...
...

Эдийн засгийн хямралаас гарах гарцыг хэлэлцэнэ

        Эдийн засгийн хямралаас гарах шийдлийн талаар зөвлөлдөхөөр болжээ. Энэ тухай мэдээллийг Хөрөнгийн бирж болон Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран сэтгүүлчдэд танилцуулав. Эдийн засгийн хямралыг давах гарцыг хамтдаа хайж олох зорилго бүхий уулзалт, хэлэлцүүлгийг энэ сарын 26-нд зохион байгуулахаар болсон байна. Тус уулзалтад УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Санхүү зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Т.Цэрэнбадрал, компаниудын төлөөлөгчид зэрэг холбогдох хүмүүс оролцох юм байна.

        Мэдээлэл хийх үеэрээ Монгол улсад тулгамдаад байгаа санхүүгийн хямралыг хэрхэн давах, үүний тулд хийж болох ажлуудын тухай асуудлыг хөндсөн юм.

        Санхүүгийн салбар ДНБ-ий 4,7 хувийг эзэлж, үүнээс 4 хувийг банк, 0,7 хувийг бусад салыар эзэлж байгаа гэсэн судалгааг Үнэт цаасны холбооноос танилцууллаа. Мөн төр засгийн зүгээс үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн талаар зөв бодлого баримтлан ажиллах хэрэгтэй байгааг онцоллоо.

Эх сурвалж: Breakingnews.mn

Б.Янжиндулам

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ