erhtei bgad 1 luivarchin huu hamaad avch bn udahgui ta nariin tolgoi deer shulsee hayad 1 hujaad ni zarchihaad yvaad ogoh bolno doo

  • Шаал худлаа авгай зайлааа шэээс

  • En hamgiin balai awga hudal medeelel tsatsaad engej bj hunees mongo salagdag bh

  • Hen awsan uym be tegeed

  • ene huuhen zugeer l zailaaaaaaa muu horchin tugjil kkkkkk

  • Luibar shdee, hubid ochoh ni zub ch ingej luibardaj bolohgue.

  • Shantaaj hiiseer baigaad gartaa orson buhniig hevlej gai tarigch ult turchiin dur turh

  • Uu ch notlohgui yamar ch ur dungui iim hudlaa sensats ni Mongol uls bolon Erdenetiin huvi zayand l muugaar nuluulnu. Manaih shig uursdiiguu delhiid dampuursan butehgui gej zarladag teneg toilgoinuud uur baihgui baih. Ene uu notolj baigaa um? Hend zoriulj yamar zorilgotoi bichigdsen zahidal um gedgiig uugiin ch oilgohgui hudlaa sentsaats bolgodog Uyanga bol manai niigem eh ornii maani gamshig.

  • Soliot Ganhuyg ni bichij ugsun yum bna shte. Haha

  • 1-л их эх оронч дүр эсэгсэн хавь ойрын хүмүүсийг элдвээр гоочилж доромжилсон хүмүүсээр л дүүрэн. Залуу хүн бол завгүй ажил хий.

  • Энэ бол эх орны эрх ашиг хөндөгдсөн бидний амин чухал асуудал байна.Үүнийг элдэв тоглоом шоглоомоор өнгөрөөгөөд дараа нь улс дампуурах үед бүгд амаа барьцгаах бий

  • Sudlaach ganaa geed nuhriin zohion bichkeg l bna shd kk

  • Orosuud yu gej ashiggui namaa hiih bilee, bidniig urgelj dord uzej hulhidaj irsen , odoo gadniihand zarchaaguid ny bayarlaad ter huviinhevshil ene uildveree avrah talaar hamtran ajillaval yasan yum , gadniihand aldchaagui Mongolchuudaa haraaj zuhej baihiin orond hurdan gadaadiin bankind bituuumjlegdsen ernuudiig cheleeleh, zes uildverleltee nemegduuleh estoi yum bishuu.

  • Энэ тэнэг авгай зайлаасай, заваан шантаажчин.

  • Үйлдвэр монголын олигарх+гэмт хэрэгтэнүүдийн гарт орсон,төдийгүй олон зуун сая $ -ын барьцаанд тавигдан дампуурч байгааг эл захидалд тодорхой дурдажээ. Ийм аюултай байдалд орсон үйлдврийн хувиа оросууд 400 сая долараар бушуухан зарж эртхэн амиа бодсон байна ш дээ.Гэтэл эрх баригчид яаж хамгаалж байгаа билээ МУ-ын мафижиж олигархижсан төр засгийн үнэн нүүр царай ЭРДЭНЭТ харуулж байна.Энэ мафиханы булхай гарч ирж буйд ихэд сандарч буй нь сэтгэгдэлүүдээс харагдаж байна даа.

  • Муу сайн ямарч аргаар хамаагуй оорийгоо санузлах л зорилготой авгай юмаа

  • ene avgai dandaa hariin zahia avch uguhiin soliotoi ymvv

  • ЭЛИЙ АВГАЙГ ӨӨД НЬ ТАТАХАА БОЛИЛДОО?!!ЭСВЭЛ ТАНАЙ САЙТ ЭЛИЙНҮҮДИЙНХ ЮМУУ?!! ИЙМ ЭЛИЙНҮҮДЭЭС БОЛООД МАН ГЭХ УРЬДЫН ТҮҮХЭЭР НЬ ХАР ЦАГААН ПИАР ХИЙСЭН МАН ГЭХ ОЛИГАРХИУДЫН ГАРТ ТӨРӨӨ АЛДЧААД БАЙНА!!!

  • ene barimt bish ju ch bish.Orosuudad 40 jil shoroogoo unegui ogood erguuleed tehnologi ni hotsorson orond barigdsan noots ni bagssan uildveriig hudaldaj avch harin orosuudad luivarduulsan .Uyangiinhaar tor hudaldaj avch luivarduulah baisan bololtoi

  • Том хумуус нь хэн бэ цээжээрээ хамгаалаад Байсан еренхийлегч арай биш биз дээ

  • Оросууд arial фонт хэрэглэдэг үү

  • Энэ хүн 4 жилд их хуралд суухдаа яг юу хийсэн бэ? дандаа л аль болох сенсаац тарих сэдэв сонгон авч нийтэд цацаж, сэтгүүлчийн ажлаа хийсээр байгаад л таарсан даг.

Онцлох мэдээ